Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж, есдүгээр сарын 24-нд Төв талбайд жагсаж эхэлсэн. Тэд жагсаал үр дүн хүрэхгүй бол өлсгөлөн зарлаж, ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдэж байсан. Тэгвэл өчигдөр багш нар энэ сарын 16-нд ажил хаялт зарлахаа мэдэгдэж, эцэг, эхчүүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Тэднийг ийнхүү цалингаа нэмүүлэхээр царай алдаж байхад УИХ-ын гишүүд жагсаалын үйл явдлыг улстөржилт хэмээн харж эсэргүүлцлээ илэрхийлж байв. Тухайлбал, Боловсролын сайд П.Наранбаяр багш нар ажил хаялт зарлах нь хууль бус үйлдэл. Үйлдвэрчний эвлэлийг удирдаж байгаа хүмүүс улс төр хийж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг яаралтай хуралдаан зарлаж, Ерөнхий сайд Г.Занданшатар багш нарын цалинг 15-20 хувиар нэмэх шийдвэрт хүрсэн тухайгаа мэдэгдсэн билээ.
.jpg)
Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын жагсаалд зориулж мэдээлэл хийхдээ “Багш нарын ажил хаялт зарлах шаардлагаа ирүүлсэн нь өөрөө хуулийн зөрчилтэй. Гурван талт хөдөлмөрийн маргаан үүсэж, хамтын хэлэлцээрийн дагуу ярилцаад, асуудал арбитр дээр явж байхад аль нэг тал нь ажил хаялт хийхгүй гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг. Тэгэхээр энэ бол хууль бус ажил хаялт юм. Ажил хаялт бол хамгийн эцсийн арга. Үүн рүү орж болдоггүй. Энэ бол Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчиж байна гэсэн үг. Хэрвээ Хөдөлмөрийн хууль зөрчсөн ажил хаялт руу Монголын багш нарыг оруулбал Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо өөрөө бүх хариуцлагыг хүлээнэ шүү. Ажил хаялт явснаар хүүхдийн аюулгүй байдал, сургуулийн өмнөх боловсролын аюулгүй байдал яах болж байна вэ, үүнийг хэрхэн хамгаалах юм бэ. Хүүхдийн сурлагын хоцрогдлыг хэн арилгах вэ. Багш нарыг хууль бус ажил хаялт руу оруулбал Монголын боловсролын түүхэнд хар мөр үлдэнэ шүү. Ажил хаялтаас олигтой шийдэл юу ч гарахгүй.Цалин нэмэх тал дээр адилхан байр суурьтай, нэг нэгнийгээ дэмжээд, ярилцаад шийдээд явна. Санхүүгийн боломж, эх үүсвэрийг хуулийн дагуу хийх ёстой. Бодит байдалд боломжгүй шаардлага тавьж байгаа нь буруу байна. Бид багш нарын эсрэг биш. Гол нь Үйлдвэрчний эвлэлийг удирдаж байгаа хүмүүс улс төр хийж байна. Хөдөлмөрийн арбиртчийг томилж, талууд хэлэлцэж байгаа процесс дээр ажил хаялт зарлаж болдоггүй. Энэ бол хууль бус. Хууль бус ажил хаялт болбол цалин хөлстэй холбоотой асуудлууд үүснэ. Үүнийг Үйлдвэрчний эвлэл нь өөрөө хариуцах юм уу, ажил хаялтын сан нь байгаа юм уу” гэсэн юм.

Харин Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийхдээ “Боловсролын сайдын зүгээс Монголын Болосврол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлд шаардах бичиг хүргүүлсэн байна. Уг шаардах бичгийг удирдлагуудад гэж хаягласан нь байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцсон, хоёрдугаарт тус шаардлагад илтэд ташаа мэдээлэл тараасан байна. Тодруулбал, жагсаалд оролцсон багш нартай тохиролцоогүй байхад багш нарын цалинг нэмэгдүүлэх бодит шийдвэрийг Засгийн газар санал болгож тохирсон байхад гэж шаардлагадаа дурдсан байгаа юм. Сайд бидний жагсаалын үйл ажиллагааг саармагжуулах, зогсоох үйл ажиллагаа явуулж байна. Ажил хаяж байгаа нь зөв, буруу эсэхийг сайд тайлбарлахгүй” гэлээ.
Багш нарын цалинг нэмэх эсэх асуудалд өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч уулзаад 2026 оны төсөвт багш нарын цалинг нэмэх эх үүсвэрийг нэмж, үндсэн цалинг 1.8 сая төгрөгт хүргэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. 2026 оны долдугаар сарын 1-нээс төсвийн орлого бүрдүүлэлт сайн байвал багшийн үндсэн цалинг 2.5 сая төгрөгт хүргэх зэргээр үе шаттай нэмж, гурван жилийн дараа үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх боломжтой гэдгээ илэрхийлж байсан. Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг яаралтай хуралдаан зарлаж. Ерөнхий сайд Г.Занданшатар дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр өөрийн цахим хаягаараа дамжуулан "Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд иргэд, олон нийт та бүхэнд зарчмын байр суурь, шийдвэрийнхээ талаар танилцуулъя. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны удирдлагууд болон багш, эмч нарын эрхийн төлөө идэвхийлэн ажилладаг гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг найман хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрснийг та бүхэндээ дуулгая. Үүнийг шийдвэрлэхийн тулд улсын төсөвт хэмнэлт хийхээс гадна байгалийн баялгийн менежментийг сайжруулж, нүүрс борлуулалтын далд мөнгийг ил болгон, хулгай, луйвартай тэмцэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өнөөдөр болсон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд оролцож, энэхүү зарчмын шийдвэрээ танилцуулсан бөгөөд бүлгийн гишүүд дэмжсэн болно. Засгийн газрын зүгээс энэхүү ажлын хүрээнд төсвийн хууль тогтоомжид заасан хязгаарлалтуудыг өөрчлөх саналаа Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ард иргэд, олон нийтийн хүсэлт, шаардлагад хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Тэмцэл үргэлжилж байна" хэмээсэн билээ.

Өчигдрийн байдлаар 1200 гаруй багш ажил хаялт зарлахад нэгдэж, гарын үсэг зурсан байна. Тэдний төлөөлөл болсон Ховд аймгийн багшаас багш нарын ачаалал, нөхцөл байдлынх нь талаар тодрууллаа. Тэрбээр “Би боловсролын салбарт 20-иод жил ажиллаж байна. Сүүлчийн 10 жил хичээлээ заахаас гадна анги дааж, нэмэгдэл цалин авч эхэлсэн. Би сард 2.1 сая төрөгийн цалин авдаг. Гэвч амьдралд хүрэлцдэггүй. Цалингаас цалингын хооронд, зээлээс зээлийн хооронд арай хийж хүрдэг. Мөн багш нарын ачаалал, ажлын нөхцөл байдал үнэхээр хүнд гэдгийг багшилж байж мэдэх учир дарга нар бидний зовлонг төдийлөн сайн мэдэхгүй байх шиг байна. Тиймээс багш нар жагсаалаа үр дүнтэй болгохын тулд ажил хаялт зарлахаас өөр аргагүй байдалд орсон. Тэр нь зөв гэдэгтэй би санал нийлж байна” гэсэн юм.

| БАГШ НАР НЬ ОРДНЫ ГАДАА ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХЭЭР ЦАРАЙ АЛДАЖ БАЙХАД БОЛОВСРОЛЫН САЙД НЬ УЛСТӨРЖИЛТ ГЭЖ ЭСЭРГҮҮЦЭВ |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |