Хотын дарга Б.Пүрэвдагва “Улаанбаатар хот “Хотын дарга нарын чуулга уулзалтыг” ирэх хоёр жилийн хугацаанд удирдан явуулах учраас бид дараагийн уулзалтаа Турк улсын Анкара хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь танай сайхан оронд дахин нэг удаа уулзан ярилцах таатай боломжийг бидэнд олгож байна. Азийн хотуудын уулзалт нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг уламжлалтай билээ. Бид энэхүү уулзалтыг Хотын дарга нарын уулзалттай хамтатган явуулж, цөлжилт болон газрын доройтлын асуудалд түлхүү анхааралд хандуулах бүрэн боломжтой. Иймд би ICLEI байгууллагад, тэр дундаа Сү Жү, Га Ли нарт нэгэн санал тавихыг хүсэж байна. Азийн хотуудад мод тарих үйл хэргийн хүрээнд харилцаа холбоо, хамтын ажиллагааны нэгдсэн сүлжээ бий болгохыг би ихэд хүсэж байгаа юм. Уг сүлжээ хот бүрийн хувьд үнэхээр өндөр үр өгөөжтэй байх болно. Өнөөдөр бидний нүүр тулж буй шороон шуурганы асуудал гэхэд л аль хэдийн бүс нутгийг хамарсан хүндрэл болж хувираад байна шүү дээ. Тиймээс хамтдаа мод тарих нь энэ мэт асуудлыг шийдвэрлэхэд чухал түлхэц болно. Хотын дарга нарын чуулга уулзалт нь бидэнд бусад түншүүдтэйгээ илүү өргөн хүрээнд хамтран ажиллах маш том боломжийг нээж өгч байгаа юм. Өчигдөр гэхэд л миний бие таван гэрээ, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Мөн өмнө дурдсанчлан, бид 250 сая ам.долларын ногоон санхүүжилт татан төвлөрүүлэхээр болсон. Түүнчлэн бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх, BYD компанийн шинэ технологи болох “Sky Shuttle” системийг нэвтрүүлэх зорилгоор тус компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Бид энэ төслийг аль болох богино хугацаанд, яаралтай эхлүүлэхийг хүсэж, хүлээж байна. Ингээд Сү Жү болон Га Ли та хоёртоо маш их баярлалаа. Энд хүрэлцэн ирж, цаг заваа гаргасанд болон COP17 хурлын хүрээн дэх Хотын дарга нарын чуулга уулзалтыг зохион байгуулахад, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид төслүүдийг хамтдаа хэрэгжүүлэх бидний хамтын ажиллагааны маш том амжилттай эхлэл байж чадлаа. Түүнчлэн бид бусад түншүүддээ ч олон олон шинэ боломжуудыг нээж өгөх үр дүнтэй үйл явдал боллоо” гэжээ.
| Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |