МАН-ын улс төрийн “зодоон”-ы эх үүсвэр Бүлгийн даргаас эхлэлтэй юм байна. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарын Засгийн газар бүрдэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Л.Мөнхбаатарыг томилж, УИХ дахь МАН-ын бүлэг шинэ даргатай болох шаардлага үүссэн.
Ингээд Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг томилуулах саналаа өгсөн ч УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн үгнээс зөрж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Бүлгийн даргаар томилсон юм байна. Тухайн үедээ “МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг томилно” гэх асуудал олон нийтийн дунд нэлээд эрчимтэй яригдаж байгаад намжсан.
Ингэж “ах” нарынхаа үгнээс зөрсөн УИХ-ын асан Д.Амарбаясгаланг Ерөнхийлөгч “Намын даргаа ч, Их хурлын даргаа ч өг” хэмээн бухимдсан нь одоогийн Монголын төрд үүсээд байгаа улс төрийн талцалыг гол шалтгаан болсныг цагаан байрныхан жиг жуг гэх болжээ.
Нэг ёсондоо УИХ-д сууснаасаа хойш Байнгын хороод даргалж, улмаар УИХ-ын дэд дарга, цаашлаад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд гэхчлэн албан тушаалын “давхар дээл”-ээр гоёж явсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Г.Занданшатарын Засгийн газар бүрдэхэд ганцаараа “дан дээл”-тэй үлдсэн.
Учир нь “Ухаа худаг”-тай холбоотой Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гаргасан санал дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Л.Энх-Амгалан албан тушаалд очих “даалгавартай” байсныг нь Саарал ордныхон УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн чихэнд хүргэсэн гэх.
Харин эсрэг талд нь Зам тээврийн сайдаас муу нэртээ бууснаасаа хойш албан тушаалд очиж чадаагүй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ МАН-ын бүлгийн дарга болохоор Д.Амарбаясгаланг хатгаж эхэлсэн.
Ахынхаа үгнээс зөрж үзээгүй Д.Амарбаясгалан өөрийнх нь суудалд санаархсан Л.Энх-Амгалангийн нэрийг оруулж ирмэгц нь Ж.Бат-Эрдэнийг Бүлгийн даргаар томилж, Л.Энх-Амгаланг жийсэн нь МАН-ын томчуудын зодооны эхлэлийг тавьсан байна. Харин Ерөнхийлөгчийн хувьд өөрийнх нь саналыг эсэргүүцснийх нь хариуд намын даргаа өгөхгүй гэдгээ мэдэгдэж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг түүний эсрэг чиглүүлснээр МАН доторх эрх мэдлийн “зодоон” УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг хоёуланг нь унагаах хүртлээ эцэс төгсгөлгүй үргэлжилжээ. Тиймдээ ч УИХ-д суугаа “MCS”-ийн бүлэглэлийнхэн Ерөнхий сайдыг өмрөөч, УИХ-ын дарга эсрэг зогссон нь Л.Энх-Амгалангийн оролцоотой гэх яриа ч гарсан байна. Цаашлаад Ж.Бат-Эрдэнийн тэргүүлсэн МАН-ын бүлгийн хуралдаанд гишүүдийн олонх нь суухгүй, тусдаа бүлэг байгуулсан. Уг бүлгийг Ж.Батжаргалаар удирдуулж эхэлсэн нь ч Ж.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нарын эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнтэй холбоотой байж мэдэх нь.
Ингээд Их тэнгэрийн аманд ширүүсэж эхэлсэн МАН-ын “зодоон” цагаа байр руугаа орж, эцэстээ Төрийн ордныг “түймэрдэж” орхилоо. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрт ингэж нэгнээ татан унагаах хүртлэх “гал”-ыг өрдөж, өгсөн хүн нь Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ нарын Бүлгийн даргын төлөөх тэмцэл байжээ.
Ёстой л МАН-ынхан жоомоо алах гэж байгаад гэрээ шатаав гэгч болов. Уг нь МАН-д эрх мэдлийн бүх албан тушаал бий. Тэдэнд Ерөнхийлөгч нь бий. УИХ-ын даргын эрх, Ерөнхий сайдаа томилж, танхимаа бүрдүүлэх бүрэн эрх нь тэр чигтээ байна. Харамсалтай нь, одоо МАН-д эв нэгдэл алга. Тиймдээ ч эрх мэдэлдээ ташуурсан МАН-ынхан хөл толгойгоо олохоо байтлаа талцаж явна. Эцэст нь, дахин сануулахад Л.Энх-Амгалан сахал Ж.Бат-Эрдэнэ хоёрын албан тушаалын шунал МАН-ыг самарч, Монголын төрийг хямралд орууллаа.
| Л.ЭНХ-АМГАЛАН САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНЭ ХОЁРЫН АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛ МАН-ЫГ САМАРЧ, МОНГОЛЫН ТӨРИЙГ ХЯМРАЛД ОРУУЛЛАА |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |