НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотод эхэлсэн. Чуулганд дэлхийн 140 орны төрийн тэргүүн, албан төлөөлөгч биечлэн оролцож байгаа бөгөөд Украины дайн эргэн олон улсын анхаарлын төвд ороод байгаа энэ үед НҮБ-аас сүүлийн 10 гаруй жилийн турш хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, боловсрол, нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэх зорилготой Тогтвортой хөгжлийн зорилтоо гол асуудал болгон хуралдаж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганыг нээж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Бреттон Вудсын систем зэрэг олон талт байгууллага, санхүүгийн системийг шинэчлэх цаг нь болжээ. Хэрэв бид одоо үүнийг өөрчилж чадахгүй юм бол дэлхийн хамтын нийгэмлэг маш том хагаралтай нүүр тулахад ойр болсон. Миний дурдсан байгууллагууд өнөөдөр дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх боломжгүй болсон. Бүр дэлхий, олон улсын аюулгүй байдалд заналхийлж буй үйлдлийг тоохгүй өнгөрдөг болсноос улс хоорондын сөргөлдөөн илүү хүндэрч байна” гэжээ. 2023 оны байдлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд таван байнгын гишүүн орон байгаа нь АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ, Франц. Харин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулганд Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудаас зөвхөн АНУ-ын төрийн тэргүүн оролцож байгаа бөгөөд бусад гишүүн орны төрийн тэргүүн хүндэтгэн үзэх болон тодорхойгүй шалтгааны улмаас оролцохгүй болсноо мэдэгдсэн байна.

Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцсон 140 гаруй орны төрийн тэргүүн, албан төлөөлөгчдийн дунд эхний өдөр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын асуудал гол сэдэв болж яригдлаа. Тухайлбал, цар тахал, Зүүн Европт үүссэн геополитикийн хурц байдалтай холбоотойгоор дэлхийн буурай болон хөгжиж буй орнуудад үзүүлэх дэмжлэгээ нэгтгэх асуудалд шинээр эрүүл мэнд болон тус салбартай холбоотой тоног, төхөөрөмжийн хангалт чухал сэдэв болсон байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулгантай холбоотой бас нэг дуулиан нь Украин Улсын Ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн айлчлал болон чуулганд хэлсэн үг байлаа. Тэрбээр НҮБ-ын долоо хоногтой холбогдуулан АНУ-ын Нью-Йорк хотод гэр бүлийнхээ хүний хамт айлчилж, Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байгаа бөгөөд энэ талаараа “Олена бид хоёр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалтын долоо хоногоор АНУ, Вашингтон хотод айлчлахаар ирлээ” хэмээн албан ёсны цахим хуудастаа мэдээлсэн.

Түүнчлэн энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд 193 орноос 140 гаруй орны төрийн тэргүүн, албан төлөөлөгч биечлэн оролцож байгаа. Харин чуулганд төрийн тэргүүн нь биечлэн оролцоогүй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн ОХУ-аас Гадаад хэргийн сайд Сергей Лавров нь төлөөлөн ирсэн байгаа бөгөөд чуулганы үеэр Сергей Лавров, Володимир Зеленский хоёрыг хэлэлцээрийн ширээнд суулгаж болохыг гаднын хэвлэлүүд онцолжээ. Мөн дээд хэмжээний уулзалтад нөлөө бүхий үүрэгтэй оролцох орнуудаас Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси, Катарын эмир шейх Тамим бин Хамад Аль Таниг олон улс онцолж байгаа юм байна.

АНУ, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд албан ёсны айлчлал хийж байгаа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр болсон чуулганы эхний өдрийн хуралдаанд хэлсэн үгэндээ “ОХУ бол террорист улс. Террористууд цөмийн зэвсэг эзэмшиж, түүгээрээ заналхийлж байгааг дэлхийн нөлөө бүхий орнууд чимээгүй суугаад харж байгааг гайхаж байна. Үүгээр ч зогсохгүй Оросын арми дайнд энгийн иргэдийг ч хамруулж, хүнс, эрчим хүчээр хязгаарлаж, үй олноор нь хөнөөх зэвсэг ашиглаж байна” хэмээн онцолжээ. Мөн тэрбээр дэлхийн зарим орон ОХУ-тай нууц гэрээ байгуулж, дайныг дэмжиж байгаа гэж буруушаан “Хэрэв та нар ОХУ-тай үргэлжлүүлэн ажилласаар байвал “Вагнер”-ын босс Евгений Пригожин шиг дуусна” гэсэн утгатай зүйл хэлсэн аж.

Мөн чуулганы хуралдаанд ОХУ, Украины дайны асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “ОХУ Украин руу халдаж, эзлэн түрэмгийлж байгаа нь улс орны халдашгүй тусгаар тогтнол, бүрэн байдалд халдсан нь НҮБ-ын дүрмийг зөрчсөн ноцтой үйлдэл болсон. АНУ болон бусад орон ч ОХУ, Украины дайныг зогсоохыг хүсэж байгаа. Тэр дундаа АНУ-ын талаас Украиныг энэ дайныг дипломат аргаар зогсоохыг зөвлөж байна. Гэхдээ дайныг зогсоох хариуцлага зөвхөн ОХУ-д байгаа. ОХУ-ыг дахин өөр орныг түрэмгийлж, халдахыг нь зөвшөөрөхгүй. Тиймээс АНУ Украины талд бат зогсоно” гэжээ. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “ОХУ, Украины дайны хамгийн том золиос нь хүүхдүүд болж байна. НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн энэ дайны улмаас олон эцэг, эхийн амь эрсдэж, гэр бүл салж байгаа нь хүүхдийн эсрэг хийсэн хамгийн том гэмт хэрэг. Гэмт хэргийг хохирогч болж, гэр бүл, төрөлх нутгаа алдсан хүүхдүүдэд гэрэл гэгээг харах, мөрөөдөх хүсэл үгүй болж, найдвар нь тасарч байна. Тиймээс НҮБ ОХУ, Украины дайны золиос болж байгаа хүүхдүүдэд туслах яаралтай арга хэмжээ авч Украинд туслалцаа үзүүлэх зорилгоор Хар тэнгисийн санаачилгыг дахин сэргээнэ” гэсэн байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө хуралдана.

| НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНААС ХӨГЖИЖ БУЙ ОРНУУД ЮУ ХҮЛЭЭХ ВЭ |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |