Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн гэгддэг Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Ромын пап Францис өнөөдрөөс Монгол Улсад хийх таван өдрийн айлчлалаа эхлүүлж байна.
Эрүүл мэндийн шалтгааны улмаас жилийн хугацаанд олон улсад айлчлаагүй Ромын пап Францис өнгөрсөн хоёрдугаар сараас Африкийн орнуудаас эхлэн айлчлалаа эхэлсэн. Тэрбээр Өмнөд Судан, Конгод хийсэн айлчлалаасаа буцахдаа Монгол Улсад айлчлахаа албан ёсоор мэдэгдээд байв. Гэсэн ч 1500 хүрэхгүй католик шашны дагагчтай Монгол Улсад уг шашны тэргүүн Ромын пап айлчлахаар болсон нь олон улсад "Яагаад" гэсэн асуулт үлдээсэн. "Буддын шашны тэргүүн Х Богдоо тодруулаад удаагүй байгаа Монгол Улсад яах гэж", "Хүн амын ердөө нэг хувь нь католик шашин дагагч, дийлэнх нь буддын шашны дагагчтай оронд Ромын пап юуны тулд айлчилж байна вэ" зэргээр олон улсын байгууллагууд асуулт тавьж эхэлсэн байдаг. Тэгвэл Ромын пап Францисын айлчлал эхлэх энэ үеэр дэлхийн нэртэй "The Guardian", "Reuters" агентлагийн тоймчид Ромын папын айлчлал Монгол Улсад геополитикийн чухал ач холбогдолтой болохыг онцолсон байна.
(1).png)
Ромын пап Францис буюу Хорхе Марио Берголио нь 1936 оны арванхоёрдугаар сарын 17-нд Аргентины Буэнос-Айрес хотод төржээ. Түүний өвөг дээдэс нь Итали гаралтай хүмүүс байсан бөгөөд Аргентинд цагаачилж байсан аж. Францис өсвөр насандаа бусдын адил хөл бөмбөгийн спорт шимтэж, хөгжөөн дэмждэг байсан бөгөөд химийн технологичийн мэргэжлээр сурч төгсөж байжээ. Мэргэжлээ эзэмшсэнийхээ дараагаар удалгүй шашны мөрийг дагаж, 1969 онд католик шашны санваартны хэргэм хүртсэн байдаг. Улмаар 1973-1979 онд Аргентины Есүсийн Нийгэмлэгийн мужийн тэргүүн, 1998 он буюу 62 насандаа Буэнос-Айресын тэргүүн хамба болжээ. 2013 оны хоёрдугаар сарын 28-нд Ромын пап XVI Бенедикт сэнтийгээсээ буусны дараагаар Берголиог шинэ пап ламаар сонгож, Францис алдар өгчээ. Францис 76 насандаа Ромын пап лам болсон аж.
.jpg)
Ромын пап Францис пап лам болохоосоо өмнө тэргүүн хамба байхдаа буюу 2009 онд Монголын Элчин рүү үед “Ерөнхийлөгч Н.Энхбаяр шашин шүтэх эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж байгааг сайшаамаар байна” гэсэн утгатай захидал явуулж байжээ. Тэгвэл өнгөрсөн 2022 онд Монгол Улс Гэгээн Ширээт Улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болоход Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүлээн авч уулзсан байна. Улмаар өнгөрсөн оны наймдугаар сард католик сүмээс Монголд суурьших кардинал лам сонгосон нь Монгол Улсад суурьшсан католик сүмийн анхны кардинал болсон.
.jpg)
Зарим гаднын хэвлэлийн бичсэнээр Ромын пап Францис Монголд хийх айлчлалаараа Гүег хааны гар бичмэл захидлыг авчирч магадгүй гэнэ. Мөн папын айлчлалын "үүц"-энд хэд хэдэн сонирхолтой зүйл байх бөгөөд бид пап ламын дэлхийн орнуудад хийсэн айлчлалаас жишээ татан Монголд ирэх нөлөө, юу авчрахыг нь товчлон хүргэе.
Ромын пап Францисын айлчлал дэлхийн аль оронд чухал нөлөө үзүүлдэг ч хэт шашны сэдэлтэй байдгийг олон улсын хэвлэлүүд шүүмжилж байжээ. Харин пап Францис пап ламаар сонгогдсоныхоо дараа жил буюу 2014 онд хийсэн айлчлалаараа АНУ, Куба Улсыг сонгожээ. Пап Францис эхний ээлжид АНУ-д айлчилсан бөгөөд тухайн үеийн Ерөнхийлөгч Барак Обаматай хэлэлцээ хийсэн. Дараа нь Кубад айлчлахдаа мөн тус улсын төрийн тэргүүнтэй уулзаж, АНУ, Куба хоёрыг холбосон гүүр болсон бөгөөд пап ламын айлчлалын дараа хоёр орны хооронд хоригдол солилцох томоохон ажиллагаа амжилттай зохион байгуулжээ. Мөн Ромын папын айлчлал АНУ дахь католик шашны дагагчдын тоог эрс нэмсэн ч пап Францис АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обаматай ярьсан арлын улсын эдийн засгийн хориг арга хэмжээг зөөлрүүлэх төлөвлөгөөг нийтэд ил болгосон нь олны шүүмжлэлд өртөж байсан байна.
.jpg)
Пап Францис 2014 онд БНСУ-д таван өдрийн айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд пап лам тухайн үеийн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нарын албаны хүнтэй уулзаж, хоёр солонгосын харилцаа, дүрвэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар санал солилцсон байдаг. Ромын папын Сөүл хотод хийсэн уулзалтад сая гаруй хүн оролцсон бөгөөд пап ламын айлчлалын дараа БНСУ дахь католик шашны дагагчдын тоо 70 хувиар нэмэгджээ.
(1).jpg)
Ромын пап Францис өнгөрсөн 2022 оны аравдугаар сард Бахрейн Улсад дөрвөн хоногийн төрийн айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд лалын шашны дагагчтай зонхилсон Чилид католик шашны итгэгч, дагагчдыг тоог нэмэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хэд хэдэн сургалт, ярилцлага, үйл ажиллагаа зохион байгуулжээ. Улмаар Манама хотод пап Фрэнсис 1200 хүий багтаамтжай "Дорно ба Барууны яриа хэлэлцээний форум" зохион байгуулсан ч амжилтад хүрээгүй гэнэ. Одоо ч Бахрейны дийлэнх хувийг лалын шашны дагагч үлдсэн цөөн хувийг католик шашны дагагч эзэлж байгаа юм байна.
.jpg)
| ПАП ЛАМЫН АЙЛЧЛАЛЫН ҮҮЦ БУЮУ РОМЫН ПАП МОНГОЛД ЮУ АВЧРАХ ВЭ |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |