• Өнөөдөр 2026-11-16

Б.Анужин Монголын ширээний теннисний түүхэнд хамгийн залуу аваргаар тодров

2026-11-15,   121

     Эрдэнэт хотод 2026 оны арваннэгдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд 60 дахь удаагийн насанд хүрэгчдийн ширээний теннисийн УАШТ боллоо. УАШТ-д Батмөнхийн Анужин 13 настайдаа нэг бүрчилсэн төрөлд аварга эгч нараа итгэл төгс тоглон хожсоор улсын аварга болж 70 жилийн түүхтэй Монголын болон 100 жилийн ойгоо тэмдэглэн буй Олон улсын ширээний теннисний спортод гайхамшигт түүх бүтээн бэлэг барилаа.

    Дөрвөн наснаасаа ааваараа хөтлүүлэн эгч нараа даган ширээний теннис тоглож эхэлсэн Б.Анужингийн эгч Б.Болор-Эрдэнэ нь мөн 2018 онд 15 настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга болж, 2021 онд 18 настайдаа Монголын ширээний теннисчдээс анх удаа олимпын эрхийг авч “Токио-2020” олимпын наадамд өрсөлдөж Монголын спорт тоглоомын төрлөөс анхны хожилыг авсан Монгол Улсын таван удаагийн аварга шилдэг тамирчин билээ.


 

 


Б.Анужин Монголын ширээний теннисний түүхэнд хамгийн залуу аваргаар тодров
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188