-Манай уншигчдад өөрийгөө танилцуулах уу?
-Намайг Баярцогтын Билгүүн гэдэг. Монгол Улсын Консерваторыг бакалаврын зэрэгтэйгээр 2017 онд, АНУ-ын Охайо мужийн Оберлинг Консерваторыг 2021 онд төгссөн. Одоо “Fantasia” студийн уран бүтээлчээр ажиллаж байна.
-Яагаад хийл хөгжмөөр хичээллэх болсон юм бэ?
-“Disney” анимейшны ард үргэлж сонгодог оркестрын ая тоглогддог. Үзэж байхдаа аяыг нь сонссоор байгаад сонгодог хөгжимд дуртай болсон. Сонгодог хөгжмийн зэмсгүүд дундаас хийлийг сонгосон шалтгаан нь хамгийн тансаг дуугардаг учраас мөн оркестр тоглож байх үед хийлчид нүүрэн эгнээнд суудаг юм. Хүүхэд байхдаа хүн бүрд харагдахыг хүссэн байх.
-Анх хийл тоглож сурах ямар байсан бэ?
-Бусад хөгжмийн зэмсгээс утсан хөгжмийн зэмсэг сурахад хамгийн хэцүү нь. Жишээ нь, төгөлдөр хуурын товчлуур бүр ямар нот гаргах нь тодорхой байдаг. Гэтэл утсан хөгжмийн зэмсэг тоглохын тулд хурууны мэдрэмж хамгийн чухал. Ямар өнгө гаргах нь хөгжимчнөөс шалтгаална. Хурууны мэдрэмж чухал байдаг учраас анх тоглоход сайхан ая эгшиглээгүй. Гэхдээ сайн багш, үргэлж дэмждэг гэр бүлийнхээ ачаар тоглож сурсан. Олон улсын тэмцээнд есөн настайдаа оролцож, тэр тайзан дээр анхны бүрэн хэмжээний аяа тоглож байлаа.
 • Instagram photos and videos.png)
-Оюутан байхдаа анхны бие даасан тоглолтоо хийж байсан юм билээ. Тус тоглолтын талаар ярихгүй юү?
-Хөгжимчнөөр сурдаг хүүхдүүд багаасаа тоглолтод оролцож, тайзан дээр гарч сурсан байдаг. Анхны бие даасан тоглолтоо Дуурь бүжгийн эрдмийн театрт “Чайковскийн үдэш” нэртэйгээр хийж байлаа. Анхны тоглолт бол нэлээн том даваа байсан. Тоглолтын турш би тайзан дээр байх ёстой. Бараг хоёр цагийн турш тасралтгүй хөгжимдөх амаргүй юм билээ. Гэхдээ өөрийнхөө дуртай бүх хөгжмийг тоглосон учраас сайхан байсан.
-“Degi 22” тоглолт дээр анх удаа поп ая болон дууны ковер хийсэн гэсэн. Сонгодог хөгжмөөс өөр ая хийлээр тоглох ямар байсан бэ?
-Хийл хөгжмөөр ямар ч аялгуу гаргаж болно. Цахилгаан хийлээр гитарын ая гаргах боломжтой. Поп ая тоглох нь сонгодог хөгжим тоглохоос илүү амархан санагдсан. Сонгодог хөгжмийн тоглолтод оролцоход бүх зүйл нь тогтсон дүрэм, ёс журамтай. Зогсох газартаа зогсоно, тайзан дээр илүү хөдөлгөөн хийж болохгүй. Гэтэл “Degi 22” тоглолтод поп, цоглог хөгжим тоглож байгаа учраас үзэгчдийг өөртөө татаж, тэр цоглог аяыг биеэрээ илэрхийлэх хэрэгтэй болсон. Энэ нь шинэлэг бөгөөд намайг сорьсон үйл явдал байсан даа.
-Сонгодог хөгжим тоглож сурах гэж байгаа хүүхдүүд болон эцэг, эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хүн бүр сонгодог хөгжимчин болох албагүй ч энэ урлагийн талаар мэддэг, гоо зүйн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Энэ нь тухайн хүүхдийн суурь хүмүүжилд асар эерэг нөлөөлдөг. Хүүхэд хэрэв сонгодог хөгжимд сонирхолтой л байвал дэмжих хэрэгтэй. Манай “Fantasia” студи хүмүүст хөгжмийн боловсрол олгоход анхаарч ажиллаж байгаа.
-Хөгжим тоглож байх үедээ юу мэдэрдэг вэ?
-Би их дотогшоо, мэдрэмжээ төдийлөн илэрхийлж чаддаггүй төрлийн хүн. Хийлээр илэрхийлж чадаагүй мэдрэмжээ гаргадаг. Тэр утгаараа миний биеийн салшгүй нэг хэсэг. Мэдрэмжээ хүмүүст хүргэнэ гэдэг сайхан шүү дээ.

-Байнгын бэлтгэлтэй байдаг уу. Өдөрт хэдэн цагийг хийлтэйгээ өнгөрүүлдэг вэ?
-Америкийн Нэгдсэн Улсад сурч байхад манай мэргэжлийн багш “Хэтэрхий их давталт үр дүнгүй байдаг. Өдрийн хичээлээс гадна хөгжимчний хувийн бэлтгэл таван цагаас хэтрэх хэрэггүй. Учир нь, таваас илүү цаг бэлтгэл хийвэл тархи ядарч, хийсэн бэлтгэлүүд чинь зүгээр л механик давталтууд болно. Тархиндаа юу ч хүлээж авахгүй, зөвхөн гар л хөдөлнө” гэж хэлдэг байсан юм. Бидний мэргэжил гаднаас нь харвал гоё хувцастай тайзан дээр гараад хэдхэн минут хөгжим тоглоод болчихож байгаа юм шиг харагдаж болох ч цаана нь асар удаан хугацааны бэлтгэл, хүч хөдөлмөр байдаг.
-Билгүүн ямар үед өөртөө хамгийн итгэлтэй байдаг вэ?
-Тайзан дээр хийл тоглож байхдаа өөртөө хамгийн итгэлтэй байдаг. Билгүүнийг илэрхийлдэг зүйл нь хийл. Хийл бол миний нэртэй үргэлж хамт байж, намайг тодорхойлдог зүйл.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Хөгжимчин хүнд оргил гэж үгүй. Тиймээс үргэлжлүүлэн сурах зүйл олон байна. Дэлхийн алдартай тайзан дээр тоглохыг хүсдэггүй хийлч, уран бүтээлч байдаггүй байх.
| Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон |
|
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
Хими, биологи, цацраг, цөмийн аюулын үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлнэ
2026-09-22 09:17:59
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ
2026-09-22 07:28:00
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
2026-09-22 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |