• Өнөөдөр 2025-10-13

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өнөөдөр үргэлжүүлэн хэлэлцэнэ

2025-10-13,   140

Ерөнхий сайдыг огцруулах саналыг өнөөдөр 11:00 цагаас ТББХ-оор үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулах саналыг Баасан гарагт ТББХ-ны хурлаар хэлэлцэж, ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр завсарласан байдаг.
 
Гэвч энэ  асуудал долоо хоногт хуралдах ьтовд оруулаагүй байсан нь олны нийт шүүмжилсэн юм. Тэгвэл тус асуудлаар УИХ-ын Тамгын Газраас “2025 оны аравдугаар сарын 13-17-нд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тов, дараалал нь 2025 оны аравдугаар сарын 10-ны баасан гарагийн үдээс өмнө батлагдсан. Харин мөн өдрийн 14.00 цагт эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан ирэх Даваа гарагт үргэлжилж Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх болсон тул УИХ-ын Зөвлөл хуралдаж ирэх долоо хоногийн чуулганы хуралдааны тов, дараалалд өөрчлөлт оруулна” хэмээн мэдээлсэн юм.

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өнөөдөр үргэлжүүлэн хэлэлцэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188