• Өнөөдөр 2024-04-17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д хийж буй төрийн дээд албан ёсны айлчлал эхэллээ

2022-11-27,   2420

       Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний урилгаар өнөөдөр тус улсад төрийн дээд албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь цар тахлын үед хийж буй төрийн дээд айлчлал гэдгээрээ онцлогтой юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа тэргүүн хатагтай Л.Болорцэцэгийн хамт албан ёсны айлчлалд оролцож байна.
 
     Айлчлалын багийнхныг тус улсад Монгол Улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал болон Элчин сайдын яамны дипломат төлөөлөгч нар угтан авсан.
 
    Энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцох өндөр дээд хэмжээний уулзалт болж буйгаараа ихээхэн ач холбогдолтой юм.
Айлчлалын үеэр “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д хийж буй төрийн дээд албан ёсны айлчлал эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-28 08:19:34
    Зочин: Маск зүгээрээ зүүж явах нь маш зөв.сайн зүүж бай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-28 08:17:50
    Зочин: Сайн яваад сайн бүхнийг бүтээх хэлэлцээр хийгээд ирээрэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-28 06:12:07
    Ард: Ухнасүхээ наад маскаа больдоо.Төрийн далбааг ганц хэрэглээд хаях уу? Монгол төрийн далбааг нутагтаа хаявал ишийг чинь хуга цохино шүү.Тэгвэл чи Сүнээг ч үгүй наад эхэр ч үгүй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-27 21:29:59
    Зочин: Хятадад сурдаг оюутнуудынхаа асуудлыг шийдмээр бнаа. Жил алдаад байна шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-27 16:29:35
    amjilt: amjilt ehner n ymar goy haragdaj bn aa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188