• Өнөөдөр 2026-11-16

СТИВЕН КИНГИЙН “ГАСЛАН” НОМЫН ЭШЛЭЛ

2026-11-16,   173

           Бид өмнө нь Стивен Кингийн “Бичихүйн тухай” болон “Мангасын тухай” зэрэг бүтээлийг уншигчдадаа толилуулж байсан билээ. Тэгвэл энэ удаад “Гаслан” номоос зарим эшлэлийг онцлон хүргэж байна. Стивен Кинг нь “Гялбаа”, “Гаслан, “IT” тэргүүтэй 80 гаруй ном бичжээ. Бидний сайн мэдэх “Шоушенкийн шоронгоос оргосон нь”, “Ногоон бүс” кино бол Кингийн зохиолоос сэдэвлэсэн дэлгэцийн бүтээлүүд юм. Орчин цагийн хамгийн шилдэг зохиолчдын нэгт зүй ёсоор тооцогдох Кингийн онц сонирхолтой үйл явдал, зохиолын дүрүүд, зүүдэнд ормоор сэртхийм дүрслэлтэй зохиолыг сая сая уншигчид 40 жил шимтэн уншиж байгаа аж. Энэхүү “Гаслан” зохиолын тухайд алдартай зохиолч Пол Шелдон осолд орж ухаангүй болсон. Түүнийг номер нэг шүтэн бишрэгч Энни Уилкс гэх эмэгтэй олж, гэртээ асарна. Гэтэл номынх хайртай дүрийг үхүүлчихсэнд хилэгнэсэн Энни зохиолч эрийг алс бөглүү гэртээ хорьж, өөрт нь л үлдэх ном бичүүлэх болсноор үйл явдал цааш өрнөдөг билээ.

     Нэгдүгээр бүлэг. Энни                                                               

-“...Түнэр харанхуй руу ширтэх аваас түнэр харанхуй эргээд ширтдэг юм...” /ФРИДРИХ НИЦШЕ/

-“...Санаанд нь орж ирсэн ганц үгээ арга ядахдаа Пол хэлж орхилоо: “Тийм ээ. Чи миний номер нэг шүтэн бишрэгч шүү дээ...”

-“...Эм бол давлагаа: Энни Уилкс бол далайд хаягдсан ачаа шиг эм ам руу нь түрдэг сарны нөлөө. Энни зургаан цаг тутам хоёр эм өгөхдөө эхлээд аманд нь хоёр хуруугаа оруулж тэнд буйгаа мэдэгдэнэ/төдөлгүй Пол өөрөө гашуун амтыг нь тоолгүй хурууг нь дуртайяа үмхдэг болсон...”

-“...Царай нь хов хоосон: уулын нугад шигдсэн цэцэг ногоо ургадаггүй ёроол нь харагдахгүй тийм нэг гүн ангалтай адил байжээ. Тэр нь амьдралынхаа хамаг амин чухал байр суурь, зүг чигээсээ түрхэн зуур салсан, хүүрнэмж байсан дурсамжаа төдийгүй дурсамж гэгчийг умартсан эмэгтэйн царай байв...”

-“...Тэр утсан хүүхэлдэйнх мэт аймшгийн муухайгаар уруулаа татан инээмсэглээд, сувилагчийн чимээгүй шаахайтайгаа хажууд нь очиж зогсоод үсийг нь хуруугаараа илэв...”

“...Пол давхийн цочлоо. Цочихгүй гэсэн ч чадсангүй. Эннигийн хагас үхдлийн инээмсэглэл томорлоо...”

-“...Арга ядсандаа тэр анх удаа хөнжлөө сөхөж үзэхдээ тийм ч аймар биш байгаасай хэмээн үнэн голоосоо горьдов. Аймаар биш, бүр долоон дор байлаа... . Толгойд нь Кингс роу киноны Роналд Рейганы “Миний үлдсэн бие хаана байна аа?” гэж чарлах дуу хадав...”

Хоёрдугаар бүлэг. Мизери

-“...Бичих үйл гаслан авчирдаггүй, харин гаслангаас төрдөг юм...” -МОНТЕНЬ

-“...Пол бичгийн машиныг хармааргүй санагдаж, хэсэг харахгүйг хичээсэн ч нүд нь эрхгүй тийшээ эргэлээ. Бичгийн ширээн дээр марсайн инээсэн хэвээр аж. Тэр эдийг нь харах нь одоохондоо хэрэглээгүй байгаа ч төдөлгүй хэргээ гаргах эрүү шүүлтийн багаж-шилбэ хавчуур, дөрвөн мөр татагч, гар хойноос нь дүүжлэгчийг-харахтай адил ажээ...”

-“...Чамд нэг юм хэлье л дээ, муу турсага минь! ТОМ ДУГУЙН ДЭЭР ЖИЖИГХЭН НОХОЙНУУД БИЕ ЗАСДАГ ЮМ! Ингэвэл ямар байна даа.Аан...”

-“...Пол Павловын ноходтой нэг талаар адил болжээ. Павлов хонх дарахад ноход шүлсээ гоожуулдаг. Энни унтлагын өрөөнд тариур, иод, хурц иртэй юм барьж орж ирвэл Пол орилж эхэлдэг...”

-“...Энни өглөө эрхий хурууг нь тастчихаад орой нь бөөн баяр хөөртэй орж ирэхдээ бялуу барьчихсан, солгой биш хэр нь хөггүй хоолойгоороо “Төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж бархирч гарсан…Бялуун дээр нь баахан лаа яг голд нь том лаа шиг эрхийн хуруу зоолттой… Тэгээд тэр “Пол чи онц байна гэж амлавал чамд зүсэм өгье, онц байвал онцгой лааг нь идэхгүй байж болно” гэсэн онц байна гэж амласан…”

Гуравдугаар бүлэг. Пол

-“...Пол бүрэн сэрчихсэн, Эннигийн гэрийн урд талын замаар уруудаж буй цагдаагийн машин нэгэн цагт биед нь залгаатай байсан зүүн хөл шиг нь жинхэнэ эд болохыг бүрэн ойлгочихсон цонхны дэргэд сууж байлаа. Орилооч! Хараал ид, орилооч!...”

-“...Тэр үнсний савыг шүүрч аваад, цонх руу чулуудчихав. Шил гадагшаа хагарлаа. Пол үүн шиг эрх чөлөө мэдрүүлсэн чимээ амьдралдаа сонсож байсангүй...”

-“...Цагдаа “АГ!” гэж орилоод зүлгэн дээр аажуухан гишгэв. Нэвт сүлбүүлсэн нуруу нь хотойж, гэдэс дотор нь цувжээ. Царай нь нэг бол бөөрний чулуугаа гадагшлуулж буй, үгүй бол гэдэсний хийгээ гаргах гэж цөхөж буй хүнийх шиг харагдана...”

-Би энэ чимээг сүүлчийн удаа сонсож байна...

     Дөрөвдүгээр бүлэг. Шүтээн

-“...Ард нь чимээ гарахад тэр дэлгэцнээс нүдээ салган эргэж хартал цэнхэр жийнс, улаан шоотой цамц өмссөн, гартаа цахилгаан хөрөө барьсан Энни гал тогооноос гарч ирэв. Нүдээ аниад нээтэл хий юм харсандаа бачимдан цахилгаан бичгийн машиныхаа товчийг нь хурдан хурдан балбаж гарлаа...”

                                                                                                                                    М.Сүндэр

 


СТИВЕН КИНГИЙН “ГАСЛАН” НОМЫН ЭШЛЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188