• Өнөөдөр 2025-10-08

Г.ОЧИРБАТ: Ирэх оны төсөв рүү нулимсан сайд нар УИХ-ын үйл ажиллагааг хойш татаж байна

2025-10-07,   129

          УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг өнөөдөр хийсэн. Гэвч уг хуралдаанд сайд нар ирээгүйд гишүүд, бусад сайд бухимдаж, шүүмжилсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Очирбат "Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороогоор эдийн засгийн асуудал ярьж байхад бүх сайд нар нь гараад хэвлэлийн хурал хийж байдаг ийм түүхэн цаг хугацааг энд сууж байгаа төрийн албан хаагч нартайгаа үзлээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нар энд суучихсан, бид ажлаа эрэмблээд, үүнийг хийвэл үр дүнд хүрнэ гэдгээ танилцуулаад, иргэдийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүдэд ойлгуулаад явж байх ёстой. Гэтэл ямар ч бодлого байхгүй. Улс орноо урагшлуулъя гэсэн сэтгэл байхгүй" гэв.
 
         Харин УИХ-ын гишүүн Б.Уянга "Ядаж залуу улстөрчид, сайд нар бодлогын үндсэн асуудал, чухал сэдвийг гишгэж, дэвсэлж улс төржиж яваагаа ухамсарлаач. Нэг намын асуудал хөндөгдөнгүүт гэнэт гарч ирээд л чухал агуулгыг дарж, сүржигнэдэг байдлаа болих хэрэгтэй. Байнгын хорооны хуралдаандаа ч суухгүй гүйцгээгээд, утгагүй юм" гэлээ.
 
       Үргэлжлүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Төсвөө батлуулах нь чухал бодлогын асуудал. Гэтэл Байнгын хорооны хуралдаанаа таслаад мэдэгдэл гаргаад зогсож байгаа сайдууд өөрсдөө өрөвдөлтэй, арчаагүй харагдаж байна. Сайд нар бодлого ярих ёстой. Яамны хэдэн ажилтнууд яаж бодлогын асуудлыг мэдэх юм. Би энэ талцалд оролцохгүй. Та нар ажлаа хийгээч" гэсэн юм.

Г.ОЧИРБАТ: Ирэх оны төсөв рүү нулимсан сайд нар УИХ-ын үйл ажиллагааг хойш татаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188