Сүүлийн жилүүдэд төсвийг тун өөдрөгөөр төсөөлж, баталж, төсвийн тансаглал хэрээс хэтэрсэн нь үнэн. Гэтэл өнгөрсөн өвөл он гарахтай зэрэгцэж баталсан 2025 оны төсөв төсөөлөлдөө хүрэхгүй, орлого тасарч мэдэх эмзэг байдалтай шууд нүүр туллаа. Уг нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад энэ онд алдагдалгүй төсөв баталсан нь сайн боловч эдийн засгийнхаа экспортын ихэнх хувийг хангадаг нүүрсний борлуулалтыг хэт өөдрөг төсөөлсөн ч дэлхий зах зээлд нүүрний үнэ унаж, худалдан авалт буурсан.
Тодруулбал, Монгол Улс 2025 оны улсын төсөвт нэг тонн нүүрсийг дунджаар 105 ам.доллароор, нийт 83 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон. Гэвч он гарснаас хойш нүүрсний үнэ унаж, тонн тутам нь 70-80 ам.долларт хэлбэлзэх болсон нь ийн эдийн засаг эрдэл дагуулаад байна. Үүний шалтгаан нь дэлхий нийтэд гангийн эрэлт буурч байгаатай холбоотой гэж эдийн засагчид, шинжээчид тайлбарлаж буй. Улмаар биржээр нүүрс худалдан авах сонирхол буурч, нүүрсний үнэ ч дэлхийн зах зээл дээр буурна гэсэн таамгийг эдийн засагчид мэргэжлийнхэн анхааруулсаар байна.
Гэтэл төсвийн орлого тасарч, төсөөлөлсөн төсөвтөө хүрэхгүй байх нөхцөл байдал хангагдсан гэдгийг анхааруулсаар байтал Засгийн газар төсвөө тодотгохгүй гэж гүрийж байгаа аж. Энэ талаар өнгөрсөн сард Сангийн сайд “Орлого тасарсан эсвэл зардал нэмэгдсэнээс төсвийн алдагдал гурван хувиас давбал тодотгол хийнэ.Энэ оны улсын төсвийн орлого, зарлага хэвийн байна. Төсвийн хоёрдугаар сарын төлөвлөгөө 4.2 их наядаар биелж, орлого хэвийн байна” хэмээж байлаа.
Хэдийгээр төсөвт ойр ойрхон гар хүрч, сав л хийвэл тодотголоор аргалдаг, эдийн засгийн амь тариа болтол нь дордуулсан хэдий ч энэ удаад Засгийн газар төсвийн тодотгол хийхээс гарцаагүй байдалд орсон бололтой.
Харин Засгийн газар төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй хэмээн гүрийж байгаа цаад шалтгаан нь УИХ-ын нэр бүхий 40 гишүүний гарын үсэг бүхий дэмжлэгээр зүтгүүлж буй Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлтэй холбоотой байж мэднэ. Угтаа бол тэдний мэдэгдэж буйгаар том төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөхийн тулд төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бус, эргэн төлөх боломжтой бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхийн тулд гадаад зах зээлээс хөрөнгө босгох шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл, 14 мега төсөлд багтсан Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан, Улаанбаатар хотын Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт гэсэн гурван төслийн хөрөнгийн эх үүсвэрийг эргэн төлөх нөхцөлтэй зээлээр санхүүжүүлэхийн тулд уг хуулийг оруулсан гэгдэж буй.
Төсвийн тухай хуульд дараах тохиолдолд төсөвт тодотгол оруулах талаар дурдсан байна.
34.1.Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ:
34.1.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн;
34.1.2.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх;
34.1.3.энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах;
34.1.4.төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх.
34.1.5.хууль болон гэрээнд зааснаар Засгийн газрын өрийн баталгааны төлбөрийн үүргийг гүйцэтгэхэд Засгийн газрын өрийн баталгааны хөрөнгө хүрэлцэхгүй болсон үед хэмээн хуульлчилсан байдаг.
Гэвч эдийн засагт үүссэн бодит эрсдлээ тооцож, төсвийн тодотголыг анхаарч үзэхгүй бол хэт өөдрөг төсөвтөө хэнздэж байна, Засгийн газар.
| “АМЬ ТАРИА” НЭХЭЖ БУЙ ЭДИЙН ЗАСАГ БУЮУ ТӨСВИЙН ТОДОТГОЛ |
|
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |