Дэлхийн орнуудад цар тахлын дараах их сэргэлт, эдийн засгийн хэт халалтын улмаас үнийн өсөлт, инфляц түүхэн дээд түвшинд хүрч, бизнесийн орчин, хөрөнгийн зах зээлийн томоохон сорилт тулгараад байна. Мөн зарим орны Төв банк нийлүүлсэн мөнгөө эргүүлэн татах бодлого хэрэгжүүлсэн нь газрын тосны үнэ огцом өсөж, тээвэрлэлтийн сааталд мэдэгдэхүйц нөлөөлжээ. Дээр дурдсан хүчин зүйлс олон орны инфляцид сөргөөр нөлөөлсөн нь мөнгөний бодлогыг үр дүнг сулруулж, үр дүнд нь Америк, Европ, Ази тивийг дамнасан эдийн засгийн удаашрал нүүрлээд байна.
“Их 20” буюу дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай, аж үйлдвэржсэн 20 орны бүлгийн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдээр БНЭУ-д болж өндөрлөв. Дээд хэмжээний уулзалтаар “Их 20”-ийн бүлгийн удирдагчид нүүрсний эрчим хүчийг багасгаж, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний чадлаа гурав дахин нэмж, дэлхийд тэргүүлэх зорилт тавьжээ. Мөн АНУ, БНЭУ, Саудын Арабын удирдагчид Ойрх Дорнод, Өмнөд Ази, Европыг холбосон төмөр зам, боомт буюу эдийн засгийн коридор байгуулах төлөвлөгөөгөө танилцуулсан бөгөөд “Их 20”-ийн бүлгийн удирдагчид дэмжсэн санал илэрхийлжээ.

Түүнчлэн “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаар шинэ гишүүн элсүүлэх асуудал яригдсан. 55 орны нэгдэл бүхий Африкийн холбоо өмнө нь “Их 20”-ийн бүлэгт элсэх хүсэлтээ илэрхийлээд байсан бөгөөд энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар бүлгийн удирдагчдын дийлэнх хувийн саналаар Африкийн холбоо “Их 20”-д нэгдэж байгаа юм байна.
“Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди улсынхаа нэрийг Бхарат хэмээн ашигласан нь олон улсын анхааралд өртжээ. Үүнтэй холбоотойгоор гаднын хэвлэлүүд Энэтхэг Улс нэрээ Бхарат болгон өөрчилж байж болох талаар таамгаа дэвшүүлж эхэлсэн байна. Тэгвэл тус улсын Ерөнхий сайд Наренда Моди “Бхарат гэдэг нь эртний санскрит нэр бөгөөд БНЭУ-ын Үндсэн хуульд заасан улсын хоёр нэрийн нэг нь” хэмээн мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгууль эхлэх чухал цаг ойртсон энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вьетнамд төрийн айлчлал хийж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна. Тухайлбал, Шинэ Делид болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзаж, албан ёсны хэлэлцээ хийсэн. Харин Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн өдөр Вьетнамд айлчилж, албаны төлөөлөгчидтэй уулзахдаа БНХАУ-ын талаар “таагүй” зүйл хэлснийг олон улсын хэвлэлүүд онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэлсэн үгэндээ “Манай талын төлөөлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон холбогдох албан тушаалтнуудтай идэвхтэй уулзаж, хэлэлцээ хийж байгаа. Энэ бол хоёр орны сөргөлдөөн биш. Хоёр том гүрний барьж буй бодлого” гэж онцолжээ. Мөн тэрбээр айлчлалын эхэнд “БНХАУ эдийн засгийн хүнд асуудлаасаа болж Тайвань руу дайрч чадахгүй байгаа” талаар дурдаад амжсан талаар “Reuters” агентлаг мэдээлэв.

2023 он гарснаас хойш эдийн засгийн эрэлт нь огцом унасан БНХАУ-ын инфляц өнгөрснө наймдугаар сарын 0.1 хувьтай гарчээ. Мөн үйлдвэрлэгчийн үнийн индекс гурван хувиар буурсан нь БНХАУ дахь үйлдвэрлэгчдийн ашигтай ажиллагаанд сөргөөр нөлөөлөхийг “Business Insider” агентлаг онцолсон байна. Түүнчлэн БНХАУ-ын юанийн хөрөнгө оруулагчдын хандлагыг илтгэдэг инкекс 51 өдөр дараалан унаж байгаа бөгөөд тус улсын Ардын банкнаас юанийн ханшийг тогтворжуулах чиглэлд интервенц хийж байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын банкны банкнуудад заавал байлгах гадаад валютын нөөцийн харьцааг бууруулах шийдвэр гаргажээ. Тэрбээр “БНХАУ зах зээлээ нээх үйл явцаа үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсэн бөгөөд зөвхөн валютын ханшийг тогтворжуулаад зогсохгүй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд үндэсний худалдааны зах зээл бий болгох гэнэ.

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс өнгөрсөн амралтын өдөр цөмийн зэвсэг тээвэрлэх чадалтай шинэ шумбагч хөлгөө танилцуулжээ. Шумбагч хөлгийг танилцуулах үйл ажиллагаанд хэдэн сарын турш олны өмнө гараагүй БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун оролцож, тус улсын цэргийн чадамжид цөмийн зэвсэг харвах чадалтай шумбагч хөлөг нэмэгдсэнийг онцолж, төрийн хэвлэлээрээ мэдээлэл хийсэн байна.
Харин олон улсын зарим эх сурвалж Пёньянын танилцуулсан шумбагч хөлөг танилцуулга шигээ байх эсэхэд эргэлзэж байгаа аж. Тодруулбал, олон нийтэд ил болгож, танилцуулсан шумбагч хөлгийг хүйтэн дайны үед үйлдвэрлэгдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд шинэчлэн завсарлаад танилцуулсан байж магад гэнэ. Хэдий БНАСАУ-ын танилцуулсан шинэ шумбагч ажиллаж эхлээд, далайд гарвал АНУ-ынхаас эхлээд БНСУ, Японы мэдрэгч маш хялбар мэдэрч, хариу арга хэмжээ авч чадах талаар “CNN” агентлаг онцолжээ.

Ташрамд дурдахад, дэлхийд довтолгооны болон цөмийн зэвсэг харвах чадвартай шумбагч хөлөгтэй АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц, БНЭУ гэсэн зургаан орон байдгаас АНУ 68 шумбагч хөлөгтэйгөөр тэргүүлдэг аж.
| ТОЙМ: Дэлхийн орнууд мөнгөний бодлогын сорилттой тулгарч, Америк, Евразийг дамнасан эдийн засгийн хямрал нүүрлэж байна |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |