“Гэмт хэрэг ба ял шийтгэл” романаараа дэлхий дахинд танигдсан XIX зууны Оросын нэрт зохиолч Фёдор Достоевский зохиол бүтээлүүд түүнээс хойших үеийн Америкийн зохиолч Виржиниа Вүүлфээс эхлүүлээд өнөө цагийн Туркийн зохиолч Орхан Памукыг хүртэл хүмүүжүүлсэн. Харин реалист зохиолын эцэг гэгддэг Ф.М.Достоевский ямар зохиол, бүтээл уншиж, юуг нь шилдэг гэж дүгнэдэг байсан нь саяхныг хүртэл тодорхойгүй байлаа.
ОХУ-ын “Russia Beyond” агентлаг Ф.М.Достоевскийн амьд ахуйдаа шагшин магтаж, ховор тэмдэглэл, нийтлэлдээ дурдаж, жишээ авч байсан буюу түүний төгс бүтээл хэмээн хүлээн зөвшөөрсөн таван романы жагсаалтыг гаргаж, уншигчдын хүртээл болгожээ.

Оросын хүүхдийн зохиолч, яруу найрагч Александр Пушкины бүтээлүүдийг Ф.М.Достоевский хүндэлдэг, тэр бүү хэл зохиол, бүтээлийнх нь талаар таарсан, уулзсан хүмүүстээ ярьж өгдөг байсан гэх дам яриа байдаг.
Нөгөөтээгүүр уншигчид А.С.Пушкины бүтээлүүдийг хэн хүнээс илүү гүн мэддэг, зүрхээрээ мэдэрсэн хүн бол Ф.М.Достоевский ч гэж ярьдаг байв. Тэр дундаа нэрт зохиолч Ф.М.Достоевский А.С.Пушкины 1834 онд хэвлэгдсэн “Гилийн хатан” номын тухай, романд өгүүлдэг шунал, хүсэл, үхлийн тухай ярих дуртай байсан аж.

Нэрт зохиолч Ф.М.Достоевский Оросын нэгэн сонинд хэвлүүлсэн нийтлэлдээ “Дон Кихот” роман надад уран зориг өгдөг” хэмээн дурдаж байжээ.
Тэрбээр тухайн нийтлэлдээ “Би “Дон Кихот” романыг тоогоо алдталаа олон удаа уншсан. Зохиолч Мигель Де Сервантесийн хүмүүст ойлгуулах гээд байгаа зүйл бол “Бид зовлон туулсны дараа жаргал ирэхгүй, илүү зовж ч мэднэ. Харин жаргаж байгаа аз жаргалтай байсаар ч дуусаж болох” зүйл юм. Гэвч надаас ялгаатай нь Сервантес хэтэрхий өөдрөг үзэлтэй” хэмээж байсан аж.

Харин Мигель Де Сервантесээс ялгаатай нь Францын зохиолч Жорж Сэндийн XVII зууны үед хэвлэгдсэн “L'Uscoque” роман нэрт зохиолч Ф.М.Достоевскийд гутрах, гуниглах, шаналах боломж олгож байсан талаар “Russia Beyond” агентлаг дурджээ. Сайн, муугийн хоорондын ялгаа, ариун ба ариун бус байдал, бясалгал, гуниг, гутралын талаар өгүүлэх “L'Uscoque” роман талаар Ф.М.Достоевский архины мухлагт байхдаа олон хүнд ярьж өгч байсан тухай ам дамжсан яриа ч байдаг гэнэ.

Нэрт зохиолч Ф.М.Достоевский нэгэн удаа “Виктор Гюгогийн “Шоовдор хүмүүс” зохиол нь “Гэмт хэрэг ба ял шийтгэл” романын мөн чанар, үзлээс эрс тэс. Баатарлаг хэдий ч золиос ихтэй, хайрлаж, хайрлуулж, өрөвдөлтэй, бас дахин өрөвдөлтэй явсаар өршөөлтэй нүүр тулдаг” хэмээн шүүмжилж байсан аж.
Гэсэн хэдий ч Ф.М.Достоевский “Шоовдор хүмүүс” роман, романд өгүүлэх үзэл бодлыг шүүмжилдэг байсан ч, төгс бүтээл болсныг хүлээн зөвшөөрдөг байжээ. Тэрээр сонинд хэвлүүлж байсан нэг нийтлэлдээ “Шоовдор хүмүүс хэвлэгдсэн өдөр бол сюрреализмын сүүлчийн өдөр” гэж онцлон бичиж байсан аж.

Францын зохиолч Вольтерын “Кандид” богино роман Ф.М.Достоевскийн хувьд “Харанхуй гудамжны төгсгөлд гэрэл асаасан зохиол болсон” гэнэ. Нэгэн үе, нэгэн эриний самуурал, соён гэгээрлийн талаарх уг роман нэрт зохиолчийн “тахин шүтдэг” бүтээлүүдийг нэг байсан тухай ам дамжсан яриа оросын архины мухлагуудад байдаг аж.
Ф.М.Достоевский “Кандид” романы талаар “Дарамттай, уншихад хэтэрхий дарамттай роман. Гэсэн ч энэ бүтээл надад харанхуй гудамжны төгсгөлд гэрэл асаах шиг л болсон” хэмээж байсан юм.
| ТАНИЛЦ: Ф.М.Достоевскийн төгс бүтээл гэж хүлээн зөвшөөрсөн таван роман |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |