Орхон аймагт зохион байгуулагдсан “CuMo арена”-гийн нээлтэд зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, хилийн цэргийн-0208 анги, “Жем-Интернэйшнл” ХХК, “Завхан Даян” дэвжээний бөх, улсын гарди Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүллээ. Харин Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Автобус-1” ТӨК, “Тэргүүн Саруул Зам” ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв.
Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Монтед Констракшн”, “Асиан Сити” ХХК, “Мах Импекс” ХК, “Батхаан-Ойл” ХХК, “Ховд" дэвжээний бөх, улсын арслан Б.Бат-Өлзий, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, хилийн цэргийн-0208 анги, “Нэгдэл” клуб, “Зорчигч Тээвэр-2” ОНӨААТҮГ, “Өрнөх цамхаг” ХХК, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа. Дунд шөвөгт улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн заан О.Бачржаргал нар үлдэв.
МҮБХ-ноос “CuMo арена” цогцолборын хамт олонд болон тус ордонг барих санаачилгыг гарган хэрэгжүүлж ажиллаж байсан Орхон аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн аймгийн арслан Ж.Лхагвасүрэн, Орхон аймаг, улсын харцага Н.Саранцогт, аймгийн арслан Ч.Баттуяа, МУГД, улсын ахлах тайлбарлагч Ч.Раднаабазар нарт хүндэтгэл үзүүлсэн юм. Жил бүрийн аравдугаар сард “CuMo арена” цомын барилдааныг зохион байгуулж МҮБХ-ны хуваарьт барилдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 21-ний бямба гарагт 11:00 цагаас “Алтан цом”-ын барилдаанаар үргэлжилнэ.
| М.Лхагвагэрэл гарди "CUMO ARENA"-ийн нээлтийн барилдаанд түрүүллээ |
|
М.Лхагвагэрэл гарди "CUMO ARENA"-ийн нээлтийн барилдаанд түрүүллээ
2026-11-15 07:20:00
Б.Пагамдулам, П.Идэрширээт нар бодибилдинг, фитнессийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-15 07:10:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2027 оны төсөв батлагджээ
2026-11-15 07:00:00
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |