-ТӨСВИЙН БОДЛОГО ЭРҮҮЛЖИХГҮЙ БОЛ ЭДИЙН ЗАСАГ ЭРҮҮЛЖИХГҮЙ-
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрх баригч намын улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалж, эдийн засаг тогтворгүй боллоо гэх мэдээллүүд гарч эхэлсэн. Бодит байдал дээрээ ямар байгаа талаар яриагаа эхлүүлье?
-Эдийн засгийн зарчимд “Эдийн засгийн бүх л үйл ажиллагаа идэвхтэй, бараа үйлчилгээний борлуулалт сайн, аж ахуйн нэгжийн болон өрхийн орлого өсөлттэй, компаниудын хөрөнгө оруулалт түүнчлэн ажил эрхлэлт нэмэгдэж байгаа, үндэсний валютын ханш болон инфляци тогтвортой, арилжааны банкны зээлийн хүү тогтвортой эсхүл буурч байгаа зэрэг нөхцөл байдлыг эдийн засгийн нөхцөл байдал (economic conditions эсхүл business conditions )” САЙН хэмээн тодорхойлно. Дээрх тодорхойлолтоос харахад минийхээр бол Монгол Улсад өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал МУУ байна гэж хэлнэ.
-Тэгвэл ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа шүү дээ. Эдийн засгаа сайжруулах боломж байна уу?
-Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн тухайд төсвийн үр өгөөж муу хэвээрээ, алдагдалтай хэвээрээ,төсвийн урсгал зардал нь маш их үрэлгэн, төсвийн хөрөнгө оруулалт нь оновчтой бус байна. Улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын зардлыг нийгэм эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийн дотроос сургуулийн барилгаас бусад төрийн байгуулагын контор, янз янзын төвүүд, орон нутгийн чанартай авто зам барих зэрэг арга хэмжээнүүдийг бүгдийг нь хасах боломжтой.
Нэг жишээ хэлэхэд төр өнөөдөр 68 их наядын барилга байгууламжтай болсон гэх. Ийм их үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардал нь төсвийн урсгал зардлыг тэлсээр байна. Ингэж л төрийг данхайлгасан юм. Дээр нь төрийн өмчит аж ахуйн нэгжийн жилийн борлуулалтын орлогыг оруулвал эдийн засаг дахь төрийн оролцоо 70 орчим хувьд хүрээд байна.
Олон улсын хэмжээнд Монгол Улсын авилгалын үзүүлэлтийг доош нь татаж байгаа нь төсвийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн менежмент,хулгай, шахаа хоёр гэж хэлж болно. Иймд эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулахгүйгээр авилгал буурах боломжгүй.Төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулахад УИХ ялангуяа УИХ дахь цөөнх хяналтыг сайн тавих хэрэгтэй. Энэ төрийн өмчит ААНүүдийн ашгийн түвшин хувийн хэвшлийн компаниудаас хоёр дахин доогуур байгаа гэх.
Дээрх барилга байгууламжийн 10 хувийг борлууллаа гэхэд 6.8 их наяд төгрөг болно. Сүүлийн 10 гаруй жилд төсвийн байгуулагуудад зориулж барилгыг олноор барьсан бөгөөд, энэ нь урсгал зардлыг нэмэгдүүлэхээс гадна,төсвийн үр өгөөжийг бууруулсаар байна.
Эрх баригч МАН 2024 оны улсын төсвийг батлахдаа сонгуульд зориулж төсвийн зарлагыг 30 гаруй хувиар тэлж, их хэмжээний алдагдалтай баталж, дагуулаад Монголбанк төгрөгийг хэвлэн хэт их хэмжээгээр зах зээлд нийлүүлж ирсэн. Энэ төсвийн алдаатай бодлогын улмаас 2024 онтой харьцуулахад энэ 2025 оны эхний есдүгээр сарын байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 10 гаруй хувиар унаж, импортын гол нэрийн барааны үнэ төгрөгийн ханшны уналтаас 3-4 дахин илүү буюу 30-40 хувиар өсчихөөд байна. Гэтэл Сангийн яам дахиад л төсвөө алдагдалтай батлана гэсээр байгаа нь туйлын буруу.
Энэ алдагдалыг гадаадын зээлээр нөхөж, энэ зээлээрээ тендер зарлаж ямар нэгэн барилга барих зорилготой байхыг үгүйсгэхгүй.
-Тэгвэл төсвийн алдагдлыг бууруулах боломжтой гэсэн үг үү?
-Энэ 2025 онд Монгол банк төгрөгийн ханшны тогтвортой байдлыг хангаж чадсангүй. Гэтэл 2026 онд Засгийн газар дахиад л төсвийг алдагдалтай батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тэгэхээр УИХ өөрчлөх нь зүйтэй. Монголбанк төгрөгийн ханшны тогтвортой байдлыг хангаж чадахгүй тохиолдолд төсвөө алдагдалгүй батласнаар эдийн засгийн нөхцөл байдал тогтворждог( the stabilization). Улмаар төсвийнхээ үр өгөөжийг сайжруулах шаардлагатай гэсэн үг. Төсөв эрүүл бол эдийн засаг эрүүл гэдэг үг ч бий шүү дээ.
Ер нь сүүлийн 10 орчим жилд төсвийн тэлэлт ба алдагдлаас үүдэлтэй сөрөг үр дагаврууд эдийн засагт хүндрэл учруулж байна. Тухайлбал, төсвөө хэт тэлснээр төгрөгийн ханш унаж, инфляц өссөн. Үүнийгээ дагаад өргөн хэрэглээний импортын барааны үнийн өсөж байна. Арилжааны банкны хүү өндөр болж байна. Арилжааны банкны зээлийн хүү жилд 20 хувиас доошгүй болсон. Энэ иргэдийн орлоготой харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт. Нэмээд татварын дарамт бий. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, арилжааны банкны хүү, татварын дарамтаас болж иргэд нуруугаа авсан морь шиг болж байна. Гэтэл нөгөө талдаа төсвийн буруу бодлогын улмаас төрөөс олон тооны тэрбумтан төрж, баян хоосны ялгаа ихэсч байгаа нь бодит үнэн. Дундаж орлоготой давхрага нимгэрч, авдаг цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй учраас залуус хөдөлмөр эрхлэхээр олноороо гадагшаа явж байна. 10 хүний дөрөв нь ядуудавтар амьдардаг гэх судалгаа гарчихсан шүү дээ.
-Багш, эмч ажилчид цалингаар нэмүүлэхээр жагсаж байна. Цалин, тэтгэврийг нэмэх асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ. Боломж байна уу?
-2016 онд дундаж цалин 2.5 сая буюу 1282 ам.доллар байсан бол одоо 2025 оны аравдугаар сарын 15-ны байдлаар 631 ам.доллар байна. Ингэж эдийн засаг өсдөг юм уу. Хэрэв төсвөө алдагдалтай, дээр нь төсвийн үр ашиггүй баталвал ахмадуудын тэтгэвэр, багш нарын цалинг нэмсэн ч ирэх жилийн өдийд энэ нэмэлт нь инфляцид идэгдээд дуусна. Өөрөөр, хэлбэл, төсвийг алдагдалгүй баталж, үр өгөөжийг нь сайжруулахгүй бол цалин, тэтгэвэр нэмээд иргэдийн амьдрал сайжрахгүй. Ирэх жил гэхэд л одоогийн нөхцөл байдлаас ялгаагүй болчихсон байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Энэ уналтыг монгол хүний хөдөлмөрийн үнэ цэнэ буурч байна гэж ойлгох учиртай. Эндээс сонгуулийн жилд хэдэн төгрөг тарааж, онцын шаардлагагүй барилга байшин барьж байхаар төгрөгийн ханш тогтвортой байж, инфляц багатай, зээлийн хүү ядахдаа сарын нэг хувьд хүргэчихвэл нийт иргэдэд хамаагүй хүртээмжтэй байхаар байна.
Жинхэнэ төр, засгийн үндсэн чиг үүрэг нь эдийн засаг, бизнесийн таатай, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэх юм. Одоо төсвөө алдагдалгүй, мөн усыг нь сайн шахаж баталж чадвал алт, зэсийн дэлхийн зах зээлийн үнэ маш сайн байгаа учраас төгрөгийн ханш чангарах боломжтой. Нүүрсний тухайд төмөр замын бүтээн байгуулалт, нефт боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц барих зэрэг зориулалтаар нүүрсээ барьцаалаад урьдчилаад зээл авчихсан( off take гэрээнүүд) учраас Монгол Удсад орж ирдэг орлого нь буурах нь тодорхой байх. Дандаа л төгрөгийн ханш унадаг байж болохгүй биздээ.
-Цаашид ямар боломж байна вэ?
-Монгол Улс дунд хугацаандаа буюу ирэх таван жилд төсвийн үр өгөөжөө сайжруулж төсвөө алдагдалгүй баталсанаар бизнесийн орчин сайжирч, төгрөгийн ханш чангарна. Үүнийгээ дагаад төгрөгийн ханшы уналтаас улбаатай импортын өргөн хэрэглээний өсөлт буурч, арилжааны банкны зээлийн хүү сарын нэг хувиас доошлох боломж бий. Цаашлаад үргэлж цалин, тэтгэвэр нэмэх шаардлага ч багасна. Төсөв алдагдалгүй байх, төсвийн бодлого дунд ,урт хугацаанд тогтвортой байснаар тухайн улс хэрхэн тогтвортой хөгждөгийг Швед, Герман, Сингапурын жишээн дээр өмнө нь тайлбарласан. Энэ төсөв дээр УИХ-ын гишүүд ялангуяа намын бүлгүүд, төсвийн байнгын хорооны ажлын хэсэг сайн ажиллах шаардлагатай байна. Ардчилсан Монгол улсын Иргэн бүр өнөө ба ирээдүй хойч үеийнхээ төлөө санал бодлоо төр, засагт хүргэж байх эрх үүрэгтэй билээ.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Д.ГАНХУЯГ: ТӨСВИЙГ АЛДАГДАЛГҮЙ БАТАЛЖ, ҮР ӨГӨӨЖИЙГ НЬ САЙЖРУУЛЖ, ТӨГРӨГИЙН ХАНШНЫ УНАЛТ ТОГТВОРЖИХГҮЙ БОЛ ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭЭД Ч ИРГЭДИЙН АМЬДРАЛ САЙЖРАХГҮЙ |
|
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |