Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Ш.Каваүчи “Азийн Тийболын холбоо”-ны ТУЗ-ын даргаар сонгогдсонтой холбогдуулан наймдугаар сарын 21-ний өдөр хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Ерөнхий консул А.Дэлгэрмаа Монгол Улс болон Шикокү бүс, түүний дотор Токүшима муж хоорондын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийлэв.
.jpg)
Манай хоёр улсын ирээдүй, хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуучуудын солилцоог өргөжүүлэх, соёл, боловсрол, биеийн тамир спортын зэрэг өргөн хүрээний салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал байгаа билээ. Токүшима дахь Монгол Улсын өргөмжит консул Каваүчи Широ идэвх санаачилгатай, тууштай ажиллаж, бодит хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болно. Тус ойн хүрээнд манай хоёр улсын харилцааны “тулгын чулуу” болсон ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөл, орон нутаг хоорондын харилцаа хамтын ажиллагаа улам бэхжүүлнэ. Хоёр орны хүүхэд залуучуудын солилцоог улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө Токүшима мужтай нягт хамтран ажиллахын төлөө буйгаа тэмдэглэв.

Хүндэтгэлийн арга хэмжээнд “Хүн театр”-ын уран бүтээлчид оролцож, Монголын бүжгийн урлагийг сурталчлав. Тус театрын уран бүтээлчид Токүшима мужийн алдарт “Ава Одори” бүжгийн “ТАССҮЙРЭН” хамтлагийн салбар “ХҮНРЭН” хамтлагийг байгуулаад буй. “Tийболын 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн” Токүшима мужийн Анан хотод наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн зургаан багийн 66 тамирчин өрсөлдөж байна.
| Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |