НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17”-гийн хүрээнд “Газар нутгаа сэргээн, итгэл найдварыг сэргээхэд шашнуудын үзэл санаа, хандлага” сэдэвт Шашин хоорондын хэлэлцүүлэг боллоо. Олон улсын бахайн нийгэмлэг болон бусад шашны байгууллагууд хамтран “Брахма кумарис бясалгалын төв”-ийн санаачлагыг дэмжин Зүүн хүрээ Дашчойлин хийдэд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд хиндү, буддын, христ, ислам, бахай шүтлэг зэрэг Монголд үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагууд, шашин судлаачид, хувь сүсэгтнүүд болон “UNCCD COP17”-д оролцож буй олон орны төлөөлөл болсон 100 гаруй хүн оролцлоо.
Үйл ажиллагааг нээж НҮБ-ийн Монгол дахь суурин зохицуулагч Яап Ван Хиердэн үг хэлсэн бөгөөд тэрээр байгаль дэлхийгээ хамгаалахад нийгмийг уриалж, итгэл найдварыг сэргээхэд шашнуудын хувь нэмэр байдгийг онцолсон юм. Түүний дараагаар зочдыг урьж Дашчойлон хийдийн Хамба лам Ч.Дамбажав үг хэлэв. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын дэргэдэх G20 Дэлхийн газрын санаачилгын шашин, итгэл үнэмшилийн бодлогыг хариуцсан зөвлөх Гопал Пател үг хэлж дараагаар нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Залуучуудын Кокусын Ази, Номхон далайн бүсийн зохицуулагч төлөөлөгч Чэхэк Билги залуучуудын дуу хоолой болон мэндчилгээ дэвшүүллээ.
Хэлэлцүүлэг нь Фижийн уугул иргэдээс гаралтай Таланоа хэлэлцүүлгийн хэлбэрээр явагдсан ба нийт оролцогчид Монгол, Англи, Орос хэлтэйгээр жижиг бүлгүүдэд хуваагдан өөрсдийн туршлага, үзэл санаа, үүрэг зорилгоо ярилцсан нь энэ удаагийн үйл ажиллагааны онцлог байлаа. Жижиг бүлгийн хэлэлцүүлгийн дараа багууд хэлэлцсэн зүйлсээ танилцуулж, бусад бүлэгтэй үзэл бодлоо солилцлоо. Эргэцүүллийн төгсгөлд “COP17”-д иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон цэнхэр бүсэд илтгэл тавьсан “Бахай анд Хюь Лок” сэтгэгдлээ хуваалцав. Мөн оролцогчид байгаль дэлхийдээ сайн сайхныг хүссэн хүсэл санаагаа "Итгэл Найдварын Мод" болгон өргөв.
Үйл ажиллагааны төгсгөлд эх дэлхий, байгаль орчныхоо төлөө буддын, христ, ислам, бахайн шашны төлөөллүүд мөргөл залбиралаа үйлдэж, “Брахма Кумарис төв”-өөс богино хэмжээний бясалгал хийлээ. Бидний үйл ажиллагааг дэмжин "Loving Hut" цагаан хоолны сүлжээ ресторан амтат хоолоороо оролцогчдыг дайлав. Тус хэлэлцүүлэг нь бүх оролцогчдыг өнөөгийн бидний байгаль орчны асуудлууд ямар түвшинд байгааг тунгаан хэлэлцэх, цаашлаад хувь хүн, шашны байгууллагууд зэрэг нийгмийн бүхий л оролцогчид дор бүрнээ болон хамтраад эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд юу хийж болох арга замаа эрэлхийлсэн өгөөжтэй, олон талт үзэл санааг шингээсэн хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.
| Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |