НҮБ-ын ЕНБД-ын орлогч хатагтай Амина Ж.Мохаммед Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй нарны эрчим хүчний халаалтын төсөлд хамрагдсан айл өрхөөр зочилж, төслийн хэрэгжилт, үр дүнтэй танилцав. Төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхийн нүүрсэнд суурилсан халаалтыг нарны цахилгаан үүсгүүр, эрчим хүч хуримтлуулах батарей, цахилгаан халаагуур, ухаалаг мэдрэгч, дулаан хуримтлуулах төхөөрөмжийг үзэж сонирхов.

Монгол Улс мэргээгдэх эрчим хүчний цогц шийдлээр үе шаттайгаар орлуулж байгаа бөгөөд энэхүү төсөл нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэрийн нэг болох гэр хорооллын нүүрсний хэрэглээг бууруулах, өрхийн эрчим хүчний зардлыг хэмнэх, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэж байна. Хатагтай Амина Ж.Мохаммед төсөлд хамрагдсан гэр бүлийн төлөөлөлтэй уулзалт хийж, төсөл өрхийн эрчим хүчний хэрэглээ, зардал, амьдрах орчин нөхцөлд үзүүлж буй бодит үр нөлөөний талаар санал солилцов.
НҮБХХ нь 2024 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Улаанбаатар, Эрдэнэт хотын 68 өрхийг төсөлд хамруулсан байна. 2025 онд Чингэлтэй дүүргийн 80 өрхийг нэмж хамруулаад байгаа аж. Уг төсөл нь Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн зорилт болон “100,000 нарны гэр” санаачилгатай уялдаж байгаа ба 2035 он гэхэд гэр хорооллын 100 мянган өрхийг нарны эрчим хүч, халаалт, эрчим хүч хуримтлуулах нэгдсэн шийдэлд шилжихэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
| НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |