Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн С.Эрдэнэ гэх хүнд бус, Ардчилсан намыг үүсгэн байгуулагчид, үнэт зүйлсийг нь тээн түгээж ирэгсэд, нэгэнт нэр нөлөөгөө алдаад байсан намын лидерүүдэд, нэрнээсээ илүү хайрлаж, өмөөрч ирсэн ардчиллынханд маш хүнд бүр хүндийн хүнд цохилт боллоо. Ардчилсан намын түүх, алдар гавьяа энэ хүний зөвхөн өөрийнхөө төлөөх шунал хүслийн хүлээсэнд байсаар “амь тавьлаа”. Ингэж хэлсний учир нь, С.Эрдэнэ УИХ-ын хоёр удаагийн сонгууль, Ерөнхийлөгчийн мөн л хоёр удаагийн сонгуульд намаа “жолоодож”, тухай бүрд нь өөрөө нэр дэвшиж, тэр бүрдээ унаж ирсэн билээ. Түүний уналт зөвхөн С.Эрдэнийнх бус, Ардчилсан намынх гэдгийг ойлгоогүй нь түүний бас багийнхных нь гол алдаа.
Түүнийг "Өөрийгөө, эрх ашгаа, албан тушаал, эрх мэдлийн төлөөх улайрал, хонзогнол, заль мэхээ намаасаа ямагт дээгүүрт тавьж ирсэн учраас өнөөдөр дахин сэхэхгүйгээ ахин батлууллаа. Батлуулах батлуулахдаа бүхэл бүтэн улс төрийн намын хувь заяагаар нэг мөсөн “тоглож”, нэр хүндийг нь ойрын хэдэн жилдээ сэргэхээргүй болтол нь шаварт “зоож” батлууллаа" гэцгээж байна.
Ардчилсан намын түүх, алдар гавьяа энэ хүний зөвхөн өөрийнхөө төлөөх шунал хүслийн хүлээсэнд байсаар “амь тавьлаа”
Ардчилсан намын залуу үе, шинэ цагийн төлөөллүүд өнөөдөр “Баяртай, С.Эрдэнэ ээ. Дахиж энэ намд, түүхэнд нь, өндийх зам мөрт нь, залуу боловсон хүчнүүдэд нь, ардчиллын үнэ цэнийг мэдэрдэг намын гишүүдэд нь дахин битгий гай болоорой” гэж хашгирч байгаа биз ээ. Тэдэнд ингэж хэлэх хангалттай шалтгаан бий.
2016-2020 он бол Ардчилсан намынхны ёроолдоо хүртлээ унасан хар жилүүд. Энэ хугацаанд С.Эрдэнэ тус намын даргаар ажилласан бөгөөд намынхаа үнэт гэсэн бүхнийг маш богино хугацаанд хуваан хэсэгчилж, зөвхөн өөрийнхөө тойрон хүрээлэгчдээр намаа дүүргэсэн байдаг. Ингэх шалтгаан нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг АН-д, тэр тусмаа өөртөө ашигтайгаар эргүүлэх зорилго байсан ч санаснаар нь болоогүй. АН-аас угшилтай Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсон атал тэр намын даргын бус хувь хүний үзэмжээр хандаж, Ерөнхийлөгчтэйгээ эвсэж чадаагүй. Хэрвээ С.Эрдэнийг намынхаа үнэт зүйлийг яриад, ардчиллын амь халуун бүлийн төлөө гээд Х.Баттулга дээр очсон бол “Цаашаа” гэхгүй нь лавтай байсан ч тэр ирээдүйн зөв нүүдлийн төлөө баруун гараараа зүүнээ бариад очиж чадаагүй. Түүнд улстөрчийн тийм хэмжээний зангараг, ур, тэвчээр байхгүй нь үүгээр илэрхийлэгддэг. Уг нь түүнд хүрд эргүүлэх боломж, Ардчилсан намыг илүү чадалтай, ухаантай сөрөг хүчин болгох боломж, эрх мэдэл хангалттай байсан. Бүр МАН-ынхан тэргүүтэй бусад улс төрийн хүчнийхнийг намдаа элсүүлж болох сулхан бөгөөд хэнд ч урваж мэдэх улстөрчдөөр дүүрэн он жилүүд түүний мэдэлд байсан билээ. Гэвч тэр тогоон дотроо хов живхэнд хутгалдсаар суусан байдаг.
Хэрвээ С.Эрдэнийг намынхаа үнэт зүйлийг яриад, ардчиллын амь халуун бүлийн төлөө гээд Х.Баттулга дээр очсон бол “Цаашаа” гэхгүй нь лавтай байсан ч тэр ирээдүйн зөв нүүдлийн төлөө баруун гараараа зүүнээ бариад очиж чадаагүй
2020 оны УИХ-ын сонгууль бол ёроолд уначихаад байсан Ардчилсан намынхныг бүр сэхэхээргүй “тамирдуулсан” үйл явдал. Өнгөрсөн хугацааны бүтэлгүйтлээ “Намын даргын албан тушаалаа хариуцлагаа хүлээж өгье” гэж олны нүдэн дээр тамга, тэмдгээ ханьсаж явсан Ц.Туваандаа өгчихөөд удалгүй “Би намын дарга хэвээрээ” хэмээн гараад ирсэн билээ. Ингэсэн шалтгааныг нь АН-ын гомдогсод “С.Эрдэнэ өөрт хамааралтай бүх хэргээ хаалгаж, ялгүй үлдэхийн төлөө МАН-тай наймаа “хийж”, Ерөнхийлөгчийн сонгуульд санал хуваах байдлаар оролцохоор тохирчээ” хэмээн тайлбарлаж ирсэн. Энэ ч ёсоор болов бололтой. Түүнд цагаан хуудас сонгосон сонгогчдоос чүү илүү тооны сонгогч саналаа өгчээ. Тэд нь магад амьдралынхаа итгэл үнэмшлийг Ардчилсан нам хэмээн итгэж найдаж явдаг намын үнэнч гишүүд нь биз ээ. Намаа дугуйлагсад түүнийг цөөхөн ч гэсэн дэмжигчтэй харагдуулж байгааг энэ удаад харин сайн ойлгох хэрэгтэй. "Унасан дээр нь дэвсэлдэггүй" гэх үг байдаг ч дуулгах ёстой үгийг хатуу ч зөв цагт нь хэлэх хэрэгтэйн үүднээс алдааг нь дахин дахин "цоллолоо".
Төгсгөлд нь, Ардчиллынхан, монголчууд түүнийг улстөрчийн зангараг, бяд, туршлага, цараа суугаагүйг өмнө нь яагаад анзаараагүй вэ гэж үү. Яагаад гэвэл алдаа, оноотой нь дундаа дамжлаад, сэвхийтэл өргөөд аваад явчихдаг Ардчилсан намын лидерүүд түүнд маш том нөмөр болж ирсэн гэсэн үг. Ардчилсан намын жинхэнэ лидер улстөрчдийн сүр бараанд яваагаа өөрийгөө том мэт эндүүрч, нөхцөл нь бүрдэх бүрд бараг бүгдээс нь урвасан нь түүний бас нэг алдаа. Өөрөөр хэлбэл, тэр ганцаараа том байхын төлөө хэт улайрсныхаа төлөөсөнд өнөөдөр намын нөхөд ч үгүй, дэмжигчид ч үгүй, нэр хүнд ч үгүй, нөлөө зангараг ч үгүй нэгэн болж үлдсэн нь сонгуулийн үр дүнгээс илт харагдана. С.Эрдэнийн удаа дараагийн хамгийн муу үр дүн бүхий ялагдал Ардчилсан намын хувь заяаны хувьд магад аз, өөрийнх нь ч хувьд ахин улс төрийн тавцан руу зүглэх эрхгүй дөнгө болох шиг боллоо. Харин тэр "Баяртай" гэж чадах болов уу.
Яагаад гэвэл алдаа, оноотой нь дундаа дамжлаад, сэвхийтэл өргөөд аваад явчихдаг Ардчилсан намын лидерүүд түүнд маш том нөмөр болж ирсэн гэсэн үг.
| Баяртай, С.ЭРДЭНЭ |
|
Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа
2025-12-23 07:15:00
2025-12-23 07:10:00
МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ
2025-12-23 07:00:00
"ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД
2025-12-23 07:00:00
2025-12-23 07:00:00
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 12 хүн авран хамгаалжээ
2025-12-22 13:36:45
Г.ДАМДИННЯМ: МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ БАЙГААД УУЧЛАЛ ХҮСЬЕ
2025-12-22 13:33:48
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2025-12-22 13:17:48
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2025-12-22 13:15:54
БАЯНДУНГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ЭХНЭР А.ДАЛАЙСАЙХАН: МОНГОЛЫН ТӨР НӨХРИЙГ МИНЬ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЧИХСЭН БОЛ АМЬД БАЙХ БАЙСАН ДАА
2025-12-22 13:13:21
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-12-22 13:08:56
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-22 13:07:15
2025 он: Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчлав
2025-12-22 11:29:23
“Тамирчдын форум” амжилттай зохион байгуулагдав
2025-12-22 10:45:49
Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна
2025-12-22 10:40:23
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт албан хаагчид 12 иргэний амийг авран хамгааллаа
2025-12-22 10:10:22
К.Ёолк “Алтан Бүргэд” наадмын “Шилдэг тамирчин” шагналыг хүртлээ
2025-12-22 07:05:00
“Ихэр бээлий” клубийн А.Мөнгөнзул “Говийн бүс”-ийн тэмцээнд түрүүллээ
2025-12-22 07:00:00
АЛЬПИЙН УУЛСЫН “ОЧИР АЛМАЗАН ШИГТГЭЭ” ШВЕЙЦАР
2025-12-22 07:00:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-22 07:00:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-22 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-22 07:00:00
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-12-22 07:00:00
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
2025-12-22 07:00:00
МОНГОЛЫН ТӨР УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ, УТААНД НЬ 7857 МОНГОЛ ХҮН УГААРТАЖ, 150 НЬ АМИА АЛДСАН ЭМГЭНЭЛ
2025-12-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |