Катар Улсын Доха хотноо 2026 оны арваннэгдүгээр сарын 9-27-ны өдрүүдэд болж байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын Бүрэн эрхт төлөөлөгчдийн 22 дугаар их хуралд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа их хурлын Нэгдсэн хуралдаанд Монгол Улсын бодлогын байр суурийг илэрхийлсэн үг хэлж, тус улсын дижитал шилжилтийн ололт амжилт, цаашдын тэргүүлэх чиглэлийг танилцуулав.
.jpg)
Тэрбээр харилцаа холбооны хүртээмжийг нэмэгдүүлэх, кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, хиймэл оюун ухаан, дижитал инновацыг хариуцлагатай хөгжүүлэхийн чухлыг онцолж, ялангуяа далайд гарцгүй хөгжиж буй орнуудын онцлог хэрэгцээг харгалзан олон улсын хамтын ажиллагаа, техникийн дэмжлэг, хөрөнгө оруулалтын түншлэлийг өргөжүүлэхийг уриалав. Мөн дижитал шилжилтийн үр өгөөжийг хүн бүрд тэгш хүртээх, хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой дижитал ирээдүйг цогцлооход Монгол Улс ОУЦХБ болон гишүүн улсуудтай нягт хамтран ажиллахад бэлэн буйг нотлов. Их хурлын хүрээнд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ нар Америкийн Нэгдсэн Улс, Тайландын Хаант Улс, Малайз Улс, Бүгд Найрамдах Зимбабве Улс зэрэг улсын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийсэн нь ОУЦХБ-ын хүрээн дэх харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, гишүүн орнуудтай ажлын түвшний харилцаа холбоог өргөжүүлэхэд ач холбогдолтой болов.

Дөрвөн жил тутам зохион байгуулдаг ОУЦХБ-ын Бүрэн эрхт төлөөлөгчдийн их хурал нь тус байгууллагын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, стратеги, санхүүгийн төлөвлөгөөг тодорхойлж, удирдах албан тушаалтнууд болон удирдах байгууллагуудын бүрэлдэхүүнийг сонгон бүрдүүлдэг шийдвэр гаргах дээд түвшний хурал болно. Энэ удаагийн их хурлаар дэлхийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, хүртээмжтэй, аюулгүй, найдвартай цахим холболтыг өргөжүүлэх, дижитал ялгаатай байдлыг бууруулах, шинээр хөгжиж буй технологийн боломж, сорилтыг шийдвэрлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж байна.
Түүнчлэн ОУЦХБ-ын 2028-2031 оны стратеги, санхүүгийн төлөвлөгөөг баталж, байгууллагын удирдлага, Зөвлөлийн гишүүд болон Радио зохицуулалтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох юм. ОУЦХБ-ыг 1865 онд байгуулсан бөгөөд дэлхийн харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний харилцан уялдааг хангах, радио давтамж болон хиймэл дагуулын тойрог замын ашиглалтыг олон улсын түвшинд зохицуулах, техникийн стандарт боловсруулах, дижитал хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын мэдээлэл, харилцаа холбооны технологийн асуудал эрхэлсэн төрөлжсөн байгууллага болно. Тус байгууллага 194 гишүүн улс, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгаа, боловсролын болон олон улсын байгууллагын 1000 гаруй гишүүнтэй. Монгол Улс тус байгууллагад 1964 оны наймдугаар сарын 27-ны өдөр гишүүнээр элссэн.
| Женев хотод Олон улсын цахилгаан холбооны байгууллагын их хурал эхэллээ |
|
CЭТГҮҮЛЧ Б.ДАВААХҮҮГИЙН ӨМГӨӨЛӨГЧ: Прокурорын байгууллагаас нотлох баримтыг танилцуулаагүй
2026-11-16 18:01:21
Н.Учрал: Монголбанкнаас төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ
2026-11-16 17:56:32
СҮХБААТАР АЙМГИЙН АЖИЛ ОЛГОГЧ, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ 200 ИРГЭН ХАБЭМ-ИЙН МЭДЛЭГ ОЙЛГОЛТОО НЭМЭГДҮҮЛЛЭЭ
2026-11-16 17:06:37
Нийслэлийн автозамд өнөөдөр 299.7 тонн давс, 53 тонн бодис цацжээ
2026-11-16 16:17:09
БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГУУЛАХ, ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨР ТӨЛБӨРИЙГ ШҮҮХЭД ӨГӨХИЙГ АМГТГ-Т ДААЛГАЖЭЭ
2026-11-16 15:29:12
Э.БАТШУГАР: ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ БАГА НАСНААС НЬ ДЭМЖИНЭ
2026-11-16 14:52:55
Т.Сайцфолла дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-16 12:31:16
Монголын мөсөн сийлбэрчид Испанид дахин түрүүллээ
2026-11-16 12:10:23
СТИВЕН КИНГИЙН “ГАСЛАН” НОМЫН ЭШЛЭЛ
2026-11-16 11:39:26
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 18-нд болно
2026-11-16 11:33:35
С.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу олон нийтээс дэмжлэг хүслээ
2026-11-16 11:17:26
Шатрын хаан Карлсен Будапештэд бүдэрлээ
2026-11-16 10:56:34
НӨМРӨГИЙН ДЦГ-Т УЧИРСАН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА
2026-11-16 09:55:03
“ЖЭЖҮ УЛЬТРА МАРАФОН 2026” гүйлтийн тэмцээн боллоо
2026-11-16 09:53:04
Үндэсний бөхийн залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-11-16 09:40:27
Женев хотод Олон улсын цахилгаан холбооны байгууллагын их хурал эхэллээ
2026-11-16 09:24:39
Н.Ундрамзаяа дэлхийн хүүхдийн фестивалиас алтан медаль хүртлээ
2026-11-16 09:08:32
Б.Сэр-Од Кобэгийн марафонд амжилттай оролцлоо
2026-11-16 08:56:18
2026-11-16 08:34:21
АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ “ЭРЧИС ОЙЛ” ТӨХК-ИЙН ЗАХИРЛААР НАЙЗЫГАА ТОМИЛСНЫ АРД ЯМАР АШИГ СОНИРХОЛ НУУГДАЖ БАЙНА ВЭ
2026-11-16 08:30:00
Монголын баг "Davis Cup-2026" Asian, Oceania, Group V” тэмцээнд түрүүлллээ
2026-11-16 07:20:00
Гардан тулааны Азийн аваргаас 12 алт, 8 мөнгө медаль хүртлээ
2026-11-16 07:10:00
“ХЭЛТГИЙ ЗАЯА”-ГИЙН СЭНДЭРЭЭС “АХАН ДҮҮС” ХҮРТЭЛХ ДҮРИЙН ЭЗЭН Б.ЭРДЭНЭЧИМЭГ
2026-11-16 07:00:00
АНЧИН М.ГАНТУЛГА: АХ НЬ ЗАЛУУДАА САХЛЫНХАА ЦАНГ ШУДРААД, БУУГАА ШАГАЙХАД ЯМАР Ч АМЬТНЫГ ДАВХИЛ ДУНД НЬ УНАГАДАГ БАЙЛАА
2026-11-16 07:00:00
“ТӨСВИЙН ХУЛГАЙН ШИНЭ БҮЛЭГЛЭЛ” БУЮУ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭРГЭДЭХ ХУУЛЬ БУС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАД
2026-11-16 07:00:00
“ТОМ”-ЧУУД ЦҮНХ ЦҮНХЭЭР АМ.ДОЛЛАР ЗӨӨЛЦӨЖ БАЙХАД ИРГЭДИЙН АМЬДРАЛ УЛАМ ДОРДОЖ БАЙЛАА
2026-11-16 07:00:00
“НОРСОН ЗҮРХ”-НИЙ ЦОХИЛОХ ЧИМЭЭГ АНИРДАХУЙ
2026-11-16 07:00:00
ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ: “ХАМАС” ХАЛДСАН ӨДӨР
2026-11-16 07:00:00
МОНГОЛЫН ЖҮДОЧДЫН ӨРСӨЛДӨӨНГҮЙ "ЗАГРЕБ ГРАН ПРИ-2026"
2026-11-16 07:00:00
Д.Батсүмбэрэл АНУ-н тамирчин Brandon Olson-ыг буулган авлаа
2026-11-15 17:07:14
Р.Омар үндэсний бөхийн залуучуудын улс аварга боллоо
2026-11-15 16:34:57
“Ulaanbaatar MMC Energy” баг 21:16-гаар “UB” багийг хожлоо
2026-11-15 16:01:27
ТУСГААР ТОГТНОСОН АМЬТНЫ ФЕРМ
2026-11-15 15:20:12
АМЬТНЫ ФЕРМЭЭС АМЬТДЫН ФЕРМ РҮҮ
2026-11-15 15:02:34
Б.Анужин Монголын ширээний теннисний түүхэнд хамгийн залуу аваргаар тодров
2026-11-15 14:05:36
Шатарчид 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, дэлхийн аварга баг боллоо
2026-11-15 12:02:16
С.Мөнхбат пауэрлифтингийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-11-15 10:25:25
М.Лхагвагэрэл гарди "CUMO ARENA"-ийн нээлтийн барилдаанд түрүүллээ
2026-11-15 07:20:00
Б.Пагамдулам, П.Идэрширээт нар бодибилдинг, фитнессийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-15 07:10:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2027 оны төсөв батлагджээ
2026-11-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |