Уулзалтаар, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын хөрөнгө оруулалтын гэрээгээр хэрэгжиж буй “Зөөвч-Овоо” төслийн явцын талаар санал солилцов. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр энэхүү төсөл нь Монгол Улсын уул уурхайн салбарт хэрэгжиж буй хамгийн том гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын төслүүдийн нэг гэдгийг онцоллоо. Эдийн засгийн үр өгөөжөөс гадна өндөр технологи, хүний нөөцийн чадавх, байгаль орчны хариуцлагатай менежмент болон олон улсын шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулах стратегийн ач холбогдолтой төсөл гэж үзэж, төлөвлөсөн хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхийн тулд талуудын идэвхтэй хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нээлттэй харилцаа чухал гэдгийг дурдлаа.
“Орано" группийн Уул уурхайн бизнесийн асуудал хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Завиер Сэйнт Мартин Тиллет "Зөөвч-Овоо төсөл Орано группт төдийгүй Франц улсад чухал ач холбогдолтой тул өндөр үүрэг хүлээж, сайтар анхаарч ажиллаж байна. Бадрах Энержи компани өдгөө 300 гаруй ажилтантай болж өргөжсөн. Удирдлагын түвшинд ажиллах монгол залуус Франц улсад туршилтаар ажиллаж эхэлсэн. Барилгын талбай дахь ажлууд урагштай явж байгаа тул гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой" гэдгээ илэрхийлэв.
Мөн туршилтын экспорт хийх бэлтгэл хангагдаж байгаа бөгөөд цацраг идэвхт ашигт малтмалын экспортын тусгай зөвшөөрлийг ямар байгууллагаас авах асуудал одоо хүртэл хууль эрхзүйн хувьд тодорхойгүй байгаа тул шийдвэрлэж өгөх хүсэлтээ Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт уламжиллаа. "Хаврын чуулганаар батлагдсан Бизнесийн эрх чөлөөний хуулиар тусгай зөвшөөрлийн процессыг хялбарчлан цахимжуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан 40 гаруй хуулийн хориг саад, хууль бус шаардлагууд цуцлагдсан тул холбогдох шийдэлд хүргэнэ" гэдгээ Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр илэрхийллээ.
Түүнчлэн хоёр тал хараат бус лаборатори байгуулах асуудлыг хөндөж, санал солилцлоо.
"Зөөвч-Овоо" төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, улсын төсөвт урт хугацааны тогтвортой орлого бүрдүүлэх зэрэг олон талын үр өгөөжийг бий болгох юм.
| “ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |