• Өнөөдөр 2026-11-16

Шатарчид 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, дэлхийн аварга баг боллоо

2026-11-15,   130

     Малайз Улсын Куала-Лампур хотод арваннэгдүгээр сарын 4-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  (World Amateur Chess Championship) болж өндөрлөв. Монгол ухаан, монгол шатарчид дэлхийд хэдийнэ хүч түрэн орж ирж, зөв замаар хөгжиж буйг илтгэн манай улсын тамирчид нийтдээ хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, нийт зургаан медаль хүртэж багийн дүнгээр дэлхийн аварга баг боллоо. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 40 гаруй орны шилдэг сонирхогч шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.

Улс орнуудын медалийн жагсаалтын эхний байруудад:

Монгол – 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл (Нийт 6 медаль) 1-р байр.

Казахстан – 1 алт, 1 мөнгө (Нийт 2 медаль) 2-р байр.

Малайз – 1 алт, 2 хүрэл (Нийт 3 медаль) 3-р байр.

Энэтхэг – 1 алт, 1 хүрэл (Нийт 2 медаль) 4-р байр.

Украин – 1 алт (Нийт 1 медаль) 5-р байрт багийн дүнгээр тус тус орлоо.

 


Шатарчид 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, дэлхийн аварга баг боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188