Бүлэглэл хоорондын зодоон ил цагаандаа гараад удлаа. Гэхдээ “зодоон”-ыг зогсоох, илрүүлэх сонирхол алга, Монгол Улсад.
Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байна. Борчууд талхны мөнгөгүй бор хоногийг өнгөрөөх боллоо. Түлэх түлшгүй, идэх хоолгүй, идэшээ аппын зээлээр авч, дайвар бүтээгдэхүүнээр амь зогоож, эмний мөнгөгүй, өвдөх эрхгүй, машиндаа балга шатахуунгүй, цахилгаан, дулааны төлбөрөө төлж чадахгүй, татварт дарлуулсан иргэд л энэ улсаар дүүрэн байна. Нэгэн цагт Монгол Улсад айл болгоноос бөө “төрдөг” байсан шиг одоо цагт айл болгон хорт хавдрын өмнө өвдөг сөгдөж байна. Эрүүл орчинд амьдрах нь Үндсэн хуулиар олгогдсон эрх хэрнээ эдэлж чадахгүй жарны талыг барлаа. Хүүхдүүд нь хүчирхийлэлд өртөж, эмэгтэйчүүд нь ор сураггүй алга болж байна. Ахмадууд нь тэтгэврийн зээлтэй “тарчилж” байхад залуус нь эх орноосоо дайжиж байна. Үндэсний үйлдвэрлэгч, бүтээн байгуулагчид, аж ахуйн нэгжүүд хаалга барьж, дампуурлаа шил шилээ даган зарлалаа. Татвар, нийгмийн даатгалын өргүй аж ахуй нэгж гэж алга. Сүүлдээ данс нь нээлттэй аж ахуй нэгж ч гэж байхаа болилоо, энэ улсад.
Тэр үнэн ярьж байвал өөрт нь энэ хулгайг зогсоох, хуйвалдааныг таслах боломж олон байлаа. Хотын даргын тамгыг ч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тамгыг ч өчнөөн жил атгасан. Хэрэв “шувуу” болоогүй бол тэр энэ мэдээллийг, түүнээс өмнөх өдрүүдийн мэдээллүүдийг ч задлах байсан уу гэдэг асуулт анхаарлын тэмдэгтэй байна.Хамгийн ноцтой нь, Х.Нямбаатарын мэдэгдэл, мэдээлэл, гаргасан баримт, хэлсэн хариуцлагатай, хариуцлагагүй үг, өгүүлбэрээр нь хууль хяналтын байгууллагынхан хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулах уу. Үнэнийг тогтоож, илрүүлэх үү. Хэрэв Х.Нямбаатарын хэлсэн үг, өгүүлбэр үнэн бол нэр дурдагдсан хүмүүст хариуцлага тооцож чадах уу гэдэг асуулт байна. Нөгөө талд, Х.Нямбаатар буланд шахагдаж, улс төрөөс “арчигдаж”, амь тавих гэсэндээ худал хэлж, хэрэг зохиож байвал ямар хариуцлага тооцох вэ гэдэг ч асуулт байгаа юм, ард түмний дунд.
Монголчуудыг “Оюу толгой”-гоос ногдол ашиг авна, авахгүй, талхны үнэ 10, 20 мянгад хүрнэ, хүрэхгүй гэж хэрэлдэж байхад ч “том”-чууд хулгайгаа хийсээр, хуйвалдаанаа зохион байгуулсаар байна. Тэр үед ч иргэдийн өрийн дэвтэр зузаарч, өрхийн төсөв тэгийг зааж байна.
| “ТОМ”-ЧУУД ЦҮНХ ЦҮНХЭЭР АМ.ДОЛЛАР ЗӨӨЛЦӨЖ БАЙХАД ИРГЭДИЙН АМЬДРАЛ УЛАМ ДОРДОЖ БАЙЛАА |
|
Монголын баг "Davis Cup-2026" Asian, Oceania, Group V” тэмцээнд түрүүлллээ
2026-11-16 07:20:00
Гардан тулааны Азийн аваргаас 12 алт, 8 мөнгө медаль хүртлээ
2026-11-16 07:10:00
2026-11-16 07:00:00
АНЧИН М.ГАНТУЛГА: АХ НЬ ЗАЛУУДАА САХЛЫНХАА ЦАНГ ШУДРААД, БУУГАА ШАГАЙХАД ЯМАР Ч АМЬТНЫГ ДАВХИЛ ДУНД НЬ УНАГАДАГ БАЙЛАА
2026-11-16 07:00:00
“ТӨСВИЙН ХУЛГАЙН ШИНЭ БҮЛЭГЛЭЛ” БУЮУ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭРГЭДЭХ ХУУЛЬ БУС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАД
2026-11-16 07:00:00
“ТОМ”-ЧУУД ЦҮНХ ЦҮНХЭЭР АМ.ДОЛЛАР ЗӨӨЛЦӨЖ БАЙХАД ИРГЭДИЙН АМЬДРАЛ УЛАМ ДОРДОЖ БАЙЛАА
2026-11-16 07:00:00
“НОРСОН ЗҮРХ”-НИЙ ЦОХИЛОХ ЧИМЭЭГ АНИРДАХУЙ
2026-11-16 07:00:00
ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ: “ХАМАС” ХАЛДСАН ӨДӨР
2026-11-16 07:00:00
МОНГОЛЫН ЖҮДОЧДЫН ӨРСӨЛДӨӨНГҮЙ "ЗАГРЕБ ГРАН ПРИ-2026"
2026-11-16 07:00:00
Д.Батсүмбэрэл АНУ-н тамирчин Brandon Olson-ыг буулган авлаа
2026-11-15 17:07:14
Р.Омар үндэсний бөхийн залуучуудын улс аварга боллоо
2026-11-15 16:34:57
“Ulaanbaatar MMC Energy” баг 21:16-гаар “UB” багийг хожлоо
2026-11-15 16:01:27
ТУСГААР ТОГТНОСОН АМЬТНЫ ФЕРМ
2026-11-15 15:20:12
АМЬТНЫ ФЕРМЭЭС АМЬТДЫН ФЕРМ РҮҮ
2026-11-15 15:02:34
Б.Анужин Монголын ширээний теннисний түүхэнд хамгийн залуу аваргаар тодров
2026-11-15 14:05:36
Шатарчид 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, дэлхийн аварга баг боллоо
2026-11-15 12:02:16
С.Мөнхбат пауэрлифтингийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-11-15 10:25:25
М.Лхагвагэрэл гарди "CUMO ARENA"-ийн нээлтийн барилдаанд түрүүллээ
2026-11-15 07:20:00
Б.Пагамдулам, П.Идэрширээт нар бодибилдинг, фитнессийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-15 07:10:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2027 оны төсөв батлагджээ
2026-11-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |