• Өнөөдөр 2025-05-18

Эрээн хотод коронавирусийн халдвар нэмж бүртгэгдэхгүй бол хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ

2021-11-11,   384

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас тус хотын зургаан хороолол, хатуу хөл хориотой байсан 84 бүсийн хяналтын дэглэмийг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн сулруулж байгаагаа зарлажээ. Ингэснээр дүүрэг, бүсийн иргэд гэрээсээ гарах, тухайн дүүрэг, бүсийн нутаг дэвсгэрт зорчих боломжтой болсон байна.
 
Дээрх бүсэд хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байх хугацаанд иргэд гэрээсээ гарах боломжгүй байсан тул тэдний хоол хүнсийг гэрийн үүдэнд нь хүргэж өгдөг байсан аж. Өдгөө Эрээн хотын хэмжээнд хөл хорионы дэглэм хэвээр үйлчилж, дэлгүүр үйлчилгээний газрууд хаалттай хэвээр байна.
 
Тус хотод коронавирусийн тохиолдол дахин бүртгэгдэхгүй бол 14 хоногийн дараа хотын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний дараа Эрээн боомтын авто замын үйл ажиллагааг сэргээх байна.
 
 
 
Эх сурвалж: ГХЯ

Эрээн хотод коронавирусийн халдвар нэмж бүртгэгдэхгүй бол хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188