Уулзалтад Сангийн сайд З.Мэндсайхан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал нар оролцлоо.
Монгол Улсын инфляц 2026 оны аравдугаар сарын байдлаар 13.4 хувьд хүрсэн бол эдийн засаг 7.6 хувиар өсөхөд өрхийн бодит орлого 4.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өрхийн бодит орлогын өсөлт сүүлийн жилүүдэд саарч, инфляцын өсөлт иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байгааг Ерөнхий сайд онцоллоо.
Тэрбээр сүүлийн 15 жилийн хугацаанд инфляц Монголбанкны зорилтот түвшинд хүрсэн нь ердөө таван жил байсныг дурдаад, үнийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний болон төсвийн бодлогын уялдааг сайжруулах шаардлагатайг тэмдэглэв.
Монголбанкны танилцуулгаар, төв банкны үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд төгрөг, 2012-2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрчээ. Харин Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөг байна.
Монголбанкны алдагдал, зах зээл дэх илүүдэл мөнгөн нөөц бий болоход нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг нь төв банкнаас хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй хөтөлбөрүүд болохыг танилцуулгад дурдсан байна.
Тухайлбал,
2012 оноос хойш нийт 15.8 их наяд төгрөгийн төсвийн шинжтэй санхүүжилт олгожээ. Үүнд ипотекийн зээл, үнэ тогтворжуулах болон бусад төсвийн шинжтэй хөтөлбөрүүд багтаж байна.
2012-2016 онд
Мөн төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх төсвийн дүрмийг хэрэгжүүлж эхэлснээс хойш уг хязгаараас давсан алдагдлын хуримтлагдсан хэмжээ 12.6 их наяд төгрөгт хүрсэн байна.
Монголбанкны 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын урт хугацаат тусгай үнэт цаас гаргах саналыг тусгажээ.
Энэ талаар Ерөнхий сайд Монголбанкны санал болгож буй тусгай үнэт цаас гарган төв банканд эзэмшүүлэх шийдлийг Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Тус саналын хүрээнд жил бүр 1.5 их наяд төгрөгийн Засгийн газрын тусгай үнэт цаас гаргаж, 25 жилийн хугацаатай байхаар төлөвлөсөн байна. Эхний таван жилд үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй бөгөөд 2027-2031 онд улсын төсвөөс шууд зардал гарахгүй байхаар тооцжээ.
Монголбанкны тооцоогоор уг арга хэмжээг хэрэгжүүлээгүй тохиолдолд 2032 оноос инфляцын нөлөөгөөр төсвийн урсгал зардал жилд дунджаар 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэх эрсдэлтэй. Харин тусгай үнэт цаас гаргасан нөхцөлд 2032 оноос жилд ойролцоогоор 0.5 их наяд төгрөгийн төсвийн зардал үүсэхээр тооцсон байна.
Түүнчлэн Монголбанк валютын зах зээл дэх оролцоогоо үе шаттай бууруулж, зах зээлийн зохицуулагчийн үүрэгт шилжихээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Ингэснээр Монголбанкны өөрийн хөрөнгө нэмэгдэхээс гадна зах зээл дээр санхүүгийн шинэ үүсмэл хэрэгсэл бий болно. Мөн Монголбанк валютын зах зээл дэх оролцоогоо үе шаттай бууруулах гэж байгааг дэмжиж буй бөгөөд Төв банкаар дамжуулан төсвийн шинжтэй үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг хуулиар хориглох нь зүйтэй байна. Энэ тал дээр Сангийн яамныхан Монголбанктай хамтран ажиллаж хуулийн төслийг бэлтгэн, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэл өглөө.
Монголбанкны 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд инфляцыг тэжээж буй зургаан үндсэн сувгийг хаах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг тусгажээ.
Тухайлбал, төсөв болон мөнгөний бодлогын уялдааг хуульчлах, төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газрын хариуцах хүрээнд шилжүүлэх, валютын зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих, банкны салбарын засаглал болон санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Засгийн газрын хувьд төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх төсвийн дүрмийг цаашид чанд мөрдөж ажиллахаа Ерөнхий сайд мэдэгдлээ.
| Н.Учрал: Монголбанкнаас төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ |
|
CЭТГҮҮЛЧ Б.ДАВААХҮҮГИЙН ӨМГӨӨЛӨГЧ: Прокурорын байгууллагаас нотлох баримтыг танилцуулаагүй
2026-11-16 18:01:21
Н.Учрал: Монголбанкнаас төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ
2026-11-16 17:56:32
СҮХБААТАР АЙМГИЙН АЖИЛ ОЛГОГЧ, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ 200 ИРГЭН ХАБЭМ-ИЙН МЭДЛЭГ ОЙЛГОЛТОО НЭМЭГДҮҮЛЛЭЭ
2026-11-16 17:06:37
Нийслэлийн автозамд өнөөдөр 299.7 тонн давс, 53 тонн бодис цацжээ
2026-11-16 16:17:09
БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГУУЛАХ, ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨР ТӨЛБӨРИЙГ ШҮҮХЭД ӨГӨХИЙГ АМГТГ-Т ДААЛГАЖЭЭ
2026-11-16 15:29:12
Э.БАТШУГАР: ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ БАГА НАСНААС НЬ ДЭМЖИНЭ
2026-11-16 14:52:55
Т.Сайцфолла дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-16 12:31:16
Монголын мөсөн сийлбэрчид Испанид дахин түрүүллээ
2026-11-16 12:10:23
СТИВЕН КИНГИЙН “ГАСЛАН” НОМЫН ЭШЛЭЛ
2026-11-16 11:39:26
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 18-нд болно
2026-11-16 11:33:35
С.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу олон нийтээс дэмжлэг хүслээ
2026-11-16 11:17:26
Шатрын хаан Карлсен Будапештэд бүдэрлээ
2026-11-16 10:56:34
НӨМРӨГИЙН ДЦГ-Т УЧИРСАН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА
2026-11-16 09:55:03
“ЖЭЖҮ УЛЬТРА МАРАФОН 2026” гүйлтийн тэмцээн боллоо
2026-11-16 09:53:04
Үндэсний бөхийн залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-11-16 09:40:27
Женев хотод Олон улсын цахилгаан холбооны байгууллагын их хурал эхэллээ
2026-11-16 09:24:39
Н.Ундрамзаяа дэлхийн хүүхдийн фестивалиас алтан медаль хүртлээ
2026-11-16 09:08:32
Б.Сэр-Од Кобэгийн марафонд амжилттай оролцлоо
2026-11-16 08:56:18
2026-11-16 08:34:21
АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ “ЭРЧИС ОЙЛ” ТӨХК-ИЙН ЗАХИРЛААР НАЙЗЫГАА ТОМИЛСНЫ АРД ЯМАР АШИГ СОНИРХОЛ НУУГДАЖ БАЙНА ВЭ
2026-11-16 08:30:00
Монголын баг "Davis Cup-2026" Asian, Oceania, Group V” тэмцээнд түрүүлллээ
2026-11-16 07:20:00
Гардан тулааны Азийн аваргаас 12 алт, 8 мөнгө медаль хүртлээ
2026-11-16 07:10:00
“ХЭЛТГИЙ ЗАЯА”-ГИЙН СЭНДЭРЭЭС “АХАН ДҮҮС” ХҮРТЭЛХ ДҮРИЙН ЭЗЭН Б.ЭРДЭНЭЧИМЭГ
2026-11-16 07:00:00
АНЧИН М.ГАНТУЛГА: АХ НЬ ЗАЛУУДАА САХЛЫНХАА ЦАНГ ШУДРААД, БУУГАА ШАГАЙХАД ЯМАР Ч АМЬТНЫГ ДАВХИЛ ДУНД НЬ УНАГАДАГ БАЙЛАА
2026-11-16 07:00:00
“ТӨСВИЙН ХУЛГАЙН ШИНЭ БҮЛЭГЛЭЛ” БУЮУ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭРГЭДЭХ ХУУЛЬ БУС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАД
2026-11-16 07:00:00
“ТОМ”-ЧУУД ЦҮНХ ЦҮНХЭЭР АМ.ДОЛЛАР ЗӨӨЛЦӨЖ БАЙХАД ИРГЭДИЙН АМЬДРАЛ УЛАМ ДОРДОЖ БАЙЛАА
2026-11-16 07:00:00
“НОРСОН ЗҮРХ”-НИЙ ЦОХИЛОХ ЧИМЭЭГ АНИРДАХУЙ
2026-11-16 07:00:00
ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ: “ХАМАС” ХАЛДСАН ӨДӨР
2026-11-16 07:00:00
МОНГОЛЫН ЖҮДОЧДЫН ӨРСӨЛДӨӨНГҮЙ "ЗАГРЕБ ГРАН ПРИ-2026"
2026-11-16 07:00:00
Д.Батсүмбэрэл АНУ-н тамирчин Brandon Olson-ыг буулган авлаа
2026-11-15 17:07:14
Р.Омар үндэсний бөхийн залуучуудын улс аварга боллоо
2026-11-15 16:34:57
“Ulaanbaatar MMC Energy” баг 21:16-гаар “UB” багийг хожлоо
2026-11-15 16:01:27
ТУСГААР ТОГТНОСОН АМЬТНЫ ФЕРМ
2026-11-15 15:20:12
АМЬТНЫ ФЕРМЭЭС АМЬТДЫН ФЕРМ РҮҮ
2026-11-15 15:02:34
Б.Анужин Монголын ширээний теннисний түүхэнд хамгийн залуу аваргаар тодров
2026-11-15 14:05:36
Шатарчид 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, дэлхийн аварга баг боллоо
2026-11-15 12:02:16
С.Мөнхбат пауэрлифтингийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-11-15 10:25:25
М.Лхагвагэрэл гарди "CUMO ARENA"-ийн нээлтийн барилдаанд түрүүллээ
2026-11-15 07:20:00
Б.Пагамдулам, П.Идэрширээт нар бодибилдинг, фитнессийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-15 07:10:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2027 оны төсөв батлагджээ
2026-11-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |