УИХ-д 68 суудалтай болсон эрх баригч МАН-ын гишүүд анд нөхөд, ах дүүсийн холбоо хамаарал, албан тушаалын барьцаа, танил талынхаа татаасанд хүлэгдчихээд хаашаа хөдөлж чадахгүй, гацаанд орчихсон хоёр талд хуваагдчихсан ана мана, ач тач үзэлцэж байна.
Өөрөөр хэлбэл, МАН-ын дараачийн даргын сонгуульд өрсөлдсөн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын аль нь намын тамга тэмдгээ авах вэ гэдэг улс төрийн “зодоон” аль сар гаруйн өмнөөс эхлүүлж, намын гишүүд нь ацан шалаанд орчихоод байгаа тэр. Ингэхдээ УИХ дахь бүлэг дотроо 38, 30-аараа хуваагдчихаад хэний бүлэглэл намын даргын ч, намынхаа бүлгийн тамга тэмдгээ авах вэ гэдэг дээр эд үзэлцэж байгаа. Хаясан, унасан хоёр бөх хоёулаа дэвж гүйгээд тахимаа өгөхгүй байгаатай яг ижил.
Үндсэндээ Ерөнхий сайд Г.Занданшатарын бүлэглэл хууччуулаар хүрээлүүлсэн “Довтолгооны 38” гэх баг бүрдүүлж, довтолгоонд шилжсэн бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн фракцад жагсаалтын голдуу залуу гишүүд багтаж, “Хамгаалалтын 30” гэх хамгаалах, хариу арга хэмжээ авах тактикаар улс төрийн тоглолтоо үргэлжлүүлж байна.
Харин УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн талаас жагсаалтад багтаасан “шинэковууд” ах нарынхаа цохилтод хариу өгөхөөр гарч ирсэн. Тэр тусмаа жагсаалтын нэгдүгээрт багтсан УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “гангарч”, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Баасанжаргал нарын хуульчдаар хамгаалуулах, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун, Э.Болормаа, Ч.Номин, Х.Булгантуяа нарын эмэгтэйчүүдээр хань хийж байгаа бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нараар хүч нэмэх гэж оролдож байна.
Цаашлаад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Ц.Идэрбат тэргүүтэй гишүүдийг ил гаргаагүй ч ар талаа хамгаалуулах байдлаар ах нартайгаа үзэж байна. Ийн хаашаа ч хөдлөхөөргүй 30, 38-ын бүлэглэлийхэн нэгнийхээ хамгаалалтыг сэтэлж чадахгүй, нөгөө нь сөрөг довтолгоонд шилжиж чадахгүй улс төрийн тоглолт улам бүр удааширч байна. Ингээд МАН-ын “Хамгаалалтын 30”, “Довтолгооны 38” бүлэглэлийн аль хүчтэй вэ гэдэг асуултын өмнө нам гацчихаад байна.
Хамгийн гол нь тэд улс төрийн “зодоон”-оо удаашруулахдаа тэд улсаа бооцоонд тавьчихаад тэмцэлдэж байна. Улс төрийн “зодоон” эхлэхтэй зэрэгцээд улсын төсөв хэлэлцэж эхэлсэн. УИХ хуулиа зөрчиж, тарахдаа тулахгүйн тулд төсвөө там тумхан хэлэлцээд кнод дарж батлахдаа бэлдэж байна. Төсөв, түүнийг дагасан хуулиудаа эрх баригчид УИХ-д суудалтай таван намаар хүч нэмээд, нүдээ аниад батлах нь зайлшгүй.
Гэтэл төсөв батлахаас өмнө багш, эмч нар цалингаа нэмүүлэх Төв талбайд суулт зарлаж, ажил хаяад гурван долоо хонолоо. А үсэгний зах цухаас дөнгөж үзэж байсан нэгдүгээр ангийхан сургууль гэж юу байдаг талаараа мартаж эхлэсэн гэхэд ч буруудахааргүй болж байна. Эмч нар ажил хаяж, эрүүл мэндийн салбар эмч тариа нь тасалдаад удлаа. Улсаараа шатахууны хомстолд орж, шагийн шатахуун тараах шинэ бизнес цэцэглүүлэх хүртлээ уруудаж байгааг анзаарах сөхөө алга, эрх баригчдад.
Улс төрийн түүх давтагддаг. Эрх баригчид олон ч удаа ингэж ан цав сууж байсан. Яг 2017 онд МАН 32, 33-ын бүлэглэлд хуваагдчихсан Засгийн газраа огцруулах гээд огцруулж чадахгүй нээнтэгт орчихсон байсан шиг хэт олонхын зовлонгоо яяс махаараа мэдэрч л явсан. Гэхдээ энэ удаад илүү том цуурчихлаа. Эхэндээ тэд багачуудаа барьж, томчуудаа айлгаад, удалгүй найрын ширээний ард баяраа тэмдэглэж суудаг байв. Харин өнөөдөр багачуудаа айлгаж, барьж хориод асуудлыг намжааж чадахгүй томчууд руугаа ороход сөөм хүрэхгүй зайтай ойртож ирсэн байна. Намын даргаа ногоон гэрлээр гар өргөн яралзтал дэмждэг байсан эрх баригчид өнөөдөр хайрцагтаа багтахаа байтлаа хэмжээгээ дүүргэж, хальж эхэлсэн нь тэр.
Эцэстээ намын хууччуул нь Удирдах зөвлөлөө хуралдуулж, эвлэрлийн ажлын хэсэг байгуулах хэмжээнд хүртлээ аргаа ядаж сууна. Гэхдээ өнөөдрийн дүр зургаас харахад мянган сайхан эврүүлэн зуучлууах төв байгуулаад ч МАН нэгэнт нэгдэхээсээ өнгөрсөн нь илэрхий болчихсныг улс төрийн хүрээнийхэн удаа дараа учирлаж байна.
| МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ |
|
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |