...“Оройн ээлжтэй, өглөө хүрээд ирнэ ээ” гээд хүүхдүүдээ үнсээд гарсан цэл залуухан аав, замын цагдаа өдийгөөс 21 жилийн өмнө бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдаж, гэргийгээ, найман хүүхдээ үүрд өнчрүүлсэн байдаг. Талийгаач амиа алдахаасаа зургаан сарын хууль бус өмнө спиртний нэгэн ноцтой хэрэг илрүүлж, сарын цалинтай тэмцэх хэмжээний мөнгөөр шагнуулж байжээ. Үүнээс зургаан сарын дараа хяналтын постод үүрэг гүйцэтгэж байхдаа өс хонзон санасан этгээдэд олон удаа хутгалуулж, харамсалтайгаар амиа алдсан байдаг. Найман хүүхэдтэйгээ өнчирч үлдсэн түүний гэргий А.Уранчимэгтэй бид уулзаж, тухайн үед юу болсон талаар ярилцсанаа уншигч танд хүргэж байна
-Таны хань албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдээд 21 жил өнгөрчээ. Өнгөрсөн 21 жилийн хугацаа танд амаргүй байсан болов уу. Ханиа алдсанаас хойш хэрхэн амьдарч, хүүхдүүдээ өсгөсөн талаараа ярих уу?
-Халуунд халж, хүйтэнд хөрж явсаар 21 жилийг үджээ. Найман хүүхдээ хүний дайтай хүн, боловсролтой боловсон хүчин болгох гэж чадлаараа хичээлээ. Хүүхдүүд маань ч гадаад, дотоодод сургууль төгсөж, сайхан амьдарч байна. Өнгөрсөн 21 жилийн хугацаа тийм дардан байгаагүй, үнэндээ. Хоолгүй үедээ хоолгүй, хоолтой үедээ хоолтой л байлаа. Гэхдээ наймын найман хүүхдийг гудамжинд гаргаад, “Өөрсдөө амьдар” гэж болохгүй биз дээ. Цэл залуугаараа 18, 19 настайгаасаа ханилсан ханиа ид сайхан үедээ алдаж, найман хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй ээжийгээ хараад үлдсэн эмэгтэйд амьдрал хүнд байлгүй яах вэ. Гэхдээ би хүүхдүүдийнхээ төлөө хичээсэн. Чадахаараа л зүтгэсэн. Ханцуй шамлаад, шүд зуугаад тэмцсэн тэмцэл минь биднийг энд хүргэсэн байх. Ээж минь их тэвчээртэй, дайчин эмэгтэй байсан учраас ээжээсээ суралцаж, ядрах ч завгүй ажиллаж, амьдарлаа. Одоо л амьдрал дээрдэж, сэтгэл амар амьдрах цаг ирж байх шиг байна. Ааваасаа дөрвөн настай өнчирч үлдсэн бага хүү минь одоо 25 настай ханагар залуу болсон шүү дээ. Хоёр хүүхэд маань Хууль сахиулахын их сургуулийг төгсөж, аавынхаа мэргэжлийг эзэмшсэн. Гэхдээ ар гэрийн шалтгааны улмаас цагдаад олон жил ажиллаж чадаагүй, хувь хувийнхаа ажлыг хийгээд явж байна. Нэг хүү маань АНУ-д, охин минь Австралид сурч, амьдарч байна. Би Багануурт Шүүхийн цагдаагаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
-Таны нөхөр амиа алдахаас зургаан сарын өмнө хууль бус спиртийн гэгдэх хэрэг илрүүлсэн гэдэг. Алдарт 17 чингэлэг спиртийн хэрэг юм уу. Илэрсэн цаг хугацааг нь тооцоолохоор биш байгаад байдаг. Энэ талаар тодорхой ярьж өгч болох болов уу?
-1997 онд 17 чингэлэг спиртийн хэрэг илэрч байсан юм. Говь-Алтай аймгийн хилээр 340 тонн хууль спирт нууж оруулж ирж байгаад баригдсан гэдэг. Энэ хэрэгт олон хүн нэр холбогдож, шалгагдаж байсан шүү дээ. Гэхдээ хуулийнхан яаж ч чадалгүй, уг хэрэг замхарсан. Тэр үед хууль бус спиртийн хэрэг их илэрдэг байлаа. 17 чингэлэг спиртийн хэрэг илэрснээс хойш нам гүмхэн байсан ч 2000 оны арваннэгдүгээр сард миний хань хууль бусаар тээвэрлэж, хил нэвтрүүлсэн спиртийн хэргийг Яармагийн товчооноос илрүүлж, шалгаж байсан. Гэхдээ энэ тухайгаа надад дэлгэрэнгүй хэлж байгаагүй. Энэ хэргийг илрүүлээд удаагүй байхад нь Тагнуулын ерөнхий газарт ажилладаг танилтайгаа автобусны буудал дээр таарсан. Ажлын зүг нэг учраас алхаж явахад хол ойрын сонин хамаад ярьсан. Гэтэл тэр хүн “Манай Ганбаа сайн ажиллаж байгаа юм байна лээ. Өчигдөр шөнө хууль бусаар тээвэрлэж явсан их хэмжээний спирт илрүүлсэн тухай мэдээлэл ТЕГ-ын хоногийн мэдээнд орж ирсэн. Сайн ажилласан учраас цаадах чинь сарын цалингаараа шагнуулж байгаа” гэж хэлчихээд яваад өгсөн. Орой нь энэ тухай нь ханиасаа асуухад “Тийм ээ, тийм хэрэг илрүүлсэн” гэж хэлээд л өнгөрсөн. Бидэнд ажлаа тодорхой ярихгүй шүү дээ. Бүдэг бадаг сургаар л ажлыг нь мэддэг байлаа. Тэгээд төд удалгүй сайн ажилласан гээд сарын цалингаараа буюу 54 мянган төгрөгөөр шагнуулсан. Сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөөр шагнуулсан хүмүүс баярлаж, хүүхдүүддээ хувцас, хэрэгтэй зүйлийг нь авч өгөөд л дуусаж байлаа. Шударга байсныг нь, сайн ажилласныг нь дарга нар нь үнэлсэнд нөхөр минь хачин баярлаж байсан. Миний бодлоор, бидний мэдэж байгаагаар манай нөхрийн илрүүлсэн спиртийн хэрэг 17 чингэлэг спиртийн хэргийн төгсгөл байсан байх. 1997-2001 онд хүмүүс спирт хууль бусаар тээвэрлэсээр байсан байх. Үүний нэг хэсэг нь спиртийг миний хань илрүүлж, бусдын наймаа, эд хөрөнгө, бизнест саад болж, хорхойтой шүдэнд нь зуугдсан болов уу гэж харддаг. Энэ хэргийг илрүүлснээсээ зургаан сарын дараа бусдын гарт амиа алдсан. Албан үүргээ гүйцэтгэж яваад хань минь бусдад олон удаа хутгалуулж, харамсалтайгаар хорвоогоос буцсан. Би нөхрийнхөө үхлийг 17 чингэлэг спиртийн хэрэгтэй холбоотой гэж харддаг.
-Хэрэг гардаг өдөр ганцаараа жижүүрт гарсан юм уу. Тухайн үед яг юу болсон юм бэ?
-Ар гэрийнхэнд нь хэзээ хэлсэн бэ?
-Цогцос олоод хэсэг хугацааны дараа юм уу даа Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын дарга над руу залгаад “Та гэртээ байна уу, бид яваад очъё” гэж хэлсэн. Хэдийгээр манай нөхөр архи, согтууруулах ундаа хэрэглэж, янз бүр болдоггүй байсан ч тухайн үедээ “Архи уугаад ажлын байраа орхиод явчихсан юм болов уу. Тэгээд эрүүлжүүлэхээс олоод ирсэн юм байх даа” гэж би бодсон. Хүнд чинь үхэл, хагацал бодогддоггүй юм байна лээ. Дөрөв, таван цагдаа гэрт орж ирээд “Та сэтгэлээ бариарай. Д.Ганбат гуай албан үүргээ гүйцэтгэж яваад, бусдын гарт онц хэрцгийгээр хорлогдож, амиа алдсан байна” гэж хэлсэн. Энэ тухай сонсоод л би ухаан алдчихсан байсан. Тэрнээс хойш хоёр сарын хугацаанд юу болж өрнөсөн, өнгөрснийг төдийлөн сайн санадаггүй.
-Хяналтын цэгээс нь хэн авч явсан зэрэг тодорхой мэдээлэл байдаг уу. Хяналтын камерын бичлэг гэж ч тухайн үед байхгүй байсан уу?
-Юу ч байхгүй. Гэрчгүй хэрэг. Хэн ч миний нөхрийг хаашаа, хэн аваад явсныг нь хараагүй. Бид хардахдаа нэг нөлөө бүхий дарга ирээд, “Ганбаа машинд суучих, энүүхэн энд зөрчилтэй машин байна, шалгаад ирье” гээд аваад явсан байх гэж боддог. Түүнээс хэнийг ч дагаад, хэний ч нөлөөнд ороод ажлын байраа орхиж явах ёсгүй. Ажлынхан нь “Чанга Ганбаа” гэж нэрлэдэг байсан шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн даргын нөлөөнд л орсон байх. Нөхрийг маань бүлэглэж хөнөөсөн. Хээр аваачиж, онц хэрцгийгээр хөнөөгөөд, цогцсыг нь хяналтын цэгээс нь холгүй бургасанд нуучихсан байсан. Цогцос нь хүн харахын эцэсгүй аймшигтай болсон байсан. Шинжээчийн дүгнэлтээр 27 удаа хутгалж, амийг нь хөнөөсөн гэсэн байдаг.
-Хэрэг хэрхэн шийдэгдсэн юм бэ?
-Одоо хүртэл шийдэгдээгүй. Тухайн үед хэний ч танихгүй хоёр хүнийг сэжигтнээр татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн ч хэрэг илрээгүй. Онц, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан “Ганбат гуайн хэргийг илрүүлчихлээ” гэж нэг удаа хэлэхээр нь баярлаад очиход хавтаст хэрэг нь үнэхээр ойлгомжгүй байсан. Тэгээд прокурорт хандаж, эсэргүүцэл бичихэд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлсэн. Уг нь цагдаагийнхан цагдаагийнхаа хэргийг хамгийн түрүүнд төвөггүй илрүүлнэ гэж итгэдэг байлаа. Гэхдээ нөхцөл байдал тийм байгаагүй. Шинэ гарсан хуулиар 20 жил илрээгүй хүн амины хэргийг хэрэгсэхгүй болгодог болсон байна лээ. Тэгээд өнгөрсөн жил “Илрээгүй учраас хэрэгсэхгүй боллоо” гэсэн албан бичиг бидэнд ирсэн. Бид зөвшөөрөөгүй учраас эсэргүүцэл бичсэн. Дахиад хэрэгсэхгүй болгох юм шиг байна лээ. Хууль нь ийм гээд байгаа юм. Үүнд үнэхээр гомдолтой байгаа.
-Таныг 18 жил орон байргүй, төрөөс тусламж гуйгаад тусыг эс олсон тухай уншсан?
-Тийм ээ, үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд хэн бүхнээс тусламж хүссэн. Өнчирч үлдсэн найман хүүхдийг минь дулаан байраар хангаад өгөхийг хүссэн. Хэрэв нөхөр маань байсан бол бид өөрсдөө байранд орчих байсан. Хэн нь ч бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхдаа Багануур дүүрэгт ажиллаж, иргэдтэй уулзахад үед нь учир байдлаа илэрхийлж, орон байртай болох хүсэлтэй байгаагаа хэлж гуйсан. У.Хүрэлсүх амьдралын минь нөхцөл байдлыг ойлгож, Багануур дүүрэгт хоёр өрөө байр авах 50 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шийдэж өгсөн. 18 жилийн дараа төр биднийг харж үзсэнд туйлын баяртай байдаг. Би удахгүй байрандаа орох гээд хүлээж байгаа.
-Ханийнх нь илрүүлсэн их хэмжээний спиртийн хэрэг яаж шийдэгдсэн байдаг юм бэ?
Ийн яриад тэрбээр “Тэр хэргийг ямар хүмүүс үйлдсэн тухай судалж болох байсан ч нөхрийг минь тэгж хэрцгийгээр хөнөөснийг бодоод хүүхдүүддээ муу юм болох вий гэж айгаад орхисон. Миний хүүхдүүд намайг “Та хэргийн материалд гарын үсэг зурах хэрэггүй. Бид цаг нь болохоор энэ хэргийг өөрсдөө хөөцөлдөж, үнэнийг нь олж, аавынхаа сүнсийг амраана” гэж хэлсэн” гэлээ.
| СПИРТНИЙ ХЭРЭГ ИЛРҮҮЛЭЭД АМИА АЛДСАН ЗАМЫН ЦАГДАА Д.ГАНБАТЫН ГЭРГИЙ С.УРАНЧИМЭГ: ХАНИЙГ МИНЬ 27 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨГӨӨД ТУУЛЫН БУРГАСАНД ХАЯСАН ЭТГЭЭДҮҮД ОЛДООГҮЙ |
|
К.Ёолк “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын аваргын төлөө өрсөлдөнө
2026-09-30 15:54:49
Г.Наранцэцэг, Б.Уранзаяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 15:49:54
2026-09-30 15:42:55
2026-09-30 15:36:34
Монголбанк: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална
2026-09-30 15:11:30
Б.Ганбаяр Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч сорино
2026-09-30 13:34:35
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрлээ
2026-09-30 13:32:54
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
2026-09-30 13:24:29
Э.Дэлгэрмаа Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 12:47:39
К.Ёолк, Б. Уранзаяа, Г.Наранццэцэг нар ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-09-30 12:25:40
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-30 12:00:08
Э.Ариунболд, олимп, дэлхийн аварга Yeldos SMETOV-той барилдана
2026-09-30 11:27:04
Шүлхийн улмаас Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
2026-09-30 10:35:21
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулжээ
2026-09-30 10:17:19
Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ
2026-09-30 10:10:18
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 66 хэрэг бүртгэгджээ
2026-09-30 09:47:28
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
2026-09-30 09:37:33
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-09-30 09:30:24
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2026-09-30 08:00:00
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-09-30 07:00:00
УЛСЫН НАЧИН Д.ТАВИНТАЙН ХҮҮ СҮХЭЭ: Аав, ах хоёрыг уран мэхээр аархаж барилддаг болохоор нь “Аат ах, дүү бөх” гэдэг болсон юм гэнэ лээ
2026-09-30 07:00:00
ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-09-30 07:00:00
ХИЛИЙН ЦЭРГИЙН ДОМОГ САРАА
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ ТАВАН НАС ХҮРЛЭЭ
2026-09-29 19:57:36
З.Мөнххүслэн дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
2026-09-29 16:52:36
Даланзадгад-Гурвантэсийн авто замын 10 км-ийг нээнэ
2026-09-29 16:41:09
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
2026-09-29 16:15:31
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.22 хувьд хүрлээ
2026-09-29 15:24:00
“Belt and Road” олон улсын тэмцээнээс 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ
2026-09-29 14:39:36
Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизүтэй уулзав
2026-09-29 14:11:34
Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна
2026-09-29 13:52:49
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ
2026-09-29 13:45:24
Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн 52 дахь чуулга барилдаан болов
2026-09-29 13:16:25
Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийллээ
2026-09-29 13:13:13
АНУ-ын Колорадо мужийн Монгол сургуулийн 20 жилийн ой болов
2026-09-29 12:49:03
УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БҮХ АНГИ САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ХИЙЖЭЭ
2026-09-29 12:17:24
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа
2026-09-29 11:41:41
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
2026-09-29 11:34:33
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 хэрэг бүртгэгджээ
2026-09-29 11:28:38
“ЧИНГИС ХААН” ОУ-ЫН НИСЭХ БУУДАЛД ТЕРМИНАЛ-2 БАРИХААР 150 ТЭРБУМ ИЕНИЙН ЗЭЭЛ АВНА
2026-09-29 11:15:00
ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН АЛБА, АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ
2026-09-29 11:08:51
"Үр дүнд суурилсан удирдлага" төвийн бүсийн чиглэсэн сургалт болов
2026-09-29 09:55:05
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “ОСА”-гийн төлөөлөлтэй уулзав
2026-09-29 08:18:36
Х.Билгүүнсайхан “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа
2026-09-29 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд малын гарлагатай
2026-09-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |