Буддын шашны Х Богд Монгол Улсаас тодорсноос хойш БНХАУ-ын талаас Монголд дарамт, шахалт үзүүлж байгаа тухай мэдээлэл гарч байгаа. Тэгвэл шинэ мэдээллээр Монголын буддын шашны тэргүүн Х Богдын асуудалд АНУ оролцож, дарамтыг багасган БНХАУ-д шахалт үзүүлэх гэнэ.
Одоогийн Богдын өмнөх IX Богд Жавзандамба хутагт 2012 онд таалал төгссөнөөс БНХАУ-ын шахалт эхэлсэн гэж болно. IX Богдыг таалал төгссөнөөс хойш шинэ дүрийг нь тодруулах үйл явц 2016 онд эхэлснээр бүс нутгийн геополитикийн асуудал болсон. Тухайн үед XIV Далай лам 2016 онд Хутагтыг дахин төрүүлнэ гэж зарлаж байв. Үүнтэй ч холбоотойгоор Бээжин Далай лам Богдын хойт дүрийг зарлах тухайд эргэлзэж, эрх мэдэлгүй гэх зэргээр мэдээлж байжээ. Бүр Далай ламыг өөрийнхөө хойт дүрийг тодруулахгүй байх асуудалд БНХАУ-ын тал ач холбогдол өгч ажилласан баримт ч байдаг гэнэ.
.jpg)
БНХАУ-ын шахалтаар Далай 2015 онд өөрийнх нь хойт дүр байхгүй, хойт дүрийг залгамжгүй байхыг мэдэгдсэн. Үүний дараахан Хятадын коммунист нам, Засгийн газар хэсэг “амьсгал авч” байхад буддын шашны Х Богдыг тодруулсан нь бүр сандаргажээ. Уг үйл явдал болсноороо Төвөд, Монголын буддизмд үзүүлэх БНХАУ-ын хүч сулруулж байгааг судлаачид онцолж байгаа.
БНХАУ эрх мэдлээрээ Монголын эдийн засгийг “баздаг” гэж болно. Үүгээр ч зогсохгүй шашны үйл хэрэгт нь идэвхтэй оролцож, үүрэг өгдөг. Улмаар Хятадын коммунист нам, Засгийн газраас нь хүч, хяналтаа бэхжүүлж, баталгаажуулахын тулд Далай ламтай дайсагнадаг шашны бүлэг, эвслийг өөртөө нэгтгэх нь ч бий. Бүр Далай ламтай шууд харьцаж, дор нь ажилладаг хэд хэдэн хамба лам Хятадын коммунист намд зүтгэдэг гэх мэдээлэл байдаг. Сонирхуулахад, Далай ламыг олон улсад айлчлал хийх үед идэвхтэй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулдгаараа алдартай Олон улсын шүгдэнгийн нийгэмлэг гэх байгааллага ч Хятадын коммунист намтай холбоотой болохыг “Reuters” агентлаг эрэн сурвалжлах нийтлэлээрээ ил болгож байв.

БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд буддын шашныг дипломат хэсгийнхээ нэг болгож, Төвөдийн буддизмыг нэгтгэх асуудалд чухал ач холбогдол өгч ажиллаж байгаа гэх. Энэ сэдэв нь Хятад-Монголын харилцаанд маш эмзэг тул Монголд суух БНХАУ-ын Элчин сайдын яам ч тус асуудалд “анхаарал хандуулж” ажилладаг юм байна. Нөгөөтээгүүр БНХАУ-ын талаас Монгол дахь угсаатны хүчин зүйлд анхаарал хандуулж байгаа нь хачирхалтай. Тухайлбал, монгол гарал угсаатай хүн Монгол Улсаас илүүтэй БНХАУ-ын ӨМӨЗО-д байдагт санаа тавьж, хурцадмал байдал үүсгэхгүйн тулд Хятадын коммунист нам хариу арга хэмжээ авч ажилладаг. Үүний нэгэн тод жишээ нь, хятадууд Өвөрмонгол дахь монгол хэлний соёлыг нухчин дарсан үйл явдал.
.png)
Нэгэнтээ IX Богд лам өөрийнх нь дараа төрөл Монголд төрж, түүнийг багш нь болох 14 дүгээр Далай лам тодруулахыг гэрээслэн хэлж байжээ. Түүний хэлсэн үг ч биеллээ олж, Богдын хойд дүрийг туулай жилд заллаа. Буддын ном, номлолд багтсанаар Богд лам, багшийн гол эрдэм нь мэргэн ухаан, туршлагад тогтох бөгөөд амьдралынхаа ихэнх хугацаанд сүм, хийдэд сурч боловсроход өнгөрөөх аж. Харин туршлага судалж, мэргэн ухааныг олмогц буддын боловсролын тогтолцооны гол хүн болно. Шашин, төрийн хүч, ойлголт ойролцоо өнөө цагт Богд лам бол дэлхийн боловсролын тогтолцооны гол хүн болох юм байна.
Өөрөөр, буддын шашны гурван толгойн нэг Монголоос тодорсон нь тус улсад шашин, геополитикийн давуу тал авчирна. Гэсэн сүсэгтэн олон, монголчуудын Х Богдоос хүлээх хүлээлт нь улс төрийн нөхцөл байдалтай шууд хамааралтай болохгүй болов уу. Х Богд боловсорч гүйцсэний дараа Монголд суух эсэхээс шалтгаалан Монголын дипломат бодлого, геополитикийн зөрчилдөөнд чухал ач холбогдолтой хүн болох аж. Дэлхийд олон зуун сая буддын шашны сүсэгтэн байдаг. Зөвхөн энэ жишээнээс л авч үзвэл Х Богд Монголд суух болбол дэлхийн өнцөг булан бүрд байгаа сүсэгтэн олноос эхлээд Богдод бараалхах олон сая хүн гарч ирэх нь Монгол Улсын жуулчин хүлээж авахтай ч хамааралтай болж ирэх юм. Одоо монголчууд Х Богдоо эх оронд нь өөрчлөлт авчрахыг хүлээж байгаа. Хэрэв Богдын шинэ дүр бүрэн боловсорч, Монгол Улсдаа сүм дуганд суувал олон өөрчлөлт авчирна. Гэсэн ч БНХАУ-ын Засгийн газар, Хятадын коммунист намаас Монголын Засгийн газрыг дарамталж, “Х Богдыг битгий хүлээн зөвшөөр”, “Эх орондоо ирэхийг нь битгий зөвшөөр” гэжээ.
.jpg)
Монголын буддын шашны тэргүүнээр сонгогдоод байгаа Х Богд найман настай хүү. Найман настай Х Богдыг АНУ-ын иргэншилтэй гэх мэдээлэл ч Монголын хэвлэлүүдээр түгсэн. Тэгвэл Х Богдыг тодруулж, хүүг олон нийтэд гаргахаас ч өмнө Монголын талынхан АНУ-тай холбоо тогтоож, "тусламж" эрсэн байх аж.
.jpg)
Тодруулбал, Х Богдыг Далай лам олны өмнө гаргахаас хагас жилийн өмнө буюу 2022 онд Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэр бүхий гишүүд АНУ-ыг зорьж, тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, Төвөдийн асуудал хариуцсан тусгай зохицуулагч Узра Зея нартай уулзаж, АНУ-ын иргэншилтэй Х Богдыг хамгаалах, БНХАУ-ын дарамт, шахалтын эсрэг хариу өгөхөд туслалцаа хэрэгтэй талаар хэлэлцсэн байна. Улмаар өнгөрсөн хавар Далай лам Х Богдыг олны өмнө гаргасан нь БНХАУ-аас үзүүлэх шахалтыг нэмэгдүүлсэн ч буддын шашны тэргүүнээ харьяа иргэншилтэй АНУ-д даатгасан Монгол тайван амар суух боломжтой гэж үзэж болох юм. Өөрөөр Монгол Улс үндэсний шашин соёлын тэргүүнээ найдвартай улсдаа даатгаж, хамгаалуулсан гэж хэлж болно.
Мөн АНУ, Монголын шашин соёлын хамтын ажиллагаанаас онцлох нэг үйл явдал бол Ромын пап Францисийн Монголд хийх гэж байгаа айлчлал. Өөрөөр хэлбэл, АНУ-аас Ромын паптай холбогдож, шашин соёлын үнэн цэнээ хадгалж, буддын шашны тэргүүнээ БНХАУ-ын дарамт, шахалтаас аврах гэж байгаа Монгол Улсад дэлхийн шашны урсгалын нүүр царай болсон пап лам айлчлах гэж байгаа нь эерэг нөлөө үзүүлэх гэнэ.

| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Х Богдын асуудалд АНУ оролцож, БНХАУ-д шахалт үзүүлнэ гэв үү |
|
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |