• Өнөөдөр 2026-06-27

Элчин сайд Г.Хулан Вьетнамын Дак Лак мужид ажиллав

     Элчин сайд Г.Хулан 2026 оны зурга дугаар сарын 26-ны өдөр Вьетнамын Дак Лак мужид ажиллаж, тус мужийн Ардын зөвлөлийн дэд дарга Дао Ми-тэй уулзав. Уулзалтаар Дак Лак муж нь Вьетнамын кофе үйлдвэрлэлийн төв, олон үндэстэн ястны өвөрмөц соёл, байгалийн өв, экологийн аялал жуулчлалаараа улсдаа төдийгүй олон улсад танигдсан бүс нутаг болохыг Элчин сайд  дурдав.  Мөн орон нутгийн харилцаа, түүний дотор Орхон аймаг болон Дак Лак муж хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа, бизнес эрхлэгчдийн хооронд хэлхээ холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар ярилцав.

     Энэ үеэр Элчин сайд Г.Хулан Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаярын мэндчилгээг уламжилж, ирэх  долдугаар сарын 23–25-ны өдрүүдэд болох Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярын арга хэмжээний урилгыг гардуулав. Вьетнамын тал урилгыг талархан хүлээн авч, ойн баярт албан ёсны төлөөлөгчдөө оролцуулахаа илэрхийлэв.

    Ардын зөвлөлийн дэд дарга Дао Ми тус улсад хэрэгжүүлсэн засаг, захиргааны шинэчлэлийн хүрээнд Дак Лак, Фу Иен мужуудыг нэгтгэснээр газар нутаг, хүн амын тоо хэмжээ нэмэгдэж, хөрөнгө оруулалт, бизнесийн шинэ боломжууд нээгдэж буйг тэмдэглээд Монголын аж ахуйн нэгжүүдийг тус мужийн зах зээлийг судалж, өргөнөөр оролцохыг урив.  “Орхон аймаг, Дак Лак мужийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2024 онд байгуулсан.


 

 


Элчин сайд Г.Хулан Вьетнамын Дак Лак мужид ажиллав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188