“Амьдралаа, амьдралаа би чамд хайртай” хэмээх дууг мэдэхгүй хүн үгүй биз ээ.
Энэ дуу бол хүнийг амьдралд хайртай болгож, алдаа, оноо бүхнийг ухааруулсан уран бүтээл. Энэ удаагийн “дуу төрсөн түүх” буландаа яруу найрагч Дан. Нямаагийн шүлэг, Ё.Сүхбаатарын ая “Амьдралаа, би чамд хайртай” хэмээх монгол тулгатны 100 дуу нэгийг онцолсон юм.
Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаа “Амьдралаа, би чамд хайртай” дууны үгийг 1980-аад оны сүүлчээр бичжээ.
Тэрбээр тус дууны шүлгийг бичсэн тухайгаа ярихдаа “Би энэ шүлгийг дуу болгох гэж зориулж бичээгүй. Гэхдээ олон жил миний сэтгэлд иймэрхүү шүлэг бичих санаа оршиж байсан. Би 1980-аад оны эхээр аавыгаа алдсан. Энэ дуу 1980-аад оны сүүлчээр гарсан. Энэ хугацаанд аавдаа зориулж шүлэг бичих юм сан гэж эрмэлздэг байлаа. Гэхдээ аавыгаа хөдөөлүүлчихээд буцаж явахдаа амьдралын тухай бодож, ихэд уй гашуутай байсан нь гарцаагүй шүү дээ. Тэр үед энэ дууны шүлгийн эхний бадаг “төрсөн” гэж боддог.
Яагаад гэвэл тухайн үед “Аав минь бурхан болсон ч эх орон, газар дэлхийдээ шингэж үлдлээ. Би аавынхаа үргэлжлэл болж амьдарна даа” гэх бодол төрсөн. Энэ бодол тус дууг бүтэн болоход нөлөөлсөн ч байж болно шүү дээ. 20-аад жилийн өмнө манай доод ангийн М.Эрдэнэгомбо над дээр ирээд миний бичсэн шүлгийг үзэж сууснаа “Амьдралаа, би чамд хайртай” дууны шүлгийг олж, “Энэ шүлэгт ая хийнэ” гээд авч явсан. Түүнээс хойш хоёр жилийн дараа энэ шүлэг дуу болсон юм даа. Тухайн үед студи ховор байсан шүү” хэмээн дурсамжаа өгүүлсэн байдаг.
МУГЖ Э.Бүрнээбаярын уран бүтээлийн оргил болж, түүнийг олон түмэнд хамгийн их таниулж, МУГЖ хэмээх эрхэм алдар хүртэхэд нь хамгийн их нөлөөлсөн дуу бол “Амьдралаа, би чамд хайртай” хэмээх дуу хэмээн ам бардам ярьдаг юм билээ. “Амьдралаа, би чамд хайртай” гэх дуу гарсан цагаасаа хойш олон хүнд таалагдаж, хит болж, өнөөдрийг хүртэл нийтийн шилдэг дуунаас гараагүй үнэн.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр иргэд нийгэм, эдийн засгийн хямралтай нүүр тулж, сэтгэл зүй таагүй, гонсгор байх цаг үед олон түмэнд сэтгэлийн эрч хүч бэлэглэж, бусдыг “цэнэглэж” байсан дуу бол яах аргагүй “Амьдралаа, би чамд хайртай” дуу байжээ.
Э.Бүрнээбаяр дуучиныг дуулж, олны хүртээл болгосон цагаас хойш үзэгч, сонсогчдод маш их таалагдаж, энэ дууг сонсох дуртай, баярлаж, талархсан, сэтгэл нь хөөрсөн, аливааг ухаарсан янзтай 300-400 захидал хүлээн авсан гэдэг. Үүнтэй холбоотой нэгэн жишээг дурдахад “Энэ дуу жилийн өмнө гарсан бол, би энд суухгүй байсан даа” хэмээн нэгэн хоригдлоос дуучин Э.Бүрнээбаярт захидал ирж байсан удаадтай гэдэг. Энэ дууны талаар МУГЖ Э.Бүрнээбаяр ярихдаа “Амьдралаа, би чамд хайртай” хэмээх дуу олон хүнд амьдралд итгэх итгэл, мөн чанар, ухаарал хайрласан. Үнэн үгтэй дуу учраас хүнд амархан хүрсэн санагддаг. Миний уран бүтээлийн оргил нь” гэсэн байдаг.
1992 онд Морин хуур наадамд “Амьдралаа, би чамд хайртай” дуугаар оролцож, үзэгчдийн тэргүүн шагнал хүртэж байв. Шагнал гардуулах мөчид хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин гурав тайзан дээр гарч ирээд баярлаж, бүжиглэсэн гэдэг. Тэгээд Э.Бүрнээбаяр дуучны хацар дээр хоёр талаас нь зэрэг үнсэхэд үзэгч олон инээж баясаад сүртэй байсан гэдэг. Гэтэл хөгжмийн зохиолч Ё.Сүхбаатар “Гурван жижигхэн хүн тайзан дээр гүйж, дуучин Э.Бүрнээбаярын хоёр хацар дээр нь зэрэг үнслээ гэж шоолсон биз” гээд инээлдсэн гэдэг.
Хүмүүс “Амьдралаа, би чамд хайртай” дууны тухай ярихдаа “Гурван жижигхэн хүний том дуу” гэж ярьдаг юм билээ. “Амьдралаа, би чамд хайртай” хэмээх дуу амьдралд хайртай, амьдрал үргэлжид мөнх байдаг тухай өгүүлжээ.
| Яруу найрагч Дан.Нямаа аавыгаа хөдөөлүүлчихээд буцаж явахдаа “Амьдралаа, би чамд хайртай” дууны шүлгийн санаагаа олжээ |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |