У.Хүрэлсүх Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж мөн ч их улайрч байна. Зөвхөн У.Хүрэлсүх гэлтгүй МАН-ынхан Х.Баттулгаас сүнсээ зайлтал айж байгаа бололтой. Тэд “Х.Баттулгыг “дараад” авчихвал түүнээс өөр олигтой нэр хүндтэй хүн Ардчилсан намд ч байхгүй. Тэгээд ч 100 жилийнхээ ойгоор МАН-аас Ерөнхийлөгчтэй болох хэрэгтэй. Ерөнхийлөгч болох хүн нь У.Хүрэлсүх” гэсэн тооцоолбор хийчихсэн суугаа гэх. Энэ ч үүднээс Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг хар пиарыг бялууртал нь хийж байгаа. Хэдэн албат нь Х.Баттулгад улс төрд өөд нь гаргахгүй болгох үхлийн цохилт хийх гэж үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгааж, өдрийн бодол шөнийн зүүд болцгоож байна. Өөрөөр хэлбэл, түүнийг МАН-ынхан буланд шахчихаад баруун солгойгүй бөөнөөрөө “балбаж” байгаа. Одоо бүр Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй нийлчихжээ. Энэ талаарх баримтыг уншигч та бүхэнд ямар нэгэн нэмэр хачиргүйгээр хүргэж байна.
Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болно, болохгүй гээд л хэдэн талаас хэрэлдэх болсон. Нэг хэсэг хуульчид “Хэзээ байтлаа шинээр батлагдсан хуулийг эргүүлэн ашиглаж байлаа. Шинээр мөрдөгдөж байгаа хуулийг эргүүлэн ашиглаж ирсэн түүх Монголд байхгүй. 2021 онд Ерөнхийлөгч болсон хүн л дахиж сонгуульд өрсөлдөх боломжгүй болж байгаа. Түүнээс Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болно” гээд тайлбарлаж ярих. Харин нөгөө бүлэг хуульчид нь “Х.Баттулгад нэр дэвших эрх байхгүй. Хуулиараа хориг тавьчихсан. Та нар хуулиа унш” гээд л пээдэлзэх. Арга нь барагдаад Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг шийдэж, нэг тийш нь болгох дээрээ тулсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь засаг шийдэж, цэцийн дээр МАН байдаг уу, эсвэл хөх тэнгэр байгаа юу гэдгээ олон нийтэд үнэн зөвөөр харуулах шийдвэрийн өмнө тулж ирээд байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Х.Баттулгыг дахин нэр дэвшиж болох, үгүйг Үндсэн хуулийн цэцийн дунд шатны хуралдаанаар хэлэлцсэн юм. Өглөөнөөс эхэлсэн хурал орой болтол үргэлжлээд ямар нэгэн шийдэлд хүрч чадсангүй. Учир нь, Үндсэн хуулийн цэцийн гишүүд хоёр хуваагдчихсан байна. Нам бус, өмнө нь Ардчилсан намд ажиллаж байсан цэцийн гишүүд “Тодорхой асуудал байна. Х.Баттулга нэр дэвшиж болно” гэсэн шийдвэр хэлж. Харин МАН-аас угшилтай цэцийн гишүүд Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй гээд л зүтгээд байгаа бололтой юм. Ийм маягаар хэрэлдэж, хэлэлцсээр ажил тарах цаг болж, ирэх даваа гарагт асуудлыг эцэслэнэ хэмээгээд тарцгаасан гэнэ.
Ингээд уншигч та бүхэнд МАН-аас угшилтай Үндсэн хуулийн цэцийн зургаан гишүүнийг танилцуулж байна.
Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат насаараа МАН-д зүтгэж яваа нэгэн. ХЗДХЯам агентагийн дарга байсан юм. Бүр тодруулж хэлбэл, Оюуны өмчийн газрын даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн дарга болон дэвшиж очсон билээ. Дараагийн хүн нь Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байгаад Солонгосын онгоцны үйлчлүүлэгч эмэгтэйн өгзөгийг базсан. Солонгост шоронд орчих шахаж явсан “өгзөг Одбаяр” хочтой МАН-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Д.Одбаяр юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Ш.Солонго мөн л Үндсэн хуулийн цэцийн гишүүн. МАН түүнд олон албан тушаал өгч байсан. Тэр намдаа өртэй нэгэн гээд хэлчихэж буруудаад байх юмгүй. Г.Баясгалан нь мөн л МАН-ын угшилтай нэгэн. Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Г.Туулхүү мөн л МАН-ынх. Түүнийг Д.Одбаярын хүн гэдэг. Мөн Б.Буяндэлгэр үндсэн хуулийн цэцийн гишүүн бий. МАН-ын Ардын их хурлын депутат байсан.
МАН-аас “Х.Баттулгын талд шийдвэр гаргаж яавч болохгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болохгүй гэсэн дүгнэлт гарга. Албан тушаал, ажил, амьдрал, цаашдын карьертай чинь ярина шүү” хэмээн үүрэгдсэн тухай яриа ч хаа сайгүй гарчээ.
| МАН-ын угшилтай Үндсэн хуулийн цэцийн зургаан гишүүн хууль зөрчин, Х.Баттулгын эсрэг ажиллаж байна гэв үү |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |