Монгол Улсын Засгийн газар болон олон улсын санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргалаа. НҮБ-ын “СОР17”-гийн талуудын бага хурлын хүрээнд дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө”-ний зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах хоёр чухал алхмыг өчигдөр эхлүүллээ. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Сангийн дэд сайд Хулан, Европын Хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Гелсомина Виглиотти, Дэлхийн банк группийн “Planet” буюу байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуй, усны асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Гуанже Чен, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёните болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Засгийн газар болон Европын Хөрөнгө оруулалтын банк хооронд 200 хүртэлх сая еврогийн санхүүжилтийн “Эрмэлзлийн бичиг” байгууллаа. Ингэснээр техник, мэргэжлийн дэмжлэгт 20 сая еврогийн буцалтгүй тусламж, 100 хүртэл сая евроги Европын хөрөнгө оруулалтын банкны нэн хөнгөлөлттэй зээлийг гаргаж, бусад эх үүсвэрээс нэмэлт хөрөнгө татахаар ажиллаж байна. Энэ хөрөнгө оруулалт ой модоо хамгаалах, доройтсон газраа нөхөн сэргээхээс гадна орон нутагт бизнес хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банк групп хоорондын “Тогтвортой эдийн засаг ба газрын эдийн засаг менежмент”-ийн (SMILE) хөтөлбөр хэрэгжүүлэхээр үзэглэлээ. Энэ хүрээнд 100 сая ам.долларын холимог санхүүжилт бүрдүүлж, газар нутгаа зөв зохистой ашиглах байгалиа хамгаалах, орон нутгийн эдийн засгийг хөгжлийг хамтат нь дэмжихэд чиглэнэ. Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын зохион байгуулагч орны хувьд “Тал хээрийн төлөвлөгөө” буюу “Steppe Action Agenda”-г дэвшүүлж байна.
Энэ төлөвлөгөөний хүрээнд бэлчээрийн тогтвортой менежмент, ус ба газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц гэсэн гурван чиглэлээр санаачилга дэвшүүлж байна. Эдгээр санаачилгын нэгдсэн зорилго нь шинжлэх ухаанд суурилсан бодлого болон бодит шийдлийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, төслийн багцыг хэрэгжүүлэхэд орших болно. Европын хөрөнгө оруулалтын банк болон Дэлхийн банк групп нь Монгол Улстай энэхүү зорилгын хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөж буй нь энэ юм. Тухайлбал, Дэлхийн банк групптэй хамтран хэрэгжүүлэх “SMILE” хөтөлбөр нь газрын доройтлыг бууруулах, байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, байгальд суурилсан шийдлийг хөгжүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ногоон өртгийн сүлжээ, тогтвортой ажлын байрыг дэмжих урт хугацааны цогц үйл ажиллагаа юм.
Тус хөтөлбөр нь “Тал хээрийн төлөвлөгөө”-ний зорилтуудтай уялдаж, бодлого болон олон улсын үүрэг амлалтуудыг бодитоор хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах бүрэн боломжтой. Мөн Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд дэвшүүлж буй ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх зорилтуудтай нийцэж байгаагаараа онцлогтой. Өчигдөр эхлүүлсэн эдгээр хамтын ажиллагаа нь Монгол Улс болон олон улсын санхүүгийн байгууллагуудын түншлэлийг бэхжүүлж, тогтвортой хөгжил, байгаль орчин хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг дэмжих чухал алхам болох юм. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилтийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсийг дэмжиж буй Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк групп, Европын холбоо болон нийт түнш байгууллагууддаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
| Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |