Электрон тамхины хэрэглээг хянах нь битгий хэл олон нийтийн сүлжээнд реклам сурталчилгаа хийж, улам бүр гааруулж байгаа нь өнөөдрийн бодит байдал. Жишээлбэл, электрон тамхины борлуулах шошгод “Олон төрлийн жимсний амттай, 50-100 удаагийн соролттой” гэж бичсэн байдаг бөгөөд олон нийтийн сүлжээнд ямар ч хяналтгүй сурталчилж, гудамжны самбар дээр сурталчилгаа хүртэл гаргачих нь бий. Түүгээр ч зогсохгүй дэлгүүрийн касс буюу олны нүдэнд ил өртөх газар олноор нь байрлуулсан харагддаг. Нэг ёсондоо өсвөр үеийнхэн сонирхож худалдаж авах сэдлийг нь түрүүлж байгаа гэсэн үг. Харин никотины агууламж, химийн бодисын хэмжээ, насны хязгаарлалт зэргийг огтхон ч дурддаггүй нь электрон тамхины замбараагүй худалдааг эрс нэмэгдүүлж байна.
Дээр дурдсанчлан уг төхөөрөмж нь тамхинаас гаргахад тусалдаг, хор хөнөөл багатай гэх шалтгаанаар олон хүн хэрэглэдэг байна. Харамсалтай нь, электрон тамхи нь ялгаагүй эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй талаар эрдэмтэд судалж, хэрэглээг хязгаарлах талаар анхааруулсаар байна. Тухайлбал, хүний уушгийг гэмтээж, тархины хөгжлийг удаашруулдаг гэх мэт далд хөнөөл байдаг аж. Тийм ч учраас тамхиа хаях арга зам нь электрон тамхи биш юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхинд агуулагддаг никотины хэмжээг танилцуулсан байдаг.
-Энгийн тамхи 13.3-15.4 мг
-Электрон тамхи 0.5-15.4 мг
-Дүнсэн тамхи 30.08-50.89 мг
-Зажилдаг тамхи 144 мг
-Hookah буюу усан шүүлтүүрт тамхи 1.04 мг никотин агуулдаг байна. Тэгэхээр залуусын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж хэрэглэж буй электрон тамхи нь энгийн тамхитай ижил хэмжээний хор хөнөөлтэй байх нь.
Энгийн тамхинаас ялгаатай нь электрон тамхи амтлаг бөгөөд татаж байгаа хүний аманд таагүй амт мэдрүүлэхгүй, электрон тамхи хэрэглэж байгаа хүн өөрийгөө хянах боломжгүй байдаг аж. Учир нь энгийн тамхийг татаж дуусахад тамхиа дуусгалаа гэдэг дохио тархинд очдог бол электрон тамхины хувьд зогсох дохио өгдөггүй учраас зогсолтгүй татсаар л байдаг сөрөг талтай гэдгийг эрдэмтэд анхааруулсан байна. Тиймээс өсвөр насныхан хэт их донтож, сорох хүсэл сонирхол нь нэмэгдсэнээр хэтрүүлж хэрэглэх магадлалтай байдаг байна. Харин хэтрүүлсэн үед толгой дүүрэх, чих шуугих, толгой эргэх, хөл эсвэл бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
-МАНАЙ УЛСАД 13-15 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН 14.3 ХУВЬ НЬ ЭЛЕКТРОН ТАМХИ ТАТДАГ-
2019 онд хийсэн судалгаагаар 15-64 насны иргэдийн цахилгаан тамхины хэрэглээ 1.9 хувь байхад, 13-15 насныхны хэрэглээ 3.5 хувьтай байжээ. Гэтэл БНСУ-д 2020 онд хийсэн судалгааг харвал 19-өөс дээш насны иргэдийн тамхины хэрэглээ 3.2 хувь, 13-18 насныхны хэрэглээ 1.9 хувь байна. Ингээд үзвэл гаднын орнуудаас хүүхдийн тамхины хэрэглээгээрээ бид илүүрхэж явна.
Уг нь электрон тамхи зарж борлуулах, хэрэглэх талаар Тамхины хяналтын тухай хуульд тодорхой заачихсан байдаг. Тодруулбал, насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи зарж, борлуулах хориотой гэсэн хуулийн заалт бий. Гэтэл ерөнхий боловсролын сургууль орчмын ТҮЦ, дэлгүүрүүдэд электрон тамхи өрчихсөн, түүнийг нь сурагчид худалдаж авч байгаа нь энгийн үзэгдэл болчихжээ. Тэгэхээр өнөөдөр хуулийн заалт амьдрал дээр хэрэгжихгүй байгаагийн нэг жишээ нь насанд хүрээгүй хүүхдүүдийн электрон тамхины хэрэглээ буюу дээрх тоон үзүүлэлт харуулж байна.
Саяхан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан “ЕБС-ийн хүүхдүүд электрон тамхи татах нь ихсээд байна шүү” хэмээн анхааруулсан. Тэгвэл орон нутгийн зарим сургууль ахлах ангийн сурагчдын дунд электрон тамхины нэгжлэг хийж, цаашлаад никотины шинжилгээ авахаар төлөвлөж байгаа аж. Жишээ нь, Дорноговь аймгийн нэгдүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд электрон тамхины нэгжлэг хийжээ. Тус сургуулийн ахлах ангийн сургалтын менежер А.Алтанзаяатай холбогдож тодруулахад “Сүүлийн үед хаа сайгүй электрон тамхины хэрэглээ ихсэж байна. Энэ нь сургуулийн насны хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Учир нь сургуулийн орчинд хүүхдүүд нууцаар электрон тамхи татаж, нэгнийгээ уруу татах замаар ашиглаж байна. Тийм учраас гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ахлах ангийн сурагчдын дунд электрон тамхины нэгжлэг хийсэн. Ингээд хэд хэдэн сурагчаас электрон тамхи илэрсэн учраас хяналт тавьж ажиллаж байна. Цаашлаад бид никотины шинжилгээ авахаар төлөвлөж байна. Ингэж байж өсвөр насны хүүхдүүдийг энэ төрлийн хэрэглээнээс хязгаарлаж чадна” гэв.
Тамхины аюулгүй хувилбар гэж байхгүй. Гагцхүү заавал таны эрүүл мэндийг ямар нэгэн байдлаар хохироож, сөрөг үр дагаварт хүргэдэг, донтуулагч гэдгийг дээрх судалгаанд дурдсан. Харин тамхи ямар сөрөг үр дагавартай байдаг талаар Улаанбаатар Сонгдо эмнэлгийн дотрын тасгийн их эмч Б.Мишээлээс тодрууллаа.
-Электрон тамхи хэрэглэснээр гарч болох аюултай үр дагавар нь юу вэ?
-Электрон тамхи нь дотроо никотин болон амт, үнэр оруулагч химийн нэгдэл агуулсан бүтээгдэхүүн. Тос болон химийн нэгдлүүдийг ууршуулах төхөөрөмж ашиглан амьсгалын зам руу оруулдаг. Амт, үнэр оруулагч бодисууд нь халах процессын нөлөөгөөр задарч, амьсгалын зам руу орсноор уушгинд тодорхой хэмжээний сөрөг нөлөө, гэмтэл үүсгэж байдаг.
-Иргэд тамхинаас гарах зорилгоор электрон тамхийг ихээр татаж байна. Энэ нь зөв үү?
-Электрон тамхи нь тамхинаас гарахад ямар нэгэн байдлаар нөлөөлж чадахгүй. Учир нь янжуур тамхитай адилхан никотин агуулдаг. Энэхүү бодис нь донтуулах үйлчилгээтэй. Тэгэхээр адилхан л никотины хэрэглээтэй байгаа учраас тухайн хүнийг донтуулна. Түүнд агуулагддаг никотин болон бусад химийн элементүүд нь уушгийг тодорхой хэмжээгээр гэмтээж, тархины хөгжлийг удаашруулдаг. Түүнээс ч илүү хортой байж болзошгүй.
-Өсвөр насныханд анхааруулж хэлэх зөвлөгөө бий юү?
-Электрон тамхинд пропиленгликол болон глицерин агуулагддаг бөгөөд тэдгээрийг халаах үеэр формальдегид, ацетальдегид, акролеин болон глиоксаль зэрэг бодисууд ялгардаг. Их хэмжээний үнэртүүлэгчтэй холилдсоноор тэдгээр нь таатай амт үнэр үүсгэдэг боловч биед сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа өсвөр насныханд бүр ч илүү сөрөг нөлөө үзүүлдэг учраас аль болох үүнээс татгалзах нь зүйтэй. Ингэж зарим хүн тамхинаас гарах зорилгоор хэрэглэдэг боловч нөгөө талд хүүхдүүд тамхинд илүү татагдаж, сонирхох, уруу татагдах байдлаар хэрэглэж байна. Цаашдаа дээр дурдсан аюулаас илүүтэй хортой нөлөө үзүүлж болшгүй талаар мэргэжилтнүүд дэлхий нийтэд анхааруулж байлаа.
| SOS: ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ШИНЭ ТАХАЛ БУЮУ ЭЛЕКТРОН ТАМХИ |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |