Хятадын Чиндао хотод жүдо бөхийн “IJF”-ийн цуврал “Чиндао-2025 Гран при” тэмцээний хоёр дахь өдрийн тэмцээн эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн урьдчилсан шатны барилдаанууд явагдаж байна. Үдээс хойш 17:00 цагаас финалын барилдаан болно.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-ЫН ЖИНД:
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 15 тамирчин байна. Манай улсаас МУГТ Л.Энхрийлэн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын SHIN Chaewon-той барилдаж ялалт авсан. Улмаар “D” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Словенийн Kaja KAJZER-тай хийж ялсан байгаа. Одоо дөрөвний нэгийн шигшээ барилдаанд Хойд Солонгосын KIM Ji Hye-тэй барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-ЫН ЖИНД:
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 25 тамирчин байна. Манай улсаас Д.Будсүрэн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Kuan BARYS-т ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. Энэ жинд Л.Энхдөл “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Туркийн Ejder TOKTAY-д ялагдсан.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-ЫН ЖИНД:
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 17 тамирчин байна. Манай улсаас О.Шинэбаяр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын LEE Junseong-той ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.
| Л.Энхрийлэн "Чиндао-2025 Гран при"-гийн шөвгийн дөрөвт шалгарлаа |
|
“ЭГЭЛ ХӨВҮҮН ТЭМҮЖИН” НОМООС ЭШЛЭХҮЙ
2026-04-30 18:47:55
Эрүүл мэндийн дэд сайд асан Г.Номин Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллана
2026-04-30 14:47:53
Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-04-30 12:21:25
2026-04-30 08:24:08
ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМАНД "ДОРНЫН ШИМ", "МЕТРО РИ ТРАНС" КОМПАНИ АЛТ УХАХААР ЗЭХЭЖ, НИНЖА НАР ТАЛБАЙГ НЬ СҮЙТГЭЖ ЭХЭЛЖЭЭ
2026-04-30 08:00:34
БҮТЭЭЛҮҮДЭЭРЭЭ "ШУУГИАН ТАРИГЧ"
2026-04-30 07:48:43
ТАНИЛЦ: “НҮҮРСЧИД”-ИЙН ҮҮР БУЮУ “ЦАГААН ХАД”-НЫ ЦААД ЭЗЭД
2026-04-30 07:39:45
“Ulaanbaatar Amazons” баг “FIBA 3x3 Chengdu Women's Series”-д өрсөлдөнө
2026-04-30 07:10:00
М.МӨНХБАТ: ТЕАТРЫН ЭХ ОРОН ОХУ-Д ТҮҮХИЙН ОНДООШЛОО ТОЛИЛУУЛЖ, “МӨНГӨН СЭЛЭМ” ШАГНАЛ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-04-30 07:00:00
2026-04-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |