Тайланд Улсын Паттаяа хотод энэ сарын 13-14-ний өдрүүдэд гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус Азийн аваргад нийт 23 улсын 240 тамирчин 58 ангилалд хурд, хүч, чадвараа сорьсноос Монгол Улсын баг, тамирчид 12 алт, найман мөнгөн медаль авч, багийн дүнгээрээ ГУРАВДУГААР байр эзэлж, цомын эзэн боллоо.
Тус тэмцээнд Монгол Улсаас өсвөрийн тав, насан хүрэгчдийн ангилалд найман тамирчин оролцсон юм. Гардан тулааны “ЭЗО” дэвжээний, ОУХМ, хар бүс таван дантай С.Энхсайхан өөрийгөө хамгаалах төрлийн мастеруудын ангилалд алтан медаль, Д.Учрал 10-11 насны ангилалд өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль, Д.Гэгээ 10-11 насны төрөлд өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд тус тус алтан медаль, 14-15 нас ангилалд М.Баянмөнх өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль тус тус хүртлээ.
Гардан тулааны “Хаянгарваа” дэвжээний тамирчин, багш дасгалжуулагч, гардан тулааны дэлхийн аварга, хар бүс хоёр дант А.Бүжинлхам өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд тус бүр алтан медаль, “CHECK MEDIA” агентлагийг /CHECK.MN/ үүсгэн байгуулагч, сэтгүүлч Т.Цолмонсайхан тулааны төрөлд алтан медаль, өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль, 15-17 насны төрөлд А.Жамбал тулааны болон өөрийгөө хамгаалах төрөлд тус тус мөнгөн медаль, 14-15 насны ангилалд Г.Номин өөрийгөө хамгаалах болон тулааны төрөлд алтан медаль хүртэв.
Цагдаагийн ерөнхий газар, “Сүбээдэй” дэвжээний тамирчин, цагдаагийн дэслэгч О.Балжинням өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль, цагдаагийн дэслэгч О.Арман тулааны төрөлд мөнгөн медаль, өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль, цагдаагийн дэслэгч Ө.Өлзийбат өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль, цагдаагийн дэслэгч Э.Наранжав өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль авлаа. Хилийн цэргийн 0303 дугаар анги, “Алтан шонхор” клуб, “Бату файтэрс” клубийн тамирчин, ахлах ахлагч Э.Мөнгөншагай тулааны төрөлд мөнгө, өөрийгөө хамгаалах төрөлд алтан медаль тус тус хүртсэн байна.
| Гардан тулааны Азийн аваргаас 12 алт, 8 мөнгө медаль хүртлээ |
|
Монголын баг "Davis Cup-2026" Asian, Oceania, Group V” тэмцээнд түрүүлллээ
2026-11-16 07:20:00
Гардан тулааны Азийн аваргаас 12 алт, 8 мөнгө медаль хүртлээ
2026-11-16 07:10:00
2026-11-16 07:00:00
АНЧИН М.ГАНТУЛГА: АХ НЬ ЗАЛУУДАА САХЛЫНХАА ЦАНГ ШУДРААД, БУУГАА ШАГАЙХАД ЯМАР Ч АМЬТНЫГ ДАВХИЛ ДУНД НЬ УНАГАДАГ БАЙЛАА
2026-11-16 07:00:00
“ТӨСВИЙН ХУЛГАЙН ШИНЭ БҮЛЭГЛЭЛ” БУЮУ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭРГЭДЭХ ХУУЛЬ БУС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАД
2026-11-16 07:00:00
“ТОМ”-ЧУУД ЦҮНХ ЦҮНХЭЭР АМ.ДОЛЛАР ЗӨӨЛЦӨЖ БАЙХАД ИРГЭДИЙН АМЬДРАЛ УЛАМ ДОРДОЖ БАЙЛАА
2026-11-16 07:00:00
“НОРСОН ЗҮРХ”-НИЙ ЦОХИЛОХ ЧИМЭЭГ АНИРДАХУЙ
2026-11-16 07:00:00
ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ: “ХАМАС” ХАЛДСАН ӨДӨР
2026-11-16 07:00:00
МОНГОЛЫН ЖҮДОЧДЫН ӨРСӨЛДӨӨНГҮЙ "ЗАГРЕБ ГРАН ПРИ-2026"
2026-11-16 07:00:00
Д.Батсүмбэрэл АНУ-н тамирчин Brandon Olson-ыг буулган авлаа
2026-11-15 17:07:14
Р.Омар үндэсний бөхийн залуучуудын улс аварга боллоо
2026-11-15 16:34:57
“Ulaanbaatar MMC Energy” баг 21:16-гаар “UB” багийг хожлоо
2026-11-15 16:01:27
ТУСГААР ТОГТНОСОН АМЬТНЫ ФЕРМ
2026-11-15 15:20:12
АМЬТНЫ ФЕРМЭЭС АМЬТДЫН ФЕРМ РҮҮ
2026-11-15 15:02:34
Б.Анужин Монголын ширээний теннисний түүхэнд хамгийн залуу аваргаар тодров
2026-11-15 14:05:36
Шатарчид 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, дэлхийн аварга баг боллоо
2026-11-15 12:02:16
С.Мөнхбат пауэрлифтингийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-11-15 10:25:25
М.Лхагвагэрэл гарди "CUMO ARENA"-ийн нээлтийн барилдаанд түрүүллээ
2026-11-15 07:20:00
Б.Пагамдулам, П.Идэрширээт нар бодибилдинг, фитнессийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-15 07:10:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2027 оны төсөв батлагджээ
2026-11-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |