Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс 1973 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад элссэнээс хойш тус байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааг тууштай дэмжиж ирснийг онцолсон байна. Мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа ядуурлыг бууруулах, өлсгөлөнг зогсооход чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, санаачилгыг үргэлжлүүлэн дэмжиж, найдвартай, идэвхтэй түнш хэвээр байгааг тэмдэглэжээ.Түүнчлэн НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Др.Чю Дониугийн 2024 онд Монгол Улсад хийсэн айлчлал болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр НҮБ-ын ХХААБ-д зочилсон нь хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлж, шинэ түвшинд хүргэхэд чухал түлхэц болсныг онцолсон байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирлын орлогч Бет Бекдол “COP17” бага хурлыг зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газрын манлайлалд талархал илэрхийлж, бэлчээрийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхээ илэрхийлжээ. Мөн хил дамнасан малын халдварт өвчин, тэр дундаа шүлхий өвчинтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан. Энэхүү жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг НҮБ-ын хэмжээнд зохицуулах үндсэн үүргийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хүлээж байгаа бөгөөд Олон улсын жилийн Удирдах хороог Монгол Улс даргалж байна.

“COP17” болон “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” нь нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмж, ач холбогдлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн ойлголтыг урт хугацааны бодлого, хөрөнгө оруулалт, бодит үйл ажиллагаагаар баталгаажуулах чухал боломж болж байгааг талууд онцолжээ.
.jpg)

| МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |