• Өнөөдөр 2025-10-10

Б.БААСАНДОРЖ: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ

2025-10-09,   268

               УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үндсэн гурван асуудал хэлэлцэж байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг өөрчилсөн. Баасан гарагийн өглөө 08:30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, П.Сайнзориг нарын 50 гаруй гишүүдийн тавьсан саналыг хэлэлцэнэ. Үргэлжлүүлэн 10:00 цагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа 2026 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг болно. Аль ч намын бүлэг тухайн асуудалд завсарлага авах эрх нь Дэгийн тухай хуульд байгаа. Гэхдээ цаг хугацаатай, шийдвэрлэх хугацаа заасан асуудалд завсарлага арай өөрөөр явдаг. Даргын дэргэдэх зөвлөл дээр Б.Энхбаяр гишүүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг ярилцсан. МАН-ын бүлгийн даргаас санал оруулж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг шийдсэний дараа Засгийн газрын гишүүнийг томилох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн нийт гишүүд шийдвэрлэснээр маргаашийн хэлэлцэх асуудлаас хасагдсан" гэв.

Б.БААСАНДОРЖ: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-10-09 19:53:26
    Зочин: Мэргэжлийн хяналтыг татан буулгасан этгээд!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188