Багш, эмч нарын гар дээрээ авдаг сарын 1.5 сая төгрөгийн цалин улстөрчдийн хувьд нэг удаагийн хоолны мөнгөнд ч хүрэхгүй шүү дээ, бодит байдал дээрээ. Гэтэл ийм цалингаар бүтэн сарын хэрэгцээгээ хангадаг хот хөдөөгийн багш, эмч нар ар гэрээ тэжээх гээд өглөөнөөс орой хүртэл амсхийх чөлөөгүй ажиллаж байгаа гээд боддоо. Харамсалтай нь, улстөрчид, тэр тусмаа парламентад суусан гишүүдийн хувьд багш, эмч нарын ажил хаялт огтхон ч хамаагүй мэтээр аашилж, юман чинээ тоож байгаа хүн алга. Дарга нарын хүүхдүүдээ өндөр төлбөртэй хувийн сургуульд ажрахгүй явж, борог амьдралтай ардын хүүхдүүд багшийнхаа цалинг нэмүүлэхийг хүлээгээд цоожтой хаалганы цаана өдөржин дэлгэц ширтэж суугаа бодит үнэнтэй нүүр тулж байна.
Үндсэндээ сар орчим хугацаанд багш нар ажил хаяж, сарын цалингаа 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавиад өнөөдрийг хүртэл шийдэлд хүрч чадахгүй, хүүхдүүдийн хичээл оригдсон хэвээр байна. Ер нь улсын төсөв батлах гэхээр улс “модоо барьчихдаг” муу зантай. Сайд нар нь төсвөөсөө таналт хийхгүй гээд төсвөө хав дараад суучихдаг муу жишээ үе үеийн Засгийн газарт байсаар ирсэн. Ингээд сонгуулийн жилүүдэд Монгол Улс шиг баян цатгалан улс байхгүй мэтээр бэлэн мөнгө тарааж, эдийн засаг огцом өсөж, зээл авч, бонд гаргаад боловч иргэдийн саналыг авдаг бичигдээгүй хууль үйлчилж ирсэн.

Хатуухан үнэнийг хэлэхэд өнөөдөр багш нараасаа мөнгө харамладаг улстөрчид сонгуулийн штабдаа хамгийн түрүүнд багш нарыг урдаа барьчихаад ажиллуулдаг нь нууц биш. Адаглаад сонгуулийн штаб, зохион байгуулалт, комиссын ажилд төрийн алба хаагчдаас хамгийн түрүүнд багш нар дайчлагдан ажилладаг гэдгийг захын багш нар нотолно. Гэтэл бодит байдал дээрээ багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавиад гурван долоо хонож байхад цалинг нэмэх боломжтой гарц гаргалгаа тооцоо судалгаатай хуулийн төсөл, төсвийн тооцоолол бариад Засгийн газарт ийм боломж байна шүү дээ гээд тайлбарлаад өгсөн улстөрч үнэндээ ховор байна. Байгаа нэг нь хүчгүй, ажил хэрэг болгох тал дээр нь ахицтай явуулах санаа зориго ч алга. Ингэхдээ Засгийн газрын зүгээс багш нарын цалинг 15-20 хувь, эмч нарын цалинг 10-15 хувь, тэтгэврийг найман хувиар нэмэх болсноо зарласан. Энэ нь ойролцоогоор багш, эмч нарын цалин 150-300 мянган төгрөгөөр, ахмадын тэтгэвэр 45-55 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг.
Боловсролын сайд П.Наранбаяр “Ажил хаялт зарлаад байгаа Монголын үйлдвэрчний холбооны хүмүүст хандаж хэлэхэд, эдийн засгийн бололцоондоо тааруулж л ийм шийдвэр гаргаж байна. Шууд маргааш үндсэн цалинг 3.5 сая болгоно гэдэг Монгол Улсын эдийн засагт ямар ч боломжгүй. Ингэж нэмбэл 3.3 их наяд төгрөг дахиад нэмэх шаардлагатай болно. Бид гурван жилийн төлөвлөгөөгөө гаргаад жил болгон нэмэх замаар багшийн үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгоё гэж зориод байна” гэх мэдээлэл өгсөн. Ажил хаялт зарласан багш нарын төлөөлөлтэй хэлэлцээрийн ширээний ард суугаад ч амжилт олоогүй.
Нөгөө талдаа 2026 оны төсөв багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагаас болж гацсан гэдгийг ч төсвийн ажлын хэсгийн гишүүд зах зухаас нь ил болгож эхэлсэн. Харин Засгийн газраас оруулж ирсэн саналыг Төсвийн байнгын хорооны гишүүд судалж, танаж болох зардлуудаа хэрхэн танах вэ гэдэг дээр гацаж, төсвийг дахин задалсан гэдгээ ч илэрхийлсэн. Эхний ээлжинд УИХ дээр зочин, гийчин хүлээж авах төсвийг танаад түүнээс 80 орчим тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн. Бусад зардлаа яаж танаж болох вэ гэдгийг ажлын хэсэг дээр ярьж байгаа ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй гэдгийг мэдэгдээд байгаа.

Ингээд харвал багш, эмч нарын цалин нэмэх асуудалд улстөрчид дургүйд хүчгүй гэгчээр л хандаж байна. Хэрвээ багш ажилчдын цалин нэмэх нь улс төр ашигтай эсвэл бизнесийн бүлэглэлийнхний эрх ашигт нийцсэн бол асуудал байсан гишүүд ээлж дараалан гарч, хэвлэлийн хурал зарлаж, шөнөжин нойргүй хоноод ч болов судалгаа тооцоо гаргаад нэмүүлэх байлаа. Цаашлаад улсынхаа эдийн засгийг “барьцаанд тавиад” ч болов бонд гаргаж, зээл тавиад багш нарын цалинг нэмүүлэх байсан биз.
Цаасан дээр бичээтэй хэрэгждэггүй төсөл хэчнээн их байгааг өнгөрсөн жилүүдэд хангалттай харсан. Тиймээс шаардлагагүй хөрөнгө оруулалттаа тэвчиж, төрийн өмчит компанийн үр ашгийг сайжруулж, эдийн засгаа солонгоруулах бүрэн боломж байлаа манайд. Түүнийхээ үр ашгаар багш ажилчдын цалинг нэмж, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэх бололцоо хангалттай байсан ч манайх өнгөрсөн хугацаанд нүүрсний хулгай, Хөгжлийн банкны дээрэм ярьсаар өнөөдөр ард иргэдийн ахуй амьдралын өөд татах, эдийн засгаа сэргээх бодлогын тухай ярьж байгаа улстөрч үзье гэсэн ч алга даа.
| БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |