БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ингер Андерсентэй уулзлаа. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн гүйцэтгэх захирал Ингер Андерсен, Экосистемийн хэлтсийн орлогч захирал Дорин Робинсон нартай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, “COP17” хурлын үр дүнгийн хэрэгжилтийг хангах, олон улсын түншлэлийг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Ингер Андерсен “COP17”-гийн хүрээнд Африк болон бусад бүс нутгийн улс орнуудад тулгамдаж буй газрын доройтол, гангийн эрсдэлийн асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэж, байгаль орчны санхүүжилтийг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцолсон юм. Мөн “UNEP” болон Монгол Улсын Засгийн газар хамтран малын халдварт өвчний тархалтыг судалж, голомтыг бууруулахад чиглэсэн хоёр сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болсныг албан ёсоор мэдээллээ.
Сайд Ц.Сандаг-Очир Монгол Улс болон “UNEP”-ийн хамтын ажиллагаа 1970-аад оноос хойш үр өгөөжтэй хөгжиж ирснийг онцолж, цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол Улс “UNEP” болон олон улсын түншүүдтэй хамтран Их говийн дархан цаазат газрын хөгжлийн суурийг тавьж, дэлхийн ач холбогдол бүхий экосистем, ховор амьтдын амьдрах орчныг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Үүнээс гадна цаатан иргэдийн амьжиргааг дэмжих, хүлэрт намгийн экосистемийг хамгаалах, аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах, химийн бохирдлын үнэлгээний чадавхыг бэхжүүлэх зэрэг олон чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирсэн юм.
Уулзалтын үеэр сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсын санаачлан боловсруулсан “Тал хээрийн үйл ажиллагааны хөтөлбөр” (Steppe Action Agenda) болон түүний хүрээнд хэрэгжүүлэх Бэлчээр, Ус, Байгальд суурилсан шийдлийн олон улсын санаачилгуудыг урагшлуулахад “UNEP”-тэй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Талууд мөн дэлхий дахинд өсөн нэмэгдэж буй гангийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бодит ахиц гаргах, “COP17”-гийн хэлэлцээний үр дүнд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн 2030 оноос хойших “UNCCD”-ийн стратегийн чиглэлийг тодорхойлох бодлогын баримт бичиг боловсруулах асуудлаар хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.
| Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |