Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн НҮБ-ын ЕНБД-ын орлогч хатагтай Амина Ж.Мохаммед-тай уулзалт хийв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой тохиож буй энэ 2026 онд НҮБ-ын ЕНБД-ын орлогч Монгол Улсад айлчилж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд оролцож буйд талархал илэрхийлж, түүний энэхүү айлчлал нь Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Уулзалтын үеэр талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд газрын доройтол, цөлжилт, ган, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, санхүүжилтийн асуудлыг олон улсын түвшинд урагшлуулах, хурлын үр дүнг Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт болон хөгжлийн хамтын ажиллагаатай уялдуулах талаар санал солилцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг даргалах хугацаанд хурлын шийдвэр, санаачилгын хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх, НҮБ-ын холбогдох байгууллага, хөтөлбөрүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт, нөөцийн дайчилгааг нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч байгааг онцлов.
Түүнчлэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх, сайн туршлага солилцох, хамтарсан санаачилгыг дэмжих чиглэлээр Монгол Улсаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид НҮБ-тай энэ чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
| Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |