Одоогоос хоёр жилийн өмнө есөн настай Б.Ундармаа охин олны хөлнөөс хол, буйдхан орших тосгон, өдөр бүр тоглодог тоглоомын талбайгаасаа гэнэтхэн алга болж, аав, ээж, ах, нутаг нугынхан нь түүнийг өнөөдрийг хүртэл хайсаар байна. Бяцхан охиноо уначих нүх, нуугдчих боломжтой газар бүрд аав, ээж нь хайж, эрлийн ажиллагааг өнөөдрийг хүртэл нэг ч өдөр зогсоогоогүй байгаа гэнэ. Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг Сэлэнгэ аймгийн Жавхлант сумыг зорьж, Б.Ундармаа охины ар гэрийнхэнтэй уулзлаа.
Д.Бибишийнх хоёр хүүхэдтэй. Том хүү нь өдгөө 29 нас хүрсэн бол алга болсон Б.Ундармаа охин айлын бага, хэнз охин нь байж. Охиныг алга болдог өдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд гэрийн эзэн Д.Бибиш айлд туслахаар хөдөө яваад ирсэн байна. Харин охины ээж гэртээ байсан гэнэ. Тухайн үед сурагчдын амралт дуусч, охин нь хичээлдээ явахаар хувцас, дэвтэр ном, үзэг, харандаагаа цүнхэндээ хийж, зэхэж байжээ. Охин тэр өдөр усанд орж, гэрийн даалгавраа хийж байгаад 16:00 цагийн үед унтсан гэнэ. Хажуу хашаанд нь амьдардаг найз нь 18:00 цагийн үед ирж, хамтдаа гадаа тоглохыг хүссэн байна. Охин ээжээсээ зөвшөөрөл авч, гадаа тоглохоор хөөр баяраар дүүрэн гэрийнхээ хаалгаар гүйн гарчээ. Гэгээ тасрах дөхөж байсан учраас ээж нь “Хурдан орж ирээрэй” гэж хэлээд явуулсан аж. Ээж нь хоолоо хийх зуураа охиноо хүүхдүүдтэй тоглож байхыг нь хоёр ч удаа харсан гэнэ. 19:30 цагийн үед охиноо дуудсан боловч тэр тоглож байсан газартаа байгаагүй гэнэ. Б.Ундармаа охин гэрээсээ гарахдаа дээгүүрээ бүдэг цэнхэр нимгэн юүдэнтэй цамцтай, хөх өнгийн жинсэн өмд, улаан пүүзтэй байсныг ээж нь тодоос тод санаж байгаагаа ярьж байлаа. Аав, ээж хоёр нь охиноо хайж, очих боломжтой айл бүрээр орж, сураглаж явсаар 20:00 цагийн орчимд сумынхаа хэсгийн төлөөлөгчид мэдэгджээ.Тухайн үед аймаг, сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүний нийт 80 гаруй хүн 12 газарт эрлийн ажиллагааг явуулж, эцэстээ арга мухардаж, эрлийн ажиллагааг түр зогсоосон байна.
Охины аав, ээж хоёр охиныхоо хамгийн сүүлд тоглож байсан тоглоомын талбайг өдөр бүр “манаж” хонодог гэнэ. Охины амьдарч байсан гэр тоглоомын талбайгаас аравхан алхмын зайтай юм. Тэд өглөө босоод л охиныхоо тоглож байсан газарт очиж, үдэш хүртэл нэг хайсан газраараа дахин дахин хайсаар хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Биднийг Б.Ундармаа охины гэрт очиход түүний аав Д.Бибиш эзгүй, ээж С.Цогтцэцэг байлаа. Цонхны шилнээс харцаас салгахгүй ширтэн суух тэрбээр охиноо өөрийнхөө хэмжээнд энд, тэндгүй хайж, хайсан газрынхаа хаа нэгтэйгээс гараад ирэх юм шиг өдөржин харуулддаг байна. Эсвэл охиноо ямар нэг айлд эсэн мэнд байгаа гэж итгэж, "Гэрээ санахаараа ямар ч хамаагүй аргаар гүйгээд ирнэ" гэж бодон гэрээсээ гарч, хол явж ч чадахгүй хүлээж сууна. Хамаг бие нь чичирч, нулимс нь зогсоо зайгүй урсан охиныхоо сургийг биднээс дуулах вий гэх горьдлого тээсэн харц, яах учраа олохгүй байгаа хоёр гараараа цамцаа, хуруугаа зогсоо зайгүй оролдох нь түүнийг байж ядаж буйг илтгэнэ. Түүний “Хашааны хаалга онгойх бүрийд өнгийж, хөлийн чимээ чагнаж, хоёр жил амьдын тамд байна даа” хэмээн эхэлсэн яриаг хүргэе.
Охины амьдарч байсан гэр тоглоомын талбайгаас аравхан алхмын зайтай юм байна. Тэд өглөө босоод л охиныхоо тоглож байсан газарт очиж, үдэш хүртэл нэг хайсан газраараа дахин хайдаг гэнэ.
-Таны охин алга болоод хоёр жил гаруйн хугацаа өнгөрлөө. Тухайн өдөр юу болсон талаар манай уншигчдад нэхэн сануулахгүй юу?
-Үгээр хэлж чадамгүй хэцүү зүйлтэй учраад бараг л гурван жил болох нь дээ. Бүхэл бүтэн хүнээ алдчихаад үхэл, амьдралын заагт тарчилж явна. Би хоёр хүүхэдтэй. 42 настайдаа зориг гарган байж төрүүлсэн ганц охиноо гэрийнхээ гаднаас алдчихсан. Тухайн өдөр охин минь усанд орчихоод найзтайгаа цуг тоглохоор гарсан юм. Ангийнх нь хүүхэд ирээд “Цогоо эгч, би Ундраатай тогломоор байна” гэхээр нь “Тэг тэг. Хурдан орж ирээрэй” гэж хэлээд явуулсан юм. Нөхөр маань ажилтай явж байгаад 19:00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Би нөхрийг ирэхээс өмнө охиныхоо тоглож байгааг хоёр ч удаа өөрийнхөө нүдээр харсан. Гэр тоглоомын талбайтай ойрхон учраас хашаан дээгүүр өндийгөөд л харчихдаг. Нөхрөө гэртээ орж ирээд охиноо асуухаар нь “Хойд талбайд тоглож байгаа. Чамайг ирэхээс 30 минутын өмнө гуйгаад гарсан. Би дөнгөж сая охиноо тоглож байхыг нь харчихаад сууж байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоолоо идчихээд, 19:30 цагийн үед охиноо дуудтал хэн ч байгаагүй. Харуй бүрий болж байсан учраас хар хурдаараа тоглоомын талбайд гүйгээд очиход миний охин байгаагүй. Ингээд л тэрнээс хойш охинтойгоо уулзаагүй, сургийг нь дуулалгүй хэдэн зуун өдөр өнгөрч байна. Миний охин байсан бол одоо зургадугаар ангид сурч байх байлаа.

-Хамт тоглож байсан хүүхдүүдээс нь асуухад юу гэж хэлсэн бэ?
-Хоёр жаахан охинтой тоглож байсан юм, миний охин. Тэд уг нь надад “Ундармаа, “Амраа ах ирчихлээ” гэж хэлээд байшин тойроод гүйгээд явчихсан. Тэгээд эргэж ирээгүй” гэж хэлсэн. Тэгж хэлсэн охиноос энэ талаар байн байн асуусаар байгаад айлгачихсан юм шиг байна лээ. Сүүлдээ шүүх дээр очоод тайлбар өгч чадахгүй уйлаад байсан. Тэгээд л түүнээс дахиж асуухаа, энэ талаар ярилцахаа больсон доо.
-Амраа гэж хэн юм бэ?
-Манай аавын талын хамаатан байгаа юм. Амраа чухам тэр өдөр ирсэн эсэхийг мэдэхгүй. Би хараагүй учраас ирээгүй байх гэж бодсон. Манайхтай ойр байдаггүй, Сэлэнгэ аймагт байдаг учраас сайн мэдэхгүй.

Б.Ундармаа охины ээж С.Цогтцэцэг. 2021.10.30
-Охин тань Амраа гэж хүнтэй өмнө нь уулзаж байсан юм уу?
-Миний охин Амрааг таньдаг байсан. Охиныг алга болохоос арав хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн чуулгынхан ирж тоглолт хийсэн юм. Тэр үед охин Амраатай уулзаж, тоглолтыг нь үнэгүй үзсэн байна лээ. Өдөр ангийнхантайгаа цуг тоглолт үзэж, орой нь “Ээж, би Амраа ахтай уулзсан. Тоглолт үнэгүй үзлээ” гэсээр гэртээ орж ирсэн. Би ч “Ашгүй дээ, гоё тоглолт үзэв үү” гээд л өнгөрсөн юм.
-Тухайн өдөр охины тань сэтгэл санаа ямар байсан бэ. Танд ямар нэг сэжиг бүхий юм хэлсэн үү?
-Охин минь тэр өдөр унтаж босож ирээд, “Ээж ээ, та намайг алга болчихвол уйлах уу” гэж асуусан. Би тухайн үед “Юу яриад байгаа юм бэ. Миний охин алга болбол ээж нь зөндөө уйлна шүү дээ. Хаачих гээд байгаа юм бэ” гэж асуусан чинь инээгээд, дуугүй болчихсон. Тэгээд л төд удалгүй тоглохоор гараад явсан. Охиныхоо ингэж ярьсныг тухайн үедээ би мартчихсан байна лээ. Татаж унадаг өвчтэй болохоор тэр үед биеийн байдал хэцүүхэн байсан болоод ч тэр үү хэзээ хойно санасандаа өөрийгөө үзэн ядаж байна.
-Та энэ тухайгаа цагдаагийн байгууллагад хэлсэн үү?
-Саяхан энэ тухай хэлсэн. Цагдаагийн байгууллагынхныг шалгаж байгаа гэж итгэж байна.

Б.УНДАРМАА ОХИНЫ ТОГЛОЖ БАЙСАН ТОГЛООМЫН ТАЛБАЙ. СЭЛЭНГЭ АЙМАГ ЖАВХЛАНТ СУМ. 2020.10.30-НЫ 18:00 ЦАГ
-Та хоёр охиноо лам, бөөгөөс асууж үзсэн үү?
-Мэддэг, чаддаг гэсэн хүмүүсээс асууж үзсэн. Хамгийн сүүлд үзүүлсэн хоёр хүн “Танай ах, дүү нар чинь авсан байна. Охиныхоо байгаа газрыг та хоёр мэдэж байна шүү дээ. Охин чинь давгүй байна” гэж хэлсэн. Энэ тухай сонсоод бага ч гэсэн тайвшраад байна. Лам, бөө нар амьд байна л гэж хэлдэг.
-Та хоёрын хардаж байгаа хүн хэн юм бэ. Дээр ярьсан Амраа гэж хүн үү?
(4).jpg)
-Манай аавын талд хүүхэд гаргадаггүй хүн байдаг юм. Тэрийг авсан болов уу гэж харддаг. Гэхдээ нүдээр хараагүй учраас хэцүү. Бид хоёр группэд байдаг, бие нэлээд өвддөг, хол явж бас чаддаггүй юм. Өвчнөөсөө, амьдралын боломж тааруугаасаа, танил тал, ах дүү муутайгаасаа болоод хол явж чадахгүй, уулзаж чадахгүй байна. Миний хардаж байгаа тэр хүн дээр ярьсан Амраагийн эгчийнх нь хүүхэд юм. Тэд Жавхлант сумаас нэг хүүхэд өмнө нь өргөж авч байсан. Нөгөө хүүхдийг ар гэрийнхэн нь удалгүй буцаагаад авчихсан юм билээ. Тухайн үед тэр эмэгтэй "Өөрийгөө хорооно, амиа хорлоно" гээд бөөн л юм болж байсан. Ийм учраас миний охиныг хамаатнууд маань аваад нуучихсан байх гэж би харддаг болсон. Хэрэв хүн хулгайлсан бол ядаж хоёр хүүхэд аваад явах байсан байх. Гэтэл миний охин ганцаараа байхгүй болсон. Тэгэхээр 10 хоногийн өмнө Амраа ирэхдээ “Ах нь ирж авна” гэж хэлсэн болов уу гэж харддаг. Тэгээд л миний охиныг ямар нэг юмаар хуурч, гоё сайхан юм ярьж итгэл төрүүлж байгаад аваад явчихсан байх. Тэрнээс жаахан хүүхэд гэнэт өөрөө тийм зүйл зохиож ярихгүй шүү дээ. Чаддаг бол тэр айлаар очиж үзмээр байна. Даанч эрхэлсэн тодорхой ажилгүй бид хоёр группийн мөнгөөрөө хоол, хүнсээ аваад, үлдсэнээр нь шатахуун авч, мотоциклдоо хийгээд ойр зуур явж, хайгаад л дуусчих юм. Үнэндээ би тэр айлд очихоос бас айгаад байх юм. Их аймхай, татаж унадаг болохоор тэр айлд оронгуутаа янз бүр болчих вий гэж боддог. Хааяа өөрийгөө үхсэн ч яадаг юм, яваад очьё гэж зориглодог ч амьдралын боломжоос болоод энэ сумаас гарч чадахгүй юм. Бас тэр айл Сэлэнгэ аймагт амьдарч байгаад өөр тийшээ нүүчихсэн юм шиг байна лээ.
Манай аавын талд хүүхэд гаргадаггүй хүн байдаг юм. Тэрийг авсан болов уу гэж харддаг. Гэхдээ нүдээр хараагүй учраас хэцүү.
-Та Амраа гэж хүнтэй охиныгоо алга болсноос хойш уулзсан уу?
-Хоёр удаа уулзсан. Надтай уулзахдаа дөлөөд, олигтой юм ярихгүй байна лээ. Надаас зугтаагаад байсан. Ер нь миний царайг харахаараа л хачин болчихоод байдаг.
-Таны охин ямар зантай хүүхэд байсан бэ?
-Миний охин сэргэлэн нь дэндсэн хүүхэд байсан даа. Жижигхэн биетэй, туранхай шар охин байгаа юм. Гар дээрээ түлэгдэж байсан сорвитой. Хэрэв миний охиныг харсан, үзсэн хүн байвал бидэнд хэл дуулгаач гэж хүсмээр байна. Амьд байхдаа ядаж охинтойгоо уулзмаар байна. Охиноо ороод ирэх болов уу гэж их горьдох юм. Өдөр, хоногийг үнэхээр хэцүү өнгөрөөж байна даа.

Б.УНДАРМАА ОХИН ЭНЭ ГЭРТ АМЬДАРЧ БАЙЖЭЭ. СЭЛЭНГЭ АЙМАГ ЖАВХЛАНТ СУМ. 2021.10.30-НЫ 18:00 ЦАГ
-Эрлийн ажиллагааг хаагуур явуулсан бэ. Цагдаагийнхан ямар ч сэжүүр олоогүй юу?
-Цагдаагийнхан нохойтой ирээд үнэртүүлж хүртэл үзсэн. Ямар ч мөр олоогүй. Охин минь алга болсноос хойш ямар ч сэжүүр, сураг дуулдаагүй. Цагдаагийнхан анх аавыг нь хардаж байсан. Гэрт ирээд нөхрийг минь “Охиноо алсан. Хаана аваачиж булснаа хэл. Мотоциклтойгоо авч яваад хөдөө хөнөөсөн биз дээ, чи” гэж гүтгэсэн. Тэгж хуурамчаар хэрэг үүрүүлэхийг завдсан. Мөн намайг “Охиноо худалдсан, хэнд зарсан. Охиноо гаргаад ир. Хэдэн төгрөг авсан, охиныхоо оронд” гэж хүртэл асуусан. Ийм юм байж болох уу даа. Яаж ингэж асууж чадаж байна аа, хууль, хяналтынхан. Хэдий бид өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын боломж тааруу ч охиноо хөнөөж, зарж борлуулах хүмүүс биш. Тэгж хэлэхэд нь, тийм хандлага гаргахад нь маш их гомдсон. Гэхдээ сүүлдээ цагдаа нар биднийг буруугүй юм байна гэдгийг мэдээд, эрэлээ эрчимжүүлсэн.
-Сум, орон нутгийнхан нь хайлцсан уу?
| Алга болсон Б.УНДАРМАА охины ээж С.ЦОГТЦЭЦЭГ: Миний охиныг хамаатнууд маань аваад, нуучихсан байх гэж би харддаг |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |