“Токио-2020” олимпын усан спортын уралдаан долдугаар сарын 30-нд эхэлнэ. Манай улсаас Олон улсын хэмжээний мастер, усан спортын тамирчин М.Дэлгэрхүү, Олон улсын хэмжээний мастер, усан спортын тамирчин Б.Энххүслэн нар оролцох юм. Тэмцээн эхлэхэд нэг сарын хугацаа үлдсэн учир тэд өөрсдийгөө улам дайчилж, гаргасан амжилтаа ахиулахын тулд хичээж байна. Гэвч цар тахлын улмаас УОК-оос арга хэмжээ авч, усан бассейныг тодорхой хугацаанд хаасан учир тэд бэлтгэл хийх боломжгүй болсон. Тиймээс Олон улсын хэмжээний мастер, усан спортын тамирчин М.Дэлгэрхүү хугацаа алдаж, бэлтгэлээ таслахгүйн тулд хоёр удаа Туул голд сэлсэн юм. Харин өнөөдрөөс УОК-ын тусгай зөвшөөрөлтэйгөөр “Орчлон” сургуулийн усан бассейнд бэлтгэлээ хийж эхлэх юм. Тамирчидтай бэлтгэлээ хэрхэн хийж байгаа болон өмнө нь ямар амжилт гаргаж байсан талаар цөөн хором ярилцлаа.
-Хэдэн настайдаа усан спортоор хичээллэж эхэлсэн бэ. Түүнээс хойш гаргасан амжилтынхаа талаар ярьж өгвөл?
-М.Д: Би тус спортоор 13 настайгаасаа хойш 12 жил тасралтгүй хичээллэж байна. Анх Орхон аймгийн “Хангарьд” клубт хичээллэж эхэлсэн. Энэ спортоор хичээллэхэд ээж минь намайг маш сайн ойлгож, дэмждэг. Би багаасаа гадаа тоглохоосоо илүү бассейнд тоглодог байсан. 14 настайгаасаа хойш маш олон удаагийн улсын аварга болж байлаа. Мөн олон улсын тэмцээнд оролцож, шинэчилсэн рекордуудынхаа давтамжаар Монгол Улсын рекордыг 10 гаруй удаа ахиулсан.

Б.Э: Би 10 настайдаа мэргэжлийн тамирчны клубт орж байсан. Ес дэх жилдээ усан спортоор хичээллэж байгаа. Аав минь намай анх усан бассейнд явуулж, дэмждэг байсан. Би Монгол Улсын усан спортын эмэгтэй тамирчдаас анх олон улсын хэмжээний мастер болсон. Надаас өөр эмэгтэй усан спортын олон улсын хэмжээний мастер байхгүй байна. 13 настайгаасаа хойш даван удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэмцээнд оролцох бүртээ амжилтаа ахиулж яваа. 2018 онд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Сарын дараа хүсэн хүлээсэн олимпын тэмцээнд оролцох гэж байгаад маш их баяртай байна.
-Таны амжилт гаргахад юу хамгийн их нөлөөлдөг вэ?
-М.Д: Миний амжилт үе үеийн дасгалжуулагч нартай салшгүй холбоотой. Би шилжилтийн насандаа гурван жил зуны амралтаараа Сингапурт очиж бэлтгэл хийж байсан. Тухайн үед техник болон бэлтгэлээ зөв хийж сурсан, сайжирсан гэж боддог. Тэгэхээр миний амжилтын үндэс үүнээс эхлэлтэй гэж ойлгож болно.
Б.Э: Би бэлтгэлийнхээ хоёр цагийг өөртөө зориулахыг хичээдэг. Гэр бүлийнхэн, багш нар намайг маш ихээр дэмждэг учраас тэдний хөдөлмөрийг дэмий үрж чаддаггүй. Би бэлтгэлээ өөртөө зориулж чадах юм бол хүссэн бүх амжилтад хүрнэ гэж боддог доо.

-Усан спортоор хичээллэж эхэлснээс хойш шантарч байв уу?
-М.Д: Шантрах, гутрах, хожигдох, хожих, заримдаа болимоор санагдах олон. Энэ бүх үед урам авч босож ирэх гол хүч нь ээж минь байсан. Би тамирчин болсноос хойш олимпод орж үзэх мөрөөдөлтэй болсон. Энэ спортоор 12 жил хичээллэж хүч хөдөлмөр, өөрт байгаа бүхнээ зарцууллаа. Одоо надад мөрөөдөлдөө хүрэхэд ганцхан сарын хугацаа үлдсэн. Тийм учраас өөрийгөө илүү дайчилж бассейн хаалттай гээд зүгээр суухыг хүсээгүй. Өөрт байгаа бүх боломжоо алдах гээд байгаа юм шиг мэдрэмж төрсөн учраа цаг алдахгүйн тулд эрүүл мэндээрээ дэнчин тавьж Туул голд хоёр удаа бэлтгэл хийсэн. Тамирчин болгон амжилтын төлөө өөрсдийнхөө төлөө зүтгэдэг шүү дээ. Би тэдний нэгэн адил. Тус спортоор хичээллэхэд хэн нэгэн надаас амжилт хүлээх итгэх итгэл маш үнэ цэнтэй бас хэцүү байдаг.
Б.Э: Би маш зарчимч. Шантрах үе байсан ч гэлээ би маш хурдан сэргэж чаддаг, дайчин. Энэ нь миний бусад тамирчдаас ялгарах онцлог байх. Би усанд ороод тайвширдаг, өөрийгөө мэдэрдэг. Ус миний дотнын хүн гэсэн үг.
-Сарын дараа “Токио-2020” олимпын усан спортын тэмцээн эхэлнэ. Тус тэмцээнд оролцохдоо өөртөө ямар зорилго тавьсан бэ?
-М.Д: Би дотроо маш том зүйл хүсэж байгаа. Ямартай ч амжилтаа дахин шинэчилнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Одооноос сэтгэл зүй болон бэлтгэлдээ бүх анхаарлаа төвлөрүүлж, байгаа бүхнээ зориулж, эрч хүчтэйгээр олимпод оролцоно.

Б.Э: Хөл хорио тогтоосноос хойш бэлтгэлээ хийж чадаагүй. 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш уралдаан, тэмцээнд оролцоогүй. Тийм болохоор өөрийгөө ямар түвшинд байгааг ч сайн мэдэхгүй байна. Гэхдээ олимпод оролцож өмнө гаргаж байсан ажилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байна. Намайг дэмждэг хүмүүс ч итгэлтэй байгаа.
| “Токио-2020” олимпод оролцох усан спортын тамирчид: Мөрөөдлийнхөө тэмцээнд амжилттай оролцохын тулд Туул голд бэлтгэлээ хийсэн |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |