• Өнөөдөр 2026-08-24

Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ

      Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил (IYRP 2026)-ийн хүрээнд бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар олон улсын өндөр төвшний хурлыг  Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгууллаа. Хуралд уг чиглэлээр ажилладаг 20 гаруй олон улсын байгууллагын 150-иад төлөөлөгчид оролцов.  
 
    Дэлхийн хэмжээнд хуримтлагдсан мэдлэг, туршлага, тэр дундаа Монгол орны бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэг, туршлагаас суралцан, энэхүү хурлаар ландшафтыг хэрхэн хамгаалах, тогтвортой менежмент хэрэгжүүлэх, нөхөн сэргээх боломж, арга замыг хэлэлцлээ. Үүний зэрэгцээ биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг дэмжих, хөрсийг сайжруулах, байгальд ээлтэй хүнсний тогтолцоог хөгжүүлэх асуудлуудад хуралд оролцогчид анхаарлаа хандуулж нэгдсэн зөвлөмж гаргах ажээ.
 
   Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар энэ хурлын үеэр цөлжилтийг бууруулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцууллаа.  Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нутгийн иргэдтэй хамтран сүүлийн 20 жилд 144 булгийн эхийг хашиж хамгаалсан төдийгүй 6 цөөрөм байгуулаад байна. Ингэснээр  хашсан булгуудын 70 гаруй хувийнх нь  усны ундарга нэмэгдэж, ус намгархаг газрын 62.7 га талбайг хамгаалжээ. 
 
Мөн Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалсан байна. 

Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188