Түүнийг бид “Хэтгий заяа”-гийн Сэндэрээс эхлэн олон сайхан дүрээр нь мэдэх билээ. Украйн улсын Харьков хотын урлагийн сургуулийг 1992 онд жүжигчин мэргэжлээр төгсөж ирснээс хойш Хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж, өдгөө хүртлэх тайз, дэлгэцийн бүтээлд өөрийн өнгө төрх, донж маягаараа тод байсаар ирсэн уран бүтээлч бол тэр. Тэрбээр дэлгэцнээ 1993 он "Хэлтгий заяа" -гийн Сэндэр, "Амилсан чөтгөр" -ийн Уранчимэг, 1994 он "Байлдан дагуулагч" киноны Туяа, 1995 он "Эзэнгүй айл", 1997 он "Газар шороо мину зээ" -гийн Урангуа , 1998 он "Салж чадахгүй хайр" -ын Минжин , 2001 онд "Уйлах эрхгүй хайр" -ын Номин, 2016 он "Хоёр гүүрний цаана", "Хайрын клуб" Халиуны ээж, 2020 он "Эхиймаа" киноны шоронгийн дарга, 2022 он "Нийслэл хүүхэн", 2023 он "Ахан дүүс" гэхчлэн кинонд дүр бүтээсэн байна.

Б.Эрдэнэчимэг жүжигчин анхны дүрүүдийнхээ тухай “1992 онд Харьковтын урлагийн сургуулийг жүжигчний мэргэжлээр суралцаж төгсөөд, Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байлаа. Тэр үед Х.Дамдин найруулагч “Амилсан чөтгөр” нэртэй уран сайхны кино хийх гэж байна гээд бидний үеийн жүжигчдийг кино пробод оруулсан юм. Анх пробонд орохдоо “Миний тоглох гэж байгаа дүр эерэг үү, эсрэг дүр үү” гэж асуухад хоёрдугаар найруулагч эсрэг гэмт хэрэгтний дүр байгаа юм” гэж хариулж байсан. Анхны дүрээ эерэг дүрээр эхэлнэ гээд өөртөө амласан байсан учраас эсрэг дүр гэхэд нь дурамжхан хүлээж авч, пробдоо орчихоод яваад өгсөн. Тэгсэн киноны гол дүр болох мөрдөгч залуугийн халамжит эхнэр буюу эерэг дүрд тоглохоор сонгогдсон байсан. “Амилсан чөтгөр” киноны зураг авалт явагдаж байхад хажуугаар нь Н.Ганхуяг найруулагчийн “Хэлтгий заяа” кинонд туслах дүр бүтээгээд амжсан юм. Гэхдээ “Хэлтгий заяа” түрүүлээд нээлтээ хийчихсэн. Хэдийгээр туслах дүр ч гэсэн бөхийн тухай хийморьтой сайхан кинонд тоглосондоо, мөн “Амилсан чөтгөр” кинонд сайн эхнэрийн дүр бүтээсэндээ баярлаж явдаг шүү” гэсэн байдаг.


| “ХЭЛТГИЙ ЗАЯА”-ГИЙН СЭНДЭРЭЭС “АХАН ДҮҮС” ХҮРТЭЛХ ДҮРИЙН ЭЗЭН Б.ЭРДЭНЭЧИМЭГ |
|
Монголын баг "Davis Cup-2026" Asian, Oceania, Group V” тэмцээнд түрүүлллээ
2026-11-16 07:20:00
Гардан тулааны Азийн аваргаас 12 алт, 8 мөнгө медаль хүртлээ
2026-11-16 07:10:00
2026-11-16 07:00:00
АНЧИН М.ГАНТУЛГА: АХ НЬ ЗАЛУУДАА САХЛЫНХАА ЦАНГ ШУДРААД, БУУГАА ШАГАЙХАД ЯМАР Ч АМЬТНЫГ ДАВХИЛ ДУНД НЬ УНАГАДАГ БАЙЛАА
2026-11-16 07:00:00
“ТӨСВИЙН ХУЛГАЙН ШИНЭ БҮЛЭГЛЭЛ” БУЮУ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭРГЭДЭХ ХУУЛЬ БУС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАД
2026-11-16 07:00:00
“ТОМ”-ЧУУД ЦҮНХ ЦҮНХЭЭР АМ.ДОЛЛАР ЗӨӨЛЦӨЖ БАЙХАД ИРГЭДИЙН АМЬДРАЛ УЛАМ ДОРДОЖ БАЙЛАА
2026-11-16 07:00:00
“НОРСОН ЗҮРХ”-НИЙ ЦОХИЛОХ ЧИМЭЭГ АНИРДАХУЙ
2026-11-16 07:00:00
ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ: “ХАМАС” ХАЛДСАН ӨДӨР
2026-11-16 07:00:00
МОНГОЛЫН ЖҮДОЧДЫН ӨРСӨЛДӨӨНГҮЙ "ЗАГРЕБ ГРАН ПРИ-2026"
2026-11-16 07:00:00
Д.Батсүмбэрэл АНУ-н тамирчин Brandon Olson-ыг буулган авлаа
2026-11-15 17:07:14
Р.Омар үндэсний бөхийн залуучуудын улс аварга боллоо
2026-11-15 16:34:57
“Ulaanbaatar MMC Energy” баг 21:16-гаар “UB” багийг хожлоо
2026-11-15 16:01:27
ТУСГААР ТОГТНОСОН АМЬТНЫ ФЕРМ
2026-11-15 15:20:12
АМЬТНЫ ФЕРМЭЭС АМЬТДЫН ФЕРМ РҮҮ
2026-11-15 15:02:34
Б.Анужин Монголын ширээний теннисний түүхэнд хамгийн залуу аваргаар тодров
2026-11-15 14:05:36
Шатарчид 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, дэлхийн аварга баг боллоо
2026-11-15 12:02:16
С.Мөнхбат пауэрлифтингийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-11-15 10:25:25
М.Лхагвагэрэл гарди "CUMO ARENA"-ийн нээлтийн барилдаанд түрүүллээ
2026-11-15 07:20:00
Б.Пагамдулам, П.Идэрширээт нар бодибилдинг, фитнессийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-15 07:10:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2027 оны төсөв батлагджээ
2026-11-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |