Өмнийн говийн нам гүмийг эвдэж, их бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна, Оюу толгойн уурхайд. Том оврын авто машинууд нааш цааш сүлжилдэн, говийн тэнгэрт тоос хадаан дахиж, улбар шар өнгийн хувцсаар ижилсэн, цагаан, ногоон өнгийн дуулгатнууд чөлөө завгүй холхино. Монгол Улсын хоёр дахь “саалийн үнээ” гэгдэх Оюу толгойн уурхайд хоногийн 24 цаг тасралтгүй ажил, амьдрал өрнөж, хэдэн мянган залуус улсынхаа эдийн засагт салхи сэвэлзүүлэхээр яралзтал ажиллаж байлаа.

Аюулгүй ажиллагааны байдлыг хангах дүрэм журмаа мөрдөж эхлэхээс л уурхайн ажил эхэлдэг юм байна. Тэдэнд аюулгүй ажиллагааны дүрмээс гадна цаг баримтлах нь ажлын даалгаврын эхлэл аж. Өглөөний ээлжийн ажил 08:00 цагаас эхэлнэ. Нар мандахаас өмнө босож, ажилдаа гарах бэлтгэлээ хангаад, амралтын кэмпээс тусгайлан гаргасан явган хүний замаар алхсаар, зарим нь хуваарьт автобусанд сууж, Мазаалай цайны газарт өглөөний цайгаа ууснаар цайны газраас чиглэл, чиглэлийнхээ автобусанд суун, тус тусынхаа ажилд гарна. Оюутолгойн уурхайн нийт 20 мянган гаруй ажилтантай. Нийт ажилчдын 97 хувь нь монгол ажилтан байна.
ГАЗАР ДООР БҮТЭЭСЭН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Оюутолгойн уурхайчдын баярын өдөр 2023 оны гуравдугаар сарын 13-нд тохиолоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар, Оюутолгой компанийн хөрөнгө оруулагч талд болох Рио Тинто компанитай олон удаагийн яриа, хэлэлцээр хийсний үр дүнд тус уурхайд гүний олборлолт эхлүүлэхээр болж, энэ өдөр албан ёсны нээлтээ хийж байна. Угтаа бол зэсийн баяжмалаараа дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг Оюутолгойн уурхай бүрэн хүчин чадлаар нь ажиллах нөхцөл бүрдэж байгаа гэсэн үг. Ингэснээр Оюутолгойн уурхайн “үүцээ” задалж, газрын гүний 1300 метрээс олборлолт хийхэд бэлэн болжээ.
Шар өнгийн, зузаан ултай гутал, цацруулагчтай улаан, ногоон өнгийн хантааз, гурван янзаар асдаг гэрэлтэй, байршил тогтоогч суулгасан, угаар мэдрэгчтэй хамгаалалтын дуулга, нүдний шил, тусгай зориулалтын бээлий зэргийг бүрэн өмссөний дараа хамгаалах бүс зүүж, 30 минут хүчилтөрөгчөөр хангах бортого бүсэндээ зүүнэ.
Улмаар хүн тус бүрд бүртгэлийн хоёр үнэмлэх өгч, нэгээр нь уурхайн гүн рүү нэвтэрдэг бол нөгөөг нь уурхайн ханийн самбарт байрлуулж үлдээнэ. Үлдээсэн үнэмлэхээр нь уурхайн гүнд орж, гарснаа мэдэгддэг аж. Уурхайд орсон л бол хамгаалалтын малгай, хантаазаа, нүдний шилээ тайлахгүй байхыг байнга сануулах аж.

Уурхайд орох хүмүүсийг баг болгон хуваагаад тус бүрд нь хөтчөөр ахлуулан урт нарийн хонгилоор явсаар төмөр хашлагатай, 150 хүний багтаамжтай лифтэнд суулаа. Уг лифтээр 1250 метр гүний уурхай руу нэвтэрч, уурхайн гүнд орно. Лифтээр 40 тонн хүртэлх ачаа тээвэрлэх боломжтой бөгөөд ийм хэмжээний автомашиныг ч доошоо буулгах боломжтой юм байна. Лифт доошилмогц онгоцонд суусан мэт хүнгэнэсэн дуу гарч, салхи сэвэлзэх шиг мэдрэмж төрнө. Уурхайн гүнд хүмүүсийг ажиллах боломжоор хангахын тулд хүчилтөрөгчөөр хангах таван босоо ам байгуулсан учир салхилж буй мэт мэдрэгддэг гэнэ. Таван босоо амын нэгээр нь нүүрсхүчлийн хий ялгаруулдаг. Ингэснээр газрын гүнд хүн ажиллах, “амьдрах” орчин бүрэн бүрдэж байна. Мөн ус, цахилгаан дамжуулах бүх дэд бүтцийг босоо ам гэгдэх хоолойгоор шийджээ.
БЛОКЧЛОХ ТЕХНОЛОГИОР ХҮДЭР ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ ЗЭСИЙН БАЯЖМАЛ БИЙ БОЛОХ ҮЙЛ ЯВЦ
Лифт 4-5 минутын дараа уурхайн гүнд ирж, лифтнээс буумагц зургаан хүний суудал бүхий тусгай зориулалтын жижиг автобус биднийг угтлаа. Автобус хонгилоор жигд хурдаар хөдөлж, зорьсон газарт хүргэх аж.

Оюутолгойн гүний уурхай 1.3 км-ийн өндөртэй бол хөндлөн малталтаараа 203 км урттай. Үндсэндээ бол газар дор 203 км, нүсэр том хонгил бий болгосон байв. Тас харанхуй уурхайн гүнд дуулганд тогтоосон бүдэг гэрэл харанхуйг гэрэлтүүлж, хонгил дунд сүлжих автобуснуудын гэрэл л уурхайг “өнгө” оруулна.
Уурхайн гүнд ормогц ойр ойрхон урт нарийн хонгил гаргасан байх ба нэг хонгил нь ойролцоогоор 5.5 метр өндөртэй, таван метрийн өргөнтэй. Үндсэндээ энэ хонгилуудаар хүдрийн олборлолт хийх том оврын автомашинууд чөлөөтэй гарч, орох асар том байгууламж бий болгосон байв. Өөрөөр хэлбэл, сараалжин төмөрлөг бүхий торнуудыг бетоноор хүчтгэн бэхэлж, 3-14 метр урттай шрүппээр сараалжийг тогтоосон учир ямар ч нурах аюулгүй болгожээ Инженерчлэлийн аргаар бэхэлгээ хийсэн учир хонгилоор явахад чулуу, шороо унах эрсдэлгүй.
.jpg)
Ажил өрнөж байх хугацаанд энэ хонгилуудаар чөлөө завгүй машин холхиж, замд нь саад учрахаас сэргийлж, хонгилын уулзвар бүр дээр тус бүр зохицуулагч зогсдог юм байна. Харин биднийг очих үеэр аюулгүй байдлыг хангаж, уурхайн олборлолтын үйл ажиллагааг түр зогсоосон байв. Уурхайн гүнд замын цагтаа шиг ногоон өнгийн хантааз өмссөн, улаан дохиур барьсан зохицуулагч нар гар даллан биднийг чиглүүллээ. Гүний уурхайд нийт 800 гаруй хүн хоёр ээлжээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, гүний уурхайд хоногийн 24 цаг тасралтгүй ажил үргэлжилж, уурхайд тэсэлгээ хийх, ээлж солигдох зэргээс бусад үед гүний уурхайн олборлолтын ажил тасралтгүй явагдах ёстой гэнэ.
203 км хөндлөн урттай гүний уурхайтай хэдхэн цагийн дотор бүрэн танилцах боломжгүй юм байна. Хонгил тус бүрд хоорондоо 5-10 метр орчим зайтай хүдрийн чулуулгууд нурсан байх ба эндээс ачигч машин асар том бутлагч машин руу чулуулгуудаа зөөдөг аж. Газрын гүн дэх хүдрийг бэхжүүлэхгүй байх үүднээс юүлүүр хэлбэртэй нуранги бүхий “хонгил” үүсгэсэн байх ба тэндээс ачилтын машинууд хүдрийг зөөж, дахин нуранги үүсгэх байдлаар олборлолт хийдэг байна.
Энэ талаар Оюутолгой ХХК-ийн хөндлөнгийн нэвтрэлтийн ахлах мэргэжилтэн Т.Намжилмаа “Оюу толгойн гүний уурхайд блокчлон олборлох аргачлалаар олборлолтыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, 21 ширхэг юүлүүр хэлбэртэй хүдэр буулгуурыг бий болгосон. 50 тоннын даацтай ачигч машинаар хүдрээ зөөж бутлуур руу хийдэг.
Манай анхдагч бутлуур ашиглалтад орчихсон. Энэ бутлуур 1.6 км орчим туузан дамжуургаар дамжиж, босоо амны хоёр хөнөг рүү чулуугаа хийж, хөнөгөөр дамжиж баяжуулах үйлдвэр рүү хүдрээ явуулж, зэсийн баяжмалаа гаргадаг. Гүний уурхайд 100 гаруй төрлийн 400 орчим техник хэрэгсэл ажиллаж байна. Хөдлөн нэвтрэлтийн тунеллын ажил үргэлжилж байгаа. Цаашдаа налуу амыг ашиглалтад оруулна. Мөн хоёрдогч бутлуурыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Анхдагч бутлуурын хувьд 86 тонн хүдрийг нэг дор бутлах хүчин чадалтай” гэв.
Аварга том бутлагч машины тусламжтайгаар уурхайгаас олборлосон хүрдийг буталж, цааш баяжуулах үйлдвэр рүү шилжүүлж, 700 мянган тонн хүдрийн багтаамжтай агуулах руу зургаан тээгчээр хүргэдэг аж. Агуулахаас туузан дамжуулагчаар хүдрийг зөөвөрлөж, бутлагч тээрмээр тээрэмдэж, атгасан гарын хэмжээтэй болгодог гэнэ. Мөн жижиг хэмжээтэй дөрвөн тээрэмд ган бөөрөнцөгтэй хамт үлдсэн чулуулгийг бутлаад хүдэрт агуулагдах зэс болон хаягдлыг хөвүүлэн баяжуулах аргаар зэсийг ялган авдаг юм байна. Хөвүүлэн баяжуулах үеэр 35 хувийн ус гарч, үүнийг нь дарж, шүүж, хатаасны эцэст маш нарийн ширхэгтэй нунтаг хүрэн өнгийн зэс ялгарснаар эцсийн бүтээгдэхүүн бий болж, экспортод гарахад бэлэн болдог аж. Ийн 1300 метрийн доороос эдийн засгийг эргэлтэд оруулах зэсийн баяжмалыг олборлож байна.

Гүний уурхайн бүх орон зайг Чандмань удирдлагын төвөөс хянадаг гэнэ. Уурхайн дээд хэсэгт удирдлага төв бүхий оффис барьж, хамгийн сүүлийн үеийн ухаалаг техник төхөөрөмжийг байрлуулсан байллаа. Зүүн талын хананд тэр чигт нь дэлгэц байрлуулж, уурхайн хонгил бүрийг камераар хянадаг юм байна. Энэ талаар Чандмань төвийн мэргэжилтэн Л.Цэрэн-Очир “Блокчлон олборлолт хийх бол маш нүсэр ажил. Чулуулгийн хөдөлгөөнөөр нуралт үүсэх аюул уурхайд бий.
Мөн гал гарахад хүмүүс хордох тохиолдол бий. Түүнийг онцгой тохиолдол гэж үзнэ. Тиймээс болзошгүй эрсдэл үүсэхэд бид хамгийн анхны мэдээллийн дамжуулах, хамгаалах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хяналтын төвд мэдээлэл ирж, бид уурхайн гүнд байгаа ажилчдад тохио өгнө. Ингэхдээ үнэрт хий тавьж, бүх хэсэгт онцгой байдал зарлана. Мэдээлэл авсан ажилчид хорогдох газарт шуурхай очно. Бидний хажууд байдаг ослын удирдагч нар аврах ажиллагааг эхлүүлэхээс өмнө бид ажиллана. Манай уурхай бол интернэт орчин, дэд бүтцийг шийдсэн хамгийн сүүлийн үеийн уурхай. Эвдрэл гэмтэл гарсан хэсгийг ч бид оношлох боломжтой” гэлээ.
ГҮНИЙ УУРХАЙН ЗУРАГ ТӨСЛИЙГ ГАЗАР ДОР АМЬДАРЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙН АМИЙГ ХАРИУЦАЖ ХИЙДЭГ ЧУХАЛ АЖИЛ ЮМ
Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд монгол мянга, мянган инженерүүд гар бие оролцсон. Гүний уурхайн зураг төслийг гарахаас эхлээд цахилгаан эрчим хүчний, барилга угсралтыг ч тэд бүтээлцсэн. Оюу толгой ХХК-ийн Гүний уурхайн төслийн барилгын багийн механик шугам хоолойн мэргэжилтэн Т.Номундэлгэр энэ талаар “Бүтээн байгуулалтын явцад 79 сая хүн цаг ажилласан. 20 гаруй жижиг, том бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэсэн. Үргэлжлүүлэн 5-6 төсөл дээр ажиллаж байна. 20 гаруй монгол компаниа энд ажилласан. Зураг төсөл дээр гэхэд л 10 гаруй мянган инженер ажилласан байна. Гүний уурхайн орон зайд таарах зураг төсөл бид гаргасан. 2016 оноос гүний уурхайн бүтээн байгуулалтын төсөл эхэлсэн. Хоосон орон зайд дэлхийн жишигт нийцсэн маш том бүтээн байгуулалтыг хийсэн нь бидний баяр юм. Гүний уурхайн зураг төслийг газар дор амьдарч байгаа хүмүүсийн амийг хариуцаж хийдэг чухал ажил юм” гэлээ.

Оюу толгойн зэсийн баяжмалыг анх 2013 оноос ил уурхайгаас олборлож эхэлснийг нийтээрээ мэдэж байгаа. Гэвч зэсийн баяжмалын нөөцөөрөө дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх уурхайгаас ил уурхайн олборлолтоор ердөө 20 хувийг нь нөөцийг л ашиглах боломжтой байв. Гүнийн уурхайд олборлолт хийснээр үлдсэн 80 хувь буюу уурхайн нөөцийг бүрэн хүчин чадлаар нь ашиглах боломж бүрдээд байгаа юм. Ингэснээр Оюу толгойн уурхайгаас орж ирэх ашиг нэмэгдэж, эдийн засагт эерэг өөрчлөлт авч ирэх нь.
Дэлхийн зах зээлд зэсийн эрэлт нэмэгдэж, үнэ тогтмол өсөлттэй байгаа энэ үед гүний уурхай ашиглалтад орж байгаа нь бидний хувьд тун таатай мэдээ. Өөрөөр хэлбэл, 2030 он гэхэд Оюу толгойн гүний уурхайгаас 500 мянган тонн зэсийн баяжмал олборлох төсөөлөлтэй байгаа. Энэ чинээгээр улсын төсөвт орлого орж, валютын нөөц нэмэгдэнэ гэсэн үг. Өнгөрсөн жил гэхэд Оюу толгойн уурхайгаас улсын төсөвт 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь, цар тахлын улмаас унаж байсан эдийн засагт сэргэлт авчирсан гэдгийг албаныхан онцолсон. Тэгэхээр Оюу толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэн нь монголчуудын хувьд том дэвшил болжээ.
.jpg)
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүний уурхайн нээлтийн үеэр “Оюу Толгой төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, өнөөдөр хөрөнгө оруулагч талтай Зэс баяжуулах, зэсийн эцсийн бүтээгдэхүүн Монгол Улсад үйлдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурна. Энэ бол бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортлох биш нэмүү өртөг шингээж, Аж үйлдвэржилтийн сэргэлтийг бодитоор хэрэгжүүлэх түүхэн эхлэл болж чадна гэдэгт итгэлтэй байна. Оюу Толгойн төслийн Гүний уурхайн эхний бүтээгдэхүүн олборлох нээлтээр эхэлж, 2023 оны нэгдүгээр сарын эдийн засаг 10.6 хувийн өсөлттэй гарч байгаад бэлгэшээж байна” хэмээн онцолсон.
Мөн Сангийн сайд Б.Жавхлан “Гүний уурхайн олборлолтоо эхлүүллээ. Одоо эргэлт буцалтгүй олборлолтоо хийнэ. Одоо байгаа зэсийн ханшаар харвал, 2028-2036 онд ДНБ 2-3 дахин нэмэгдүүлэх хамгийн том эдийн засгийн хөшүүрэг нь Оюутолгойн гүний уурхай байх болно. Үүнийгээ дагаад төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ 2-3 дахин нэмэгдэх боломжтой. Зөвхөн төсөвт төвлөрүүлж буй мөнгөөр хязгаарлан харж болохгүй. Эдийн засаг, нийгмийн маш олон ач холбогдолтой. “Оюу толгой” ХХК жилд 250 сая ам,долларын худалдан авалт хийдэг. Ингээд 10-15 мянган ажлыг байр бий болоход дэмжлэг үзүүлж байна. Мөн Таван толгой цахилгаан станцын ажлыг эхлүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Мөн Оюу толгойн АМНАТ-аар Ирээдүйн өв санд төвлөрүүлэх хөргийн 41 хувийг бүрдүүлж байна” гэсэн юм.
Говийн тэнгэр их тоос хадан, их бүтээн байгуулалтын ажил ундарсаар, урагшилсаар байна.
| ДАЛД УУРХАЙГААС МОНГОЛЧУУДАД ӨГСӨН “ЧИМЭЭ” |
|
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
УТААНЫ ЗОВЛОН, УГААРЫН ГАЧЛАНТАЙ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХК-ИЙГ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ УДИРДАЖ БАЙНА
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |