Эргэн сануулбал, нэгдүгээр сарын 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Тухайн үед уг том оврын автомашины тээвэрлэж явсан 60 тонн газтай ёмкос 40 метрийн алслалттай хүчтэй дэлбэрсэн.
Гэвч иргэд одоог хүртэл хохирлынхоо хэмжээг тодорхойлуулж чадахгүй, галын дүгнэлтээ хүлээсээр байгаа аж. Бид “Edu apart” оршин суугчдаас нөхцөлд байдал хэр байгаа талаар тодруулахад,
Оршин суугчид угтаа галын дүгнэлт 14-21 хоногийн дотор гарах хуулийн зохицуулалттай ч их хэмжээний эд зүйлийн үнэлгээ, орлогын эх үүсвэрийг тогтоож, батлахад хүндрэл гарч, удааширч байгаа. Сар шинийн баярын өмнө төрөөс түрээсийн байрны мөнгө олгосон. Гэвч хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэг, ажлаасаа хол амьдарч байгаа зэрэг хүндрэл их бий. Мөн байрныхаа бичиг баримтыг хөөцөлдөөд ажилдаа орж чадахгүй, санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна. Мөн ипотекийн зээл, хэрэглээний лизингүүд нь нэхэгдэж, хэцүүхэн өдрүүдийг өнгөрөөж буй талаараа ярьж байлаа.

Миний хувьд оршин суугчдаа төлөөлж холбогдох төрийн байгууллагатай харилцаж байгаа оршин суугчдын багт байгаа. Галын актаа бол авч болж байгаа. Гол нь хохирлын хэмжээ л тогтооход хугацаа их орж байна. Байрны үнэлгээг 14-21 хоногт гаргах байсан ч их хэмжээний эд зүйлийн хэмжээ, орлогын эх үүсвэрийг батлахад хүндрэл гарч, удааширч байгаа гэсэн хариуг өгөөд байгаа. Оршин суугчдаа төлөөлж буй багийнхан аль болох түргэн хугацаанд хийх шаардлагыг хүргүүлсээр байгаа. Сүүлд гуравдугаар сарын 15-нд галын дүгнэлт гарна гэж байсан ч ойролцоогоор дөрөвдүгээр сар хүргэж магадгүй гэх хариуг өгөөд байгаа.
Оршин суугчид маань өөрсдийн амьдарч байсан байрныхаа мкв-тай тэнцүүлж, төрөөс түрээсийн мөнгө сарын 1-3.5 сая төгрөгийн хооронд бодуулж, есөн сараар нь авсан. Түрээсийн байрны үнэ байршил болон тавилгатай эсэхээ хамаараад өөр байгаа учир төрөөс өгсөн мөнгөндөө тааруулж байраа сонгосон байх.
Манай гэр бүлийн хувьд нэлээн хол зайд арай гэж л нэг байр олж орлоо. Хэдий гудамжинд гараагүй түрээсийн байранд байгаа ч нэг л тухгүй айлд байгаа юм шиг санагдах юм. Галд машин маань өртсөн болохоор хүүхдээ зөөхөд хүндрэлтэй л байна. Гал гарсан өдөр хүүхэд маань айгаад, нэг хэсэг л цочролын байдалтай байсан. Тэгээд хичээлдээ яваад, арай дээрдлээ. Эхнэр бид хоёр ажилдаа орж чадаагүй л явна. Манайх байраа ипотекийн зээлээр авсан байсан. Даатгалын хугацаагаа сунгаж чадаагүй байтал ийм зүйл болчихлоо. Насаараа хөдөлмөрлөж босгосон хөрөнгөө алдаад, өмссөн хувцастайгаа гарсан бидэнд санхүүгийн дарамт их байна. Ямартай ч бид зээл авсанд банкандаа түр хугацаанд ипотекийн зээлийн төлөлтийг зогсоож өгөх хүсэлт гаргаж байгаа.

Дэлбэрэлт болсноос хойш буудалд амьдарч байгаад, цагаан сарын өмнө түрээсийн байранд орсон. Би хүүхдээ сургуульд зөөгөөд, нөхөр маань ажлаа хийж байгаа. Хүүхдийнхээ сургуулиас хол түрээсийн байранд орсон дээрээс нь галд машин шатсан болохоор өглөө автобусаар хүргэж өгч байгаа. Тэгээд тарах цагийг нь хүлээж байгаад, аваад харих гэсээр орой болдог доо. Манай хүүхэд “Гэртээ харимаар байна, хуучин өрөөгөө санаж байна. Олон цаг түгжирч, автобусаар явахаар ядарч байна” гээд байгаа. Одоо тэгээд яалтай ч билээ галын дүгнэлтээ хүлээгээд, хэзээ амьдрал хэвэндээ орохыг мэдэхгүй хүндхэн өдрүүдийг л өнгөрөөж байна.
“Байр, машин янзалж, хохирол барагдуулж өгнө” л гэсэн хэзээ ч тэр нь шийдэгдэх юм бүү мэд. Буруутай этгээдийг хэзээ тогтоож, шүүх хурал нь дуусаж, бид хохирлоо барагдуулах юм. Ингэж бодохоор л бачимдаад байна. Гурван өрөө сайхан байртай байсан бараг юу ч үлдээгүй. Бүтэн үлдсэн эд зүйлээ зарж, хэдэн төгрөг болгоё гэж бодсон чинь хүн авахын аргагүй болсон байна лээ. Төрөөс өгсөн түрээсийн мөнгө нь хаанаа ч хүрэхгүй байна шүү дээ. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулахын тулд ном, дэвтэр, хувцас гээд бүх л зүйлийг нь шинээр авч өглөө. Үнэндээ мөнгөндөө тааруулж, байр түрээслээд өчнөөн өр зээлтэй, сэтгэл зүйн хүнд байдалтай галзуурах ч багадахаар амьдарч байна. Тэглээ гээд яалтай ч билээ, мэдэхгүй юм.
(1).jpg)
| ГАЛД ӨРТСӨН БАЙРНЫ ОРШИН СУУГЧИД: БИД ГАЛЫН ДҮГНЭЛТ ХҮЛЭЭГЭЭД, ТҮРЭЭСИЙН БАЙРАНД ӨЧ ӨЧНӨӨН ӨР ЗЭЭЛТЭЙ БОЛЧИХООД, ҮНЭНДЭЭ ГАЛЗУУРАХ Ч БАГАДАХААР АМЬДАРЧ БАЙНА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |