““Санаа авахуулах зорилгоор ч зарим зүйлийг хэлэх шаардлага байна” гэж зохиолч гар бичмэлдээ тэмдэглэн үлдээсэн. Иймийн тул гар бичмэл эхээс төдийлөн хасалгүй оруулахыг зорьлоо” гэсэн эмхэтгэгчийн үгнээс үзвэл түүний гар бичмэл энэхүү номонд тэр хэвээрээ, өөрийнх нь бичсэн янзаараа бууж, хэвлэгдсэнийг төвөггүй ойлгож болно. Өөрөөр хэлбэл, энэхүү ном Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Дарма Батбаярын мөнх бус хорвоод мөнхөөр савлан үлдээсэн үнэт өв юм.
...Энэ номыг бичсэн цорын ганц зорилго бол өөрийгөө хийгээд өрөөл бусадыг яавал амар амгалан, аз жаргалтай байлгах вэ гэдэгийг л бодсоноос үүдсэн болой.
“Харагдаад байгаа хэрнээ хэн ч харахгүй байгааг, сонсогдоод байгаа хэрнээ хэн ч сонсохгүй байгааг, мэдэрэгдээд байгаа хэрнээ хэн ч мэдэрэхгүй байгааг, харах, сонсох, мэдэрэх ч хүсэлгүй байгааг өөрийн чинээгээр харсан, сонссон, мэдэрсэнээ үгүүлэхийг зорилоо” хэмээн тэмдэглэсэн байдаг.
Дарма Батбаяр багш сор бүтээлүүдийнхээ нэг “Мөнхөөр савласан мөнх бус” хэмээх энэхүү номоо суралцагсад зохиолч, уран бүтээлч болохыг хүсэгч, тэмүүлэгчдэд толь бичиг нь, эгэл жирийн уншигчид, сэхээрэгчид, сэхээтнүүдэд эрх чөлөөгөө өөрөөсөө нээж олох гарц, замыг нь чиглүүлэгч, сэтгэгчдэд хамгийн үнэн, тулхтай “найз” нь байлгах гэж бичсэн байх хэмээн уншигч би таамаглан бодож байна. Миний бодсончлон философийн энэхүү ном бол эрх чөлөө, аз жаргал, дотоод хүн, өөрийгөө, мэдрэмжээ эрэгч бүхний толь бичиг, зүг чигийг нь учирлан тайлбарласан “газрын зураг” яах аргагүй мөн билээ.

Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын заавал унших номын нэгд “Мөнхөөр савласан мөнх бус” философийн ном багтах нь дамжиггүй. Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Дарма Батбаяр багшийн зохиол, бүтээлүүдийн хамгийн нандин онцлог нь аль ч насны уншигч түүний ямар ч бүтээлийг уншсан баяр хөөр, ухаарал, догдлол, гэмшил, мэдлэг, гэгээрэл авдаг, унших явцдаа ёс зүйд, бусдыг хайрлах ухаанд суралцаж байдаг билээ. Энэ ч утгаараа хүний сэтгэхүй хийгээд хэрхэн амьдрах, аж төрөх, суралцах, гэгээрэх тэр битгий хэл өөрөөсөө асуух асуултууд, танин мэдэхүй, шинжлэх ухаан, урлаг, уран зураг, гоо сайхан гээд бүхний талаарх өөр бусад аль ч номонд байхгүй ойлголт, баримт, ухагдахууныг уншиж болно.
Гэхдээ зохиогчийн “Би энэхүү номоороо ямар нэгэн юмыг батлах, ямар нэгэн замаар хүмүүст ойлголт, ухагдахууныг бий болгож, түүгээрээ үүнээс өөрөөр байж болохгүй юм уу, байхгүй гэсэн хил хязгаар тогтоох гэсэн юм биш ээ. Би зүгээр л хэн нэгнийг хаасан, хашсан, боогдсон, хүлэгдсэн хүлээснээс нь ангижирахад л дөгөөх гэж энэ номыг бичлээ” гэснийг санаж, уншаарай.
Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Дарма Батбаярын “Мөнхөөр савласан мөнх бус” философийн ном дахин хэвлэгдээд удаагүй байгаа билээ. Тус номын эмхэтгэгч “Зохиолч Дарма Батбаяр нь 2002 онд “Мөнхөөр савласан мөнх бус” номоо бичиж дуусган 2004 онд хэвлүүлсэн бөгөөд эл номынхоо зарим санааг гиүнзгийрүүлэн баяжуулж, хэд хэдэн номын эхийг бичиж үлдээсэн юм. тус тусдаа бие даасан сэдэв, агуулга, найруулгатай боловч өөр хоорондоо холбоотой номуудыг нэгэн хавтсан дор нэгтгэн эмхэтгэж, уншигч танд барьж байна. Зохиолчийн анхлан хэвлүүлсэн “Мөнхөөр савласан мөнх бус” ном энэхүү номонд мөн багтсан болно” гэжээ. Эндээс Төрийн шагналт зохиолч, сэтгэгч Дарма Батбаярын 2004 оны хэвлэлийг зүгээр нэг дахин хэвлүүлчихээгүй, хэд хэдэн эхийг багтаан нэг ном болгон хэвлүүлсэн, ШИНЭ НОМ гэдгийг ойлгож болно.

Философийн энэхүү номын эхний ном болох “МӨНХИЙН ЭДҮГЭЭ”-н оршилд “Би энэ номоороо ямар нэгэн юмыг батлах, ямар нэгэн замаар хүмүүст ойлголт ухагдахууныг бий болгож, түүгээрээ үүнээс өөрөөр байж болохгүй юм уу, байхгүй гэсэн хил хязгаар тогтоох гэсэн юм биш ээ. Би зүгээр л хэн нэгнийг хаасан хашсан, боогдсон хүлэгдсэн хүлээснээс нь ангижирахад л дөгөөх гэж энэ номыг бичлээ” гэжээ.
Хоёр дахь ном болох “ЭРХ ЧӨЛӨӨНИЙ НОМ”-доо “Эрх чөлөөтэй болох гэж хүн эрх чөлөөг хүсдэг бус төгс төгөлдөр болох гэж эрх чөлөөг хүсдэг юм байна. Эрх чөлөө бол зорилго бус, эрх чөлөө бол хэрэгсэл. Төгс төгөлдөрт хүргэх унаа. Төгс төгөлдөрт хүрмэгц эрх чөлөө хэрэггүй болох болно. Эрх чөлөө олно гэдэг цоо шинэ ертөнц нээнэ гэсэн үг. Тэрхүү шинэ ертөнцөд хүн төгс төгөлдөржих боломж байдаг” гэсэн байна.
Харин гурав дахь ном болох “ОЮУНЫХАА УНДАРГАД ХҮРЭХҮЙ”-дээ “Ухааныхаа ундаргад хүрэхэд юугаар ч илэрхийлэн гаргаж болдоггүй тийм мэдэрэмж төрдөг юм гэсэн. Тэр бол баяр хөөр ч үгүй, уйтгар гуниг ч үгүй, амар амгалан бөгөөд тийм амар амгаланд хүрсэн хүн аниргүйн анир, өнгөгүйн өнгийг, үнэргүйн үнэр, амтгүйн амтыг үздэг юм гэсэн. Дотоод ертөнц тэр аяараа гийн гэрэлтэж, уужимсан цэлийдэг юм гэсэн. Чухамхүү ер бусын гэрэл гэгээ, ер бусын мэдэрэмж учираас хүнд илэрхийлэн хашгарч болдоггүй юм гэсэн. Би оюуныхаа ундарганд хүрчихлээ хэмээн бодох агшинд тэрхүү гэрэл гэгээ унтардаг юм гэсэн. Илэрхийлэгдэшгүй илэрхийлэл гэдэг энэ” гэсэн юм.
Зохиолч Дарма Батбаяр орчин цагийн монгол хэлний гээгдэх эгшигийн дүрэмийг үгийн үндэсийг алдагдуулсан буруу зүйл гэж үздэг бөгөөд сүүлийн жилүүдэд хэвлэн гаргасан номууддаа үгийн үндэсийг эвдэхгүй хадгалахын тулд эгшиг гээлгүй дагаварыг шууд залган бичиж, хэвлүүлсэн тул энэ номонд үгсийг аль болох эгшиг гээхгүй бичихийг эрмэлзлээ. Тэрбээр бүх ном, бүтээлээ эгшиг гээлгүй бичдэг билээ.

| “МӨНХӨӨР САВЛАСАН МӨНХ БУС” ФИЛОСОФИЙН НОМЫГ ЗААВАЛ УНШИХ 5 ШАЛТГААН |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |