• Өнөөдөр 2025-10-10

Цахилгаан дугуй, скүүтэрийг зохицуулах дэд ажлын хэсэг байгуулахаар боллоо

2025-10-09,   164

             Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг нарын 9 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” /Цахилгаан дугуй, скүүтэрийн хэрэглээг зохицуулах тухай/ хуулийн төслийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
 
Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг ахалж, Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, О.Номинчимэг, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.
 
Ажлын хэсгийн хуралдаанаар хуулийн төслийг тал бүрээс нь хэлэлцэх зорилгоор холбогдох төрийн байгууллага, нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтер түрээсийн үйлчилгээ эрхлэгчид, мэргэжлийн хүмүүс, иргэдийн төлөөлөл зэрэг олон талын төлөөллөөс бүрдсэн Дэд ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэлээ.
 
Эх сурвалж: Монгол Улсын Их Хурал

Цахилгаан дугуй, скүүтэрийг зохицуулах дэд ажлын хэсэг байгуулахаар боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-09 21:17:18
    Ийм элий улсаас УИХ бүрдсн гэхээр ….Аан: Явган хүний зам буюу пешеход бол олон улсад дэлхиын хаана ч зөвхөн явган зорчигчидод зориулсан бдаг. Скутор мотоцикль дугуй техникийн хэрэгслийн замаар явдаг. Өргөтгөл хийжхэт түрснээс Төв шуудангаас баруун 4 зам хүртлэх явган замд хүн нь багтахгүй бхад нэмж скутор дугуйгаар явглагсдыг нэмж дарамтлаж дайрч алах гээд бх юм. Угаасаа хуулиа, хотын дүрмээ хараач Ажлын хэсг… элийрээд бх юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-09 19:52:20
    Хоригло: Хуний амь нас, эруул мэндэд заналхийлсэн, хотын енге зусийг гутаасан наад темруудээ шууд хориглоо!!! Юун ажлын хэсэг, арчаагуй юмб!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188