Ромын пап Францис ирэх есдүгээр сарын эхний долоо хоногт ОХУ, БНХАУ-ын дунд оршдог Монгол Улсад айлчлах гэж байна. Уг үйл явдал Монголд айлчилсан анхны пап лам болж байгаагаас илүүтэй дэлхийд эдийн засаг, нөлөөгөөрөө дээгүүр байр эзэлдэг хоёр гүрний дунд "хавчуулагдсан" оронд айлчилж буйгаараа геополитикийн чухал ач холбогдолтой юм.
Монгол Улс болон Ватикан хоорондоо дипломат харилцаа, өөр олон шашны урсгалын түүх холбоо, хамааралтай. Зарим түүхэн эх сурвалжийн үздэгээр дээрх хоёр орны төлөөлөгчид 13 дугаар зуун буюу Чингис хаан, Их Монгол Улс үүсэн байгуулагдахаас ч өмнө уулзсан гэдэг. Тухайлбал, 1289 онд IV пап Николас Юань гүрний их хаанд төлөөлөгч болгож, Италийн Францис шашны номлогч Монтекорвино лам Жон Жон гэгчийг илгээсэн гэх. Харин Жон Жон төлөөлөгчийн хувьд зөвхөн Зүүн Европ, тухайн үеийн Юань гүрнээс гадна Төв Азид буюу Их Монгол Улсын газар нутагт байж, ажиллаж байсан ч гэж зарим түүхч үздэг. Магад ийм ч учраас олонх католик шашинтан Ромын пап Францисын Монгол Улсад хийх айлчлалыг ямар нэгэн зүйлийн эхлэл, тус улсад айлчилж байгаа анхны пап лам гэж үзэхгүй байгаа юм.

Өнөөгийн Монгол Улсын харвал олон талаараа асуудал, бэрхшээлтэй, хоёр том орны дунд хэцүүхэн суугаа улс. Их Монгол Улсын үеэс хойш газар нутгийнхаа ихэнхийг нь харьд алдаж, зарим үндэстнээ ч БНХАУ, ОХУ зэрэг орны нутагт үлдээсэн. Гэсэн ч Монгол Улс Төв Азид эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж байгаа бараг цор ганц орон. Тиймээс ч Төв Азийн ардчиллын бэлгэ тэмдэг болсон Монголыг пап Францис сонгож, айлчлах гэж байгаа болов уу.
Монгол Улс ердөө 30 жилийн өмнө ЗХУ-ын хараат улс байлаа. Социалист Монголын нийгэмд эрх чөлөөтэй гэхээсээ хаалттай, хориотой нь их. Ардчилсан хувьсгал хийж, Монгол Улсад ардчилал гарсан ч өнөөг хүртэл ОХУ, БНХАУ гэсэн хоёр том хөршөөсөө "хагацаж" чаддаггүй. Эдийн засаг, худалдаа наймаа гээд Монгол Улсыг хөдөлгөх бүх хүч нь хоёр хөршөөс нь хамааралтай. Мөн үүний зэрэгцээ Австрали, Япон зэрэг орон ч Монголын газар нутаг, байгалийн баялагт нь шунаж, эд хөрөнгө, газрын баялгийн төлөө бяцхан "дайн" хийж байсныг олон хүн санаж байгаа байх. Харин сүүлийн үед барууныхан Монголыг ихэд сонирхож эхэлсэн бөгөөд орчин үеийн худалдааны том зам, солилцооны төвд байж болох Монголтой гадаад харилцаа, гуравдагч хөршийн холбоо тогтоох сонирхолтой дэлхийн орнуудын тоо эрс нэмэгдэж байна.
.png)
Барууны хэвлэлүүд пап Францис айлчилсан, очсон орон бүрдээ ялуурал, тэгш бус байдлын асуудлыг хөнддөг гэдэг. Тухайлбал, пап лам 2015 онд Африкийн Кени, Уганда, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад хийсэн айлчлалаараа эдийн засаг, ядуурлын түвшинг онцлон ярьж, шийдвэр арга хэмжээ авч болох эсэхийг онцлон бусад оронд мэдэгдэж байв. Хачирхалтай нь, дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэгддэг түүний хөндсөн, онцолсон сэдэвт олон орон анхаарч тусламж, дэмжлэг үзүүлсэн нь цөөнгүй байдаг аж.
.jpg)
Католик сүмийн зарим дүрэмтэй холбогдуулан пап ламыг улс төрөөс хол байх ёстой гэж үздэг байна. Харин пап ламын үүрэг олон жилийн өмнөөс өөрчлөгдсөн байдаг бөгөөд өдгөө пап лам Ватикан Хот Улсдаа төрийн тэргүүнийхээ гаргасан шийдвэрийг хянан баталдаг эрх мэдэлтэй.
Ромын пап лам айлчилж, өөрчлөлт оруулсан орнуудаас жишээ дурдахад, пап Францис 2014 онд АНУ, Куба Улсад айлчилсны дараагаар хоёр орны маргаантай харилцаа, уур амьсгалын өөрчлөлтийн талаар төрийн тэргүүнүүдтэй нь ярилцаж, зөвлөлдсөн байдаг. Пап ламын айлчлалын дараагаар олон жилийн турш зохион байгуулагдаагүй хоригдол солилцох ажиллагаа АНУ, Куба Улсын хооронд болж байсан юм. Гэсэн ч пап Францис хоёр орныг үйл ажиллагаанд хамтрахаас өмнө тухайн үеийн Ерөнхийлөгч асан Барак Обамагийн арлын улсын эдийн засгийн хориг арга хэмжээг зөөлрүүлэх төлөвлөгөөг нь зарлачихсан байж. Үүнд нь америкчууд эсэргүүцэл илэрхийлж, хэсэг хугацаанд америкчууд, католик шашинтнуудын дунд үл ойлголцол байсан гэнэ.
(15).jpg)
Ромын пап Францис буюу Хорхе Марио Берголио нь 1936 оны арванхоёрдугаар сарын 17-нд Аргентины Буэнос-Айрес хотод төржээ. Түүний өвөг дээдэс нь Итали гаралтай хүмүүс байсан бөгөөд Аргентинд цагаачилж байсан аж. Францис өсвөр насандаа бусдын адил хөл бөмбөгийн спорт шимтэж, хөгжөөн дэмждэг байсан бөгөөд химийн технологичийн мэргэжлээр сурч төгсөж байжээ. Мэргэжлээ эзэмшсэнийхээ дараагаар удалгүй шашны мөрийг дагаж, 1969 онд католик шашны санваартны хэргэм хүртсэн байдаг. Улмаар 1973-1979 онд Аргентины Есүсийн Нийгэмлэгийн мужийн тэргүүн, 1998 он буюу 62 насандаа Буэнос-Айресын тэргүүн хамба болжээ. 2013 оны хоёрдугаар сарын 28-нд Ромын пап XVI Бенедикт сэнтийгээсээ буусны дараагаар Берголиог шинэ пап ламаар сонгож, Францис алдар өгчээ. Францис 76 насандаа Ромын пап лам болсон байдаг аж.

| ПАП ЛАМЫН АЙЛЧЛАЛ МОНГОЛЫГ ХОЁР ХӨРШӨӨС НЬ ХАРААТ БУС БОЛГОЖ ЧАДНА ГЭВ |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |